“Нийслэлчүүдийн 60 гаруй хувь дэд бүтэцгүй газарт амьдарч байна”

“Нийслэлчүүдийн 60 гаруй хувь дэд бүтэцгүй газарт амьдарч байна”

“Нийслэлчүүдийн 60 гаруй хувь дэд бүтэцгүй газарт амьдарч байна”

Ардчилсан намын өнөөдрийн /2024.02.01/ 4:11 мэдээллийн цагт Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Баатархүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар оролцож, Бүсчилсэн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.БААТАРХҮҮ:

-Ардчилсан нам Монгол хүн ажил бизнесээ чөлөөтэй хийдэг байхын төлөө зарчмын байр суурь гаргадаг. Монгол хөгжихгүй байгаа нэг шалтгаан бол өнөөдрийн төр засаг дандаа ирээдүй цаг дээр ярьж байна. Өнгөрсөн жилүүдэд хийсэн бүсчилсэн хөгжлийн бодлго 20 жилийн хугацаанд яагаад биелээгүй юм бэ гэдэг мэргэжлийн дүгнэлт гаргахаа больсон. Монгол даяараа хурал хийдэг болж байна. Энэ хурал болгон нь ирээдүй цаг дээр ярьдаг. Өнгөрсөнд бид юун дээр алдсан юм бэ, ямар газар хариуцлага алдсан юм бэ, ямар газар уялдаа нь алдагдсан юм бэ гэдэг мэргэжлийн дүгнэлт гарахаа больсон.  Дандаа шинэ зүйл санаачилдаг, шинэ зүйл ярьдаг, шинэ зүйлээр ард түмнээ хуурдаг.

Өнөөдөр бүсийн хөгжил ярьж байгаагийнхаа яг эсрэг эрх мэдлийг Улаанбаатар хот руу, Төрийн ордон руу төвлөрүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа. Үнэхээр бүсчилсэн хөгжил хэрэгжүүлье гэх юм бол бүсийн засаглалыг бүс, бүсэд нь хариуцлага, эрх мэдэл, шийдвэр гаргах боломжтой нь олгох ёстой.

Бүс болгон өөрийн гэсэн онцлогтой. 2012-2016 оны шинэчлэлийн Засгийн газар “Жайка” байгууллагаар энэхүү бүсчлэлийн асуудлаар судалгаа хийлгэсэн байдаг. Ямар судалгаа нь биелж болох юм бэ гэдэг мэргэжлийн мэтгэлцээн явуулах шаардлагатай.

Сонгуульд зориулсан бус хөгжилд зориулсан бүсчлэл байх ёстой гэж үзэж байгаа. Бүс хөгжинө гэдэг ажлын байр. Ажлын байрыг хэн бий болгодог вэ гэхээр хувийн хэвшил бий болгодог.  Хувийн хэвшлийг дэмжих татварын, эдийн засгийн, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх ёстой гэж Ардчилсан нам үзэж байгаа.

Улаанбаатар хотод хүн амын 50 хувь нь амьдардаг.  Бүгдээрээ түгжирдэг,  бүгдээрээ утаанд хорддог. Нийт айл өрхүүдийн 60 хувь нь ямар нэг дэд бүтэцгүй газар амьдарч байгаа нийслэлийнхэнд ч энэ бүсийн хөгжил хамаатай.  Дүүрэг бүр өөрийн онцлогтой.

Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл даргыг ажиллаж байх үед дүүрэг бүрт тохирсон нийслэлийг хөгжүүлэх хөгжлийн бодлого гаргаж байсан. Жишээлбэл, Багануур дүүргийг олон улсын  тээвэр ложистикийн төв болж, түүнийг дагаж ажлын байр бий болгох боломж байна. Сонгинохайрхан дүүрэгт морин спорт, морин тойруулгыг хөгжүүлэх замаар аялал жуулчлалыг татах бломж байна. Өнөөдөр Токиогийн уралдаан, Шанхайн уралдаан гэдэг шиг Улаанбаатар хотын дэлхийн морин тойруулын уралдааныг тэнд бий болгох боломж байна гэж төлөвлөж байсан. Чингэлтэй дүүрэг хамгийн олон үйлдвэрлэгчтэй дүүрэг. Чингэлтэй дүүргийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ХАБ болгон хөгжүүлье гэдэг концепци гаргаж байсан. Сүхбаатар дүүргийг бид бүхэн стартап буюу шинэ бизнес эхлүүлж байгаа хүмүүсийн цахиурын хөндий болгож төвлөрүүлье гэдэг концепц гаргаж байсан. Энэ үзэл санаан дээрээ Ардчилсан нам байгаа.

Бүсчилсэн хөгжил гэдэг хотууд хөгжинө гэсэн үг, зөвхөн Улаанбаатар хотод шавааралдах бус бүсийн төвүүдэд дэлхийн жишигт хүрсэн хотууд  байгуулагдах ёстой. Цаашдаа хотууд нь эдийн засгийн гол тоглогчид нь болох ёстой юм аа гэдэг хөгжлийн төлөвлөгөөг гаргаж байсан гэлээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.ИДЭРБАТ:
-Зүүн бүс нутаг Монгол Улсын транзит тээврийн томоохон бүс нутаг болж байгаа юм. Бүсчилсэн хөгжил бий болсноор зүүн бүсэд эдийн засаг, худалдааны босоо тэнхлэгийг бий болгох бүрэн боломжтой. Бүсийн аймгуудын хэмжээнд томоохон валютын орлого олох эх үүсвэр нь тээвэр, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх юм. Хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийг бий болгож түүнийхээ хүчин чадлыг өөрчлөх замаар аж үйлдвэрийн парк байдлаар хөгжүүлнэ. Дэлхийн томоохон брэнд болсон Халх гол, Дарьгангын брэнд байгаа учраас аялал жуулчлалын бүсчлэлийг бий болгох боломжтой.
Бид бүсээрээ асуудлыг ярихгүй байгаа учраас аймаг, сумаа засмал замаар холбодог, эхлээд аймгууд хоорондоо авто замаар холбогдох боломжтой. Хамтарсан дорвитой алхмуудыг хийхгүй байгаа учраас бүс нутгийн хөгжлийн гацаа маш их үүсэж байна. Бүсчилсэн хөгжлийн балансыг нь зөв барьж нэгдсэн бодлого, чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь алсыг харсан шийдлүүдийг бий болгоно.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.СЭДДОРЖ:
-Говийн бүсийн 4 аймгийн хувьд цаг агаарын байдал, аж амьдрал, зовлон бэрхшээл нэгтэй юм. Говийн бүс нутагт хариуцлагатай уул уурхай, ус, сэргээгдэх эрчим хүчийг зөв төлөвлөх хэрэгтэй. Бид сүүлийн 20 жилийн хугацаанд Хэрлэн , Орхон төслүүдийг ярилаа. Гэсэн хэдий ч одоог хүртэл амжилттай хэрэгжиж чадаагүй байна. Одоо байгаа уул уурхайн үйл ажиллагаагаа тасалдуулахгүй, байгаль орчноо сүйрүүлэхгүй, бохирдуулахгүйгээр, говийн бүс нутгаа авч үлдэх бодит шаардлага тулгарч байна.
5000 жил сэргээгдэх гүний усыг ариглан хэмнэж, хамгаалж үлдээх нь нэн чухал байна. Говийн бүсийн 4 аймаг нийлж усны хангамжаа шийдэх, ногоон бүсийг бий болгох, 15км тутам усаа гаргадаг байхаар төсөл бидэнд байна. Бүсчилсэн хөгжлийг ярьснаар олон жил яригдсан усны төслөө хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Нар, салхи сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй газар учир түүнийгээ хөгжүүлэх, бодлогын түвшинд ажиллах шаардлагатай байна.
Сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, хариуцлагатай уул уурхайг цаашид дэмжиж Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж буй зэс, нүүрс, алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нийгмийн хариуцлага, байгаль орчны хариуцлагатай болгож ард иргэддээ ээлттэй уул уурхайг дэмжье.
Увс аймгийн Засаг дарга Ч.ЧИМЭД:
Монгол орны өнцөг булан бүрээс бүсчилсэн хөгжлийг ярьж байна. Баруун бүс нутаг маш их онцлогтой боомтуудтай, хөрш улсуудтай хиллэдэг учир энэхүү давуу талуудыг ашиглан олон улсын худалдаа, логистикийг хөгжүүлэх боломж өргөн байна. Үүнийг дэмжиж Ховд, Увс аймгийг холбосон 160 км авто замыг барьсан байгаа. Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, түүний түүхий эдийг бэлтгэх чиглэлээр бүсчилсэн хөгжлийн бодлогууд маань хэлэлцэгдэж байна. Газар тариалан голлосон хөдөө аж ахуйн бүс нутгийг хөгжүүлэх таатай орчин нөхцөл бидэнд байна. Мөн хиллэдэг боомтуудаар дамжуулан худалдаа, үйлчилгээний салбарууд хөгжиж эдийн засгийн чадавх сэргэх бүрэн боломж бий.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Ш.ИДЭРБАЯСГАЛАН:
-Судлаачид, эдийн засагчдын ярьж байгаагаар өнөөдөр бүсчилсэн хөгжийг ярих шаардлага бодитоор тулгарч байна. Монгол Улсад авлигын асуудал ноцтойгоор тулгамдаж байгаа учир бүсчлэлийг бий болгосноор түүнийг сааруулах боломж бүрдэнэ. Хөвсгөл, Орхон аймгуудын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй байдаг. Тийм учраас эрүүл бүс байж байж эрүүл мал аж ахуйг бий болгохоор ажиллаж байна. Органик мах, махан бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллана. Ингэснээр бид импортлогч биш экспортлогч байх юм. Аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгаж тогтвортой, эко бүсчлэлийг хөгжүүлэх шаардлага улам бүр тулгарсаар байна. Хэрэв аялал жуулчлал ярьж байгаа бол бид үүд хаалга нээлттэй болгох, онгоцны нислэгийг олон улсын томоохон стандартад нийцүүлэх шаардлагатай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mark 2024-02-01 194.233.91.251

Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Нэргүй 2024-02-01 118.221.209.8

ийм л хогийн хүмүүс монголыг удирджээ. 30 жилд ганц ч олигтой улстөрч гарч ирсэнгүй , тэнэг мангуу урвагч хулгайч а******н хогийн балиар бааснууд л гарч ирсэн

Avatar

Нэргүй 2024-02-01 202.55.191.194

СОНГУУЛЬ ОЙРТОНГУУТ ЭНЭ ХЭДЭН ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛААД НААДГИЙН

Avatar

Нэргүй 2024-02-01 103.212.117.232

Сүрхий царайтай п-нүүд бна. МАНгаруудаас дээр л бх болтугай

Avatar

Ан 2024-02-01 66.181.189.242

ялуул алж өгнө л гэнэ

Avatar

зочин 2024-02-01 202.126.88.64

Ардчилагч гэх энэ хэдэн этгээдүүд л хамгийн анх хувьчлал нэрээр нийгмийн хөрөнгийг цусалцгаасан.Идэхийг нь идэж, дампууруулахыг нь дампууруулж,эдийн засгийг сүйрүүлсэн.Төрийн данс улайлгаж гадаад үлэмж өр зээлэнд унагаж,иргэдийн амьдралыг хүндрүүлсэн.Харин энэ төр, ковидоос эхлээд асар хүнд бэрхшээлүүдийг давж,үйлдвэрлэл бизнесээ сэргээх,иргэдийн амьдралыг хэвийн болгох талаар бололцоот бүхнээхийж байна.Хятадын хил өнгөрсөн оноос л нээгдэж манай боломж сайжирч байна

Avatar

зочин 2024-02-01 202.126.88.64

Бусдыг гүтгэж,хийсэн ажлыг нь харлуулж гутааж доромжилж байж төрд гардаг цаг өнгөрсөн,хоцрогдсон. АН монголчуудыг хуурч хашрааж,үүнээс болж бүр 2 сонгууль дараалан ялагдаж,төрийн эрхээс зайлсан.Иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэний шанг хүртсэн .Монголчууд үүнийг мартаагүй. Малууд биш.

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

Харуулах боломжгүй.

Avatar

A 2024-02-01 139.5.216.227

ичиж үх хулгайчуудаа та нар бас хамаатай

Avatar

Нэргүй 2024-02-01 82.135.30.192

hogiin hoshin shogchid shuu ene AN-han

Avatar

Иргэн 2024-02-01 139.5.217.175

Тэдний чинь дийлэнх нь нийслэлиййн иргэн биш нийслэлд дүрвэж ирсэн хөдөөний цагаачид биз дээ. Хэн тэгээд дэд бүтэцгүй газар гүйгээд ир гэсэн юм бэ??? Дээр нь зүгээр ч байхгүй хотын унаган иргэн биднийг утаагаар хордуулж алж байна шүү тэнэгүүд ээ. Энэ Сэддорж гэдэг амьтныг хятадын компаниудад Монгол улсын газрыг өгсөн хэрэгт нь хариуцлага тооцохгүй юм уу???

Avatar

Зочин 2024-02-01 66.181.177.132

сонгууль маргааш болох гэж бгаа юм шиг л бна гэдсэндээ ч хөлөө хийлцэх нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж