Хөвсгөл, Архангайн бөхчүүд цас цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2024.02.01-нд нийтлэгдсэн

Хөвсгөл, Архангайн бөхчүүд цас цэвэрлэжээ

Хөвсгөл, Архангайн бөхчүүд цас цэвэрлэжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Монгол түмний уламжлалт баяр сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний бөхийн дэвжээдийн дунд "Нэг хот-Нэг гэр бүл" уриатай аянг зарласан билээ.

Уг аяны хүрээнд Архангай аймгийн “Бөхбилэгт”дэвжээний багш дасгалжуулагч, бөхчүүд Хан-уул дүүргийн Үйлдвэрийн гудамжны замын цасыг цэвэрлэж ард иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэгэн өдөр ажилласан аж.

Тэгвэл саяхан Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн”дэвжээний бөхчүүд нэгдэж, Хан-уул дүүргийн 120-ын автобусны буудлын арын замыг цэвэрлэж ард иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэгэн өдөр ажиллалаа.

Тус аянд нэгдсэн “Бөхбилэгт” болон "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ бусад дэвжээддээ “Та, би, бид бүгдээрээ” нэг гэр бүл гэсэн сэтгэлээр орчны зам талбайгаа цэвэрлэж, аж ахуйн нэгж айл өрхүүдээ уриалах уг ажилд идэвхитэй оролцохыг хүсч байна гэж бөхийн холбооноос мэдэгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж