Баялгийг хуваарилах реформ буюу ногдол ашиг бол халамж биш!

Баялгийг хуваарилах реформ буюу ногдол ашиг бол халамж биш!

Баялгийг хуваарилах реформ буюу ногдол ашиг бол халамж биш!

“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой сайн муу хоёр мэдээлэл өчигдрийн онцлох үйл явдал, олон нийтийн хэлэлцүүлгийн гол сэдэв болов.

Муу мэдээ нь гэвэл бүтэн жилийн турш нийгмийн анхаарлын төвд байсан 40 их наядын нүүрсний хулгайн хэрэгт шүүхээс Т.Аюурсайханд гурван  жил, Б.Ганхуягт таван жил 9 сарын хорих ялыг оноож, Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. Нэг ёсондоо, Монголын хууль, шүүхийн “үзэмжээр” өнчин ишиг хулгайлсан ч, өч, төчнөөн их наядыг туусан ч адилхан ялтай бололтой.

Монголын хилээр бүртгэлгүй гарсан 5.2 сая тонн нүүрс хувь хүмүүсийн халаасанд бус улсын төсөвт орж ирсэн бол “Эрдэнэт Тавантолгой” өнгөрсөн хугацаанд энэ хэмжээний ногдол ашиг тараах байв. Даанч улстөр-бизнесийн бүлэглэлийнхэн төмөр замыг нь вагонтой нь, вагоныг нь нүүрстэй нь хулгайлчихсан.  “Эрдэнэс Тавантолгой” бол “Эрдэнэт”-ийн адил улс төр-бизнесийн бүлэглэлийн саалийн үнээ болж хувирсан нь худлаа ч юм биш.

Улсын хилээр 5.2 тонн нүүрс бүртгэлгүй гаргах бүлэглэл бол Монголын хамгийн эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүс байсан нь бас ойлгомжтой. АТГ-аас зарласан 17 хүний нэрс дунд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд гээд нөлөө бүхий эрх мэдэлтэн цөөнгүй байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх шүгэл үлээхдээ иргэдээс дэмжлэг хүссэн нь шалтгаан ч энэ биз.

Өнгөрсөн 30 жил байгалийн баялгийн хуваарилалт үнэндээ шог явж ирсэн үү?, ирсэн!. Баялгийн хараалд Монгол идэгдсэн үү?, идэгдсэн!. Ерөөсөө байгалийн баялаг дээр хэн эзэн суух вэ гэсэн улстөрчдийн зодоон Монголын улс төр, эдийн засгийг боомилсон уу?, боомилсон!  Үүнийг өнөөдөр л өөрчлөхгүй бол оройтно. Иймээс парламентад суудалтай гурван намын дарга /Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд/ нар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамтран боловсруулах санамж бичигт гарын үсэг зурав. Өмнө нь Ардчилсан нам нэг хуулийн төсөлтэй, Ардын нам бас нэг төсөлтэй сууж байсан юм.

Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Гэхдээ мэдээлсэн гэхээсээ амалсан гэвэл илүү зохилтой. Гэвчиг Л.Оюун-Эрдэнийн “амлалт” Монголын улс төрд анх удаагийнх юм биш. Өмнө нь өчнөөн л сан байгуулдаг, тэр нь голдуу улстөрчдийн “угжны LLC” болж хувирсан жишээ тоймгүй. Үүнээс тэгвэл юугаараа ялгаатай юм бэ гэх асуулт мэдээж тавигдах ёстой. Үүнд АН-ын дарга Л.Гантөмөр хариулахдаа “Үндэсний баялгийн сан нь улс төрөөс хараат байх зарчимд санал нэгдсэн. Баялаг эзэмшиж, ашиглаж байгаа компаниудын хараа хяналт иргэдийн гарт очих ёстой. Олсон мөнгөө ирээдүйдээ хуримтлуулах, хөгжлийн бодлогод зарцуулах, хувьцаагаар дамжуулан ногдол ашгаа авна” гэж байна лээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Баялгийн сангийн тухай хуулийн төслийн үндсэн концепци нь хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг аривжуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн үндсэн дэд хэсэгтэй байна. Мөн Баялгийн санг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах боломжтой байхаар зохицуулсан” гэсэн. ХҮН намын дарга Т.Доржханд болохоор “Баялгийн сангийн асуудлыг шийдсэн тохиолдолд өнөөдрийн 15 тэрбум ам.долларыг 55 тэрбум ам.доллар болгох боломжтой. Эх үүсвэрээ зөвхөн хэрэглэдэг бус хуримтлуулдаг, өсгөдөг, гаднын хөрөнгө оруулалтыг татдаг, дотоодын бизнесийг дэмждэг боломжтой”-г мэдээлсэн. Гэхдээ улстөрчдийн урт сарвуугаас хамгаалах хуулийн зохицуулалт бас хэрэгтэй байх.

Сайн мэдээ нь гэвэл  “Эрдэнэс Тавантолгой”-д нүүрлэсэн хулгайн эсрэг онцгой дэглэм тогтоож, тэнд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгч томилсноор тус компани ямартай ч ногдолд ашиг тараах хэмжээнд ашигтай ажиллажээ.

Энэ  талаарх мэдээллийг Ерөнхий сайд олон нийтэд хүргэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд, нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилах боломж бүрдсэн” болохыг тодотгоно лээ.

Энэхүү мэдээллийн араас  “Эрдэнэс Тавантолгой”-н 2022 оны ногдол ашиг иргэдийн данс руу шилжжээ. Дансандаа 1072 ширхэг хувьцаатай иргэн 104 мянган төгрөгийг авна. Үүнээс бага хувьцаатай бол хувьцааных нь тоо, ширхэгийг 108 төгрөгөөр үржүүлсэнтэй тэнцэх  мөнгө авна. Засгийн газраас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  УИХ-ын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргасан. Энэ нь юу вэ гэхээр дөнгөж төрсөн нярай ч “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг авсан гэсэн үг.

Олон нийтийн сүлжээнд зарим хүмүүс шүүмжилж байна лээ, “Ногдол ашиг барихаар эмнэлэг эсвэл цахилгаан станц бариач” гэж. Ногдол ашиг бол төсвөөс өгч байгаа халамж биш. Ногдол ашиг гэдэг нь компани тайлант хугацаанд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлнэ. Харин сонгуулийн өмнө элдвийн халамж амлах юм бол эдийн засаг сүйрнэ, сүйрнэ.

Мэдээж, компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно л доо. Гол нь “Эрдэнэс Тавантолгой” компани нь хулгай, луйврын үүр овоохой болоогүй бол ногдол ашгаа төрд “бэлэглэхэд” буруудахгүй. Атал “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг орлогыг улс төр-бизнесийн бүлэглэлийнхэн хувааж идэж байснаас иргэдэд ногдол ашиг болгоод тараачихсан нь илүү дээр. Жишээ нь, төмөр замын төслүүдэд зарцуулсан “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгө яалаа, Женко яалаа!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эвий 2024-02-01 172.91.182.247

Монголын засаг төр,улс төрчид эрх мэдэл албан тушаалаа л бодохоос ард түмний эрх ашиг, эдийн засгийн хөгжлөө огт бодохгүй юм. ЭТТ-ийн ногдол ашиг гэж өчүүхэн шавхруу долоолгож байхын оронд төмөр замыг нь барьж дуусгаад, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барьчихсан бол өгөөж нь дээр байсан. Ядаж л тэр мөнгөөр нь дахин 600 автобус авсан бол өвлийн хүйтэн жаварт 2 цаг автобус хүлээж байгаа ард түмний зовлонгоос нимгэлэх байлаа. Яаж толгой нь ажилладаг юм бол доо

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

Харуулах боломжгүй.

Avatar

Jorj 2024-02-01 202.9.46.32

Үүнийг монголчууд ялгаж ойлгох хэрэгтэй.

Avatar

А 2024-02-01 202.9.46.60

хувьцаагаа зарсан иргэдэд 1 удаа боломж олгоочээ.аргагүйдээд авсаншдээ

Avatar

Болд 2024-02-01 124.158.64.227

Тэгвэл зараагүй хүмүүс нь яах вэ? Ингэж өлөн зан гаргах хэрэг байна уу?

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.91.20

noogdol ashigbol xalamj mon.toroosoo avch bui niitiin xorongonoosoo xurtej bui yum.2020,2021 online noogdol assignment ogsniig bi messenger ee avian xun bn u

Avatar

Нэргүй 2024-02-01 103.57.94.42

шаагаад байхаар Зайлаачээ

Avatar

Зочин 2024-02-01 202.179.24.120

“Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг түгээж байна. Иргэд бид үүнээс хавьгүй том Оюу толгой компанийнхаа ашгийг бас хүртэх биз. Ер нь байгалийн баялаг байгаа газарт хуультай хуульгүй гадаадын хөрөнгө оруулагч нар зүтгээд л орж ирэх байх. Харин эзэн нь болсон иргэдэд ямар ач холбогдол, үр өгөөжтэйгөөр зохицуулахыг манай удирдлагууд тунгаах биз

Avatar

Gachigaar bandi 2024-02-01 202.21.107.67

Hentiin zolbin bandilzaganaa chi ter andlaliin hoshooni uurin zuuhni gachigaar baih estoi bandilzagana ulsaas hulgai higed baigaa nadad taaalgdajgui bna bandi mini zalgaarai 99****23

Avatar

Зочин 2024-02-01 122.201.31.32

Импортоос өндөр хамааралтай эдийн засгийн бүтцээ өөрчлөх, дан ганц түүхий эд экспортлохын оронд аль болох олон хүний хөдөлмөр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр экспортоо солонгоруулах нь чухал. Тэгэж чадаагүй нөхцөлд цалин, тэтгэвэр нэмэх ч байна уу, халамж, ноогдол ашиг тараах ч байна уу, ямар нэгэн хэлбэрээр эдийн засагт цутгасан мөнгө эргээд импортыг тэтгэж, валютын ханшийг хөөрөгдөх эрсдэл үргэлж байсаар байх болно.

Avatar

Зочин 2024-02-01 66.181.161.104

Тэгэхээр төр, эрх баригчид өөрсдийнхөө бузар булайг хөнгөхөөн аргалчиж байгаа биз? Тэгвэл иргэд бидэнд бас арга байх ёстой. Яг энэ үндэслэлээр, өөрөөр хэлбэл эрх баригчид яаж ч тоглолоо гэсэн бүрэн аврагдаж байна. Тэгвэл иргэд хохирсоор л байх уу? Үүний тулд л бид жагсах хэрэгтэй юм. Тэр илүү гарсан ногдол ашгийн төрд оногдох 3.3 трилион төгрөгөөр Таван толгойн өрийг даръя! Яг ингэж шахаж шаардая. Жагсацгаая! Компанийн бүрэн эрх энэ тэр гэж донгосох байх шүү. Тэгвэл бид ч бас үндсэн хуулиараа ол

Avatar

Зочин 2024-02-01 66.181.161.104

госон баялаг эзэмших эрх буюу 6.1, 6.2-г барьж сөрж дайрна шүү. Үүнийг ажил хэрэг болгоё! Сонгуулиас өмнө энэ компанийг өргүй болгоё!

Avatar

Нэргүй 2024-02-01 122.201.23.83

Сонгуулийн авилгал 100 мянгаар биднийг худалдаж авах юм бх даа.

Avatar

Нэргүй 2024-02-01 124.158.64.191

ЕС Оюунэрдэнэ зоригтой шударга ажиллаж байна. Ард олон түүнийг дэмжинээ, хамгаална аа.

Avatar

Нэргүй 2024-02-01 124.158.71.84

Дэмжих дөрвөн л хүн байгаа, нэг нь ЕС.

Avatar

Zochin 2024-02-01 202.126.91.86

z**l z**l. Uuruu Gankhuyagtaigaa niilj uch tuchnuunuur n' idej uusan bolokhooroo l iim baga yal ugyylj bgaa sh dee. Maniusd bolokhoor nulimchikhaad neekh syrtei um ugchikhsun um shig soliorood baikh chin. Er n' ter ETT-iin talbaig khyrtel uur deeree avsan Amarbayasgalangaa yakh ch ygyi bailgaad baigaag bodokhod ene nukhur ter Admineral gdgt uuruu khuvi ezemshdeg ch um bilyy khen medlee. Khardakh erkhtei.

Avatar

Гайхагч 2024-02-01 78.187.120.177

"…“Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг орлогыг улс төр-бизнесийн бүлэглэлийнхэн хувааж идэж байснаас иргэдэд ногдол ашиг болгоод тараачихсан нь илүү дээр" гэж гоё санасан байна шүү. Систем сайжруулах тухай юу ч бодохгүй байгаа юм байна. Компани нь дампуурвал тараачихсан гэх байх даа. Орчин үед социализмийн үзлээр явж байгаа нийтлэлч нар байгаад үнэхээр гайхах юм. Хэзээдээ тэр үеэс сурчихваа…

Avatar

Зочин 2024-02-01 66.181.161.104

Одоо нэг сонирхолтой юм үлдэнэ. Төр өөрт оногдсон ногдол ашгийн 3.3 трилион төгрөгөөр Эрдэнэс таван толгойн 3 трилион төгрөгний өрийг дарах уу? Уг нь менежментийн бодлогоор ингэх ёстой. Гэтэл яах бол? Бэт Ж.Ганбат үүнийг л дахин дахин шогшроод байгаа. Ээ дээ, өр шүү. Өр, өр ,бас дахин өр л гээд байгаа. Эрх баригчид мэдээж тэр 3.3 трилион төгрөгөөр сонгуулийн кампаниа санхүүжүүлэх гэнэ. Мунхаг иргэд 104,000-аа аваад л өнөөдөртөө дуусгана. Тэд энэ тухай бодохгүй л сонгуулийн мөнгө тараалтаас хувь

Avatar

Зочин 2024-02-01 66.181.161.104

горидоод суучихна даа. Энэ бол хамгийн сонирхолтой зүйл шүү. Иргэд 104,000-аараа банкэт хийчихээд санаа амраад суучихаж болохгүй юм байгаан. Тэд үргэлжүүлээд шаардах ёстой. Тэр ногдол ашгийн мөнгөөр төр өрөө дарах ёстой. Энэ компани өргүй болоодохвол, бас цавчаагаа арилгачихвал цаашид ч ногдол ашгаа тараана, цахилгаан станцаа ч барина. Ийм потенциал бүрэн байгаа юм. Мал хамуу, шимэгчдээсээ салаадахвал нүдэн дээр л таргалдаг. Энэ компани ч адил. Олноороо саалийн үнээгээ тордоцгооё!

Avatar

Зочин 2024-02-01 66.181.161.104

Нэг үндэслэл байна. За төр өөрийн авилгачидаа, хулгайчуудаа яаж хаацайлдагийг бид хараад сууж байна. Яадаг гэнэ ээ? Т.Аюурсайханд гурван жил, Б.Ганхуягт таван жил 9 сарын хорих ялыг оноож, Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ гэв үү? Шүүхийн пратик ч яахав. Бид бодит амьдрал дээр авилгачид, хулгайчууд хэрхэн завшдагийг мэднэ шүү дээ. Монгол Газарын Мянганбаяр яалаа? Буянгийн Жагаа яалаа? Эрэлийн Эрдэнэбат яалаа? Жастын Батхүү яала

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.161.104

а, Ганзориг яалаа, Сугар, Алтжин нар яалаа? Хөгжлийн банкныхан, М.Билэгт, Х.Бат-Эрдэнэ яав? Одоо хар. За Аюурсайхан бол уснаас бараг л хуурай гарчээ. Яг л Зи шиг хийж байна. Ганхуягийн 6 жилийн нэг жил нь явчихсан. Болоогүй ээ, давж заалдана. Шүүх Батдөлийн ялаас 2 жил хасаж дөнгөсөн юм Ганхуягийнхаас бас 2 жилийг хасаж чадна. За манай хулгайч, тэнэг ерөнхийлөгч яаж зүгээр байхав, өршөөнө өө. Үүний тулд л Ман-с гарсан шүү дээ. Ингээд Ганхуягт биеэр эдлэх ял гэж юм үлдэх нь үү? Үлдлээ ч тэр нь тэ

Avatar

Зочин 2024-02-01 66.181.161.104

нсэн болоод л дуусна. Хараад байгаарай, ирэх сонгуульд гараад л ирнэ шүү. Тэр мөнгө төгрөг яахав. Билэгт эгчийнхээ аргаар л хаана шүү дээ. Түүнд төрөөс хуссан өч төчнөөн хөрөнгө байна. Ц.Нямдорж 2 тэрбумын хаузыг амбаар болгож тоолуулж чаддаг. Нэг муу Исмэлээс дордох юу байхав. Аль нэг амбаараа тэнгэрт тултал үнэлээд төрд шахчихна. Хулгайчууд бэлэн мөнгө гаргах их дургүй байдыншдээ. Нэг ёсондоо үл хөдлөхийн бизнисийг хууль ёсоор хийчихэж байгаа юм. Төрийн мөнгөөр босгоод буцаагаад төрд нь шахна.

2 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж