"Өвөл, хаврын морин уралдааны үеэр 50 хүүхэд амь насаа алдсан"

"Өвөл, хаврын морин уралдааны үеэр 50 хүүхэд амь насаа алдсан"

"Өвөл, хаврын морин уралдааны үеэр 50 хүүхэд амь насаа алдсан"

Өвлийн морин уралдааныг эсэргүүцэж байгаа талаар иргэдийн төлөөлөл /2024.02.01/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан

-"Дүнжингарав" хурдан морины уралдаан гэх мэт өвлийн улиралд зохион байгуулдаг уралдааны талаар байр сууриа илэрхийлье. Өнгөрсөн 2016 оны хоёрдугаар сарын 18-нд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд миний бие А/36 тоот тушаалыг гаргаж байсан. Уг тушаалд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах олон улсын конвенцид нэгдсэний дагуу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд ямар нэгэн морины уралдаан, үсэргээ, сорилт хийхийг хориглосон байдаг. Монгол Улсын Ардын их хурал 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон байдаг.

Өнгөрсөн 2000 онд Монгол Улсын парламент Олон улсын хүүхдийн эрхийн конвенцийн нэг, хоёр, гуравдугаар пактыг хүлээн авч, УИХ-аар баталсан байдаг. Хүүхдийг дайн дажинд оролцуулахгүй, тэвчишгүй бүх төрлийн хөдөлмөрийг устгана гэсэн байдаг. Ингэснээр 1990-2016 он хүртэл 26 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газар өвлийн морин уралдааныг хориглож чаддаггүй байсан. Манай Засгийн газар энэ ажлыг хийж чадсан.

Өнгөрсөн хугацаанд өвөл, хаврын морин уралдааны үеэр 50 гаруй хүүхэд амь насаа алдсан байна. Ихэнх нь орлого багатай, малчин ардын хүүхдүүд байна.

Монгол Улсын төр засгийн шийдвэрийн үр өгөөж нь хүүхдийн төлөө байх ёстой. Гэтэл өнөөдөр 2016 оноос хойш эрх барьж байгаа эрх баригчид тогтоол шийдвэр байсаар байтал өвөл, хаврын морин уралдааныг зохион байгуулж байна. Монгол Улс авлигын индексээр 121 байранд явж байгаа нь өөрсдийнхөө шийдвэрийг биелүүлэхгүй байгааг харуулж байна. Хууль тогтоох байгууллагын УИХ-ын гишүүнд өөрсдийн баталсан тогтоол шийдвэрийн эсрэг явж байна. Үүнийг таслан зогсоохгүй, хүүхэд амь насаа алдвал Засгийн газрыг олон улсын шүүхэд өгнө. Хуулиар хориглосон зүйлийг лобби хийж, шинэ хуулиар хүлээн зөвшөөрүүлэх ажиллагааг эхлүүлбэл олон улсад хүүхдэд ээлгүй улстөрч гэж зарлана. Хүүхдүүдийнхээ амь нас, эрхийг хамгаалъя" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-01 66.181.181.27

өвөл морь уралддаггүй харин хавар морь уралддаг уламжлал бий морь уралдах тарлаа сунгахыг хавар хорих нь моринд хайртай монгол хүнийхээ үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөнд халдвар хэрэг юм шүү

Avatar

Зочин 2024-02-01 66.181.181.27

энэ сайдын оронцог 50 хүүхэд морины уралдааны үеэр нас барсан гэж огт худал цуурч моринд хайртай илнголчуудыг доромжилж үндэсний энэ сайхан спорт луу хар будаг цацах ямар эрхтэй амьтан бн шүүхэд өх болно үед үеийн сайд нараас хамгийн муу сайд байж билээ мал аж ахуйгүйгээр монгол орон оршин тогтоход тун бэрх болно тэгвэл хурдан морь унах чинь малчдын халаагаа бэлтгэх сургууль юм шүү

Avatar

Нэргүй 2024-02-01 82.24.213.167

Морины эзэд нь морио унаад уралдвал яасан юм.

Avatar

Нэргүй 2024-02-01 203.23.49.49

Битгий худлаа ярьж бай

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.89.66

mash zuw

Avatar

Нэргүй 2024-02-01 139.5.216.123

zogsoo, т1 зугаагаа зогсоо…

Avatar

Уншигч 2024-02-01 202.21.99.52

авто зам дээр зам тээврийн ослоор хэдэн арав биш хэдэн зуугаараа хүүхдүүд амь нас эрүүл мэндээрээ хохирч байхад яагаад дугарахгүй байгаа юм бол. Машинд дайруулсан хүүхдүүд хүүхэд биш юм уу.

Avatar

Нэргүй 2024-02-01 202.179.21.212

Хүүхэд унахыг хориглоод өөсрдөө унаад уралдуулдаг болгооч.

Avatar

Зочин 2024-02-01 139.5.219.236

Морин уралдааны үеэр амь насаа алдсан хүүхдүүдийн тоог гаргаад л суух уу.
Төр засаг гэж байдаг бол тас хориглооч ээ.
Юуны чинь өв уламжлал. Хүүхдийн амь насаар тоглодог өв уламжлал гэж байдаг юм уу.
Дуртай юм бол баастай гүзээгээ аваад өөрсдөө морд л доо. Унаач хүүхэд зөвхөн монголд л байдаг. Өөр хаа ч байхгүй. Өвөр Монголд хүртэл хүүхэд унуулдаггүй.

Avatar

n 2024-02-01 134.148.103.99

mongol huuhduud uvurmongold unaach hiij ajilladag shd medeh uu. delhiin uur haana haana huuhed mori unaj uralddagiig medehuu japan, china, UEA, Brazil gd zunduu shde
chi ter gandand belgiin huchirhiileld urtuj baigaa huuhduudiin esreg ug dugarval yaaj bna. Naad uraldaanch huuhduud deer ochood 1 yariltslaga avchihaad orilovol yaaj bn
er ni busad yed ogt dugardaggui, mori uraldaan bolohoor l dugardag heden hun bdgimshyy heden tugrug ni ha yum geed suuj baidag

Avatar

Морь унаад үхдэггүй юм 2024-02-01 49.0.140.26

Монголчууд морио унахаа боличихвол баярладаг х*******н эрлийзүүд их байна даа

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.183.216

Энэ хаврын уралдаанд ММСУХ огт хамаагүй шүү ! Үүнд
огт оролцоогүй, юу гэнүү нэг ХХК зохион байгуулна гэж бичсэн бна лээ шүү !

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.186.159

ene uyach bpizdaanuudad eruugiin hariutslagiin uguuchee!!!!

Avatar

Зочин 2024-02-01 78.187.120.177

Уралдаанч хүүхдүүдийн дунд "Ихэнх нь орлого багатай, малчин ардын хүүхдүүд байна" гэсэн нт хэр ортой вэ. Бас гайгүй айлын, хотын хүүхдүүд байгаам уу. Одоо ч үг хэлэх нөхөд эрс олшрох байх даа.

Avatar

иргэн 2024-02-01 66.181.183.86

Нялхсын амь насаар тоглосон энэ зэрлэг цэнгэлийг зогсоогооч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж