Залужныйн залгамжлагчаар хэн томилогдох вэ?

Залужныйн залгамжлагчаар хэн томилогдох вэ?

Залужныйн залгамжлагчаар хэн томилогдох вэ?

Украины армийн командлагч Валерий Залужный Даваа гаригт ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан. Энэ үеэр Зеленский түүнийг халах тухайгаа хэлсэн гэж хэвлэлээр мэдээлээд буй. Зеленский, Залужный нарын дунд үл ойлголцол үүссэн тухай цуу яриа газар авсаар эцэст нь ийм мэдээлэл гарч байна.

Залужныйг халсан тухай албан ёсоор мэдэгдсэн зүйл үгүй бөгөөд Лхагва гаригийн байдлаар тэр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Залужныйн халагдах тушаал энэ долоо хоногийн сүүлээр гарах гэнэ. Залужный үнэхээр халагдвал Орос, Украины дайн эхэлснээс хойш Зеленскийн арми анх удаа томоохон хэмжээний өөрчлөлт хийлээ гэсэн үг.

Гэхдээ Зеленскийн хэвлэлийн төлөөлөгч Серхий Ныкыфоров Даваа гаригт энэ цуу яриаг худал гэж няцаасан. Украины Батлан хамгаалах яам ч бас цахим хуудсандаа "Хүндэт сэтгүүлчид ээ, бүгдэд чинь хурдхан хариулъя. Үгүй, энэ мэдээлэл худал" гэж нийтэлжээ. Даваа гаригийн ээлжит мэдээллийн цагаараа Зеленский армийн командлагчийн талаар огт дурдаагүй.

Даваа гаригийн уулзалтад Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров ч оролцжээ. Тэд хоорондоо тайван ярилцаж, Залужныйд Зеленский өөр ажлын байр санал болгосон гэж эх сурвалж хэлэв. Гэвч Залужный татгалзсан аж.

Залужныйгийн дараагийн хүнээр хоёр командлагчийг нэр дэвшүүлээд байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Тэдний нэг нь Батлан хамгаалахын тагнуулын агентлагийн дарга Кирило Буданов бол нөгөөх нь Украины Газрын хүчний командлагч Александр Сырский гэлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-01 202.9.46.132

энэ хүнийг халбал украйны арми гэж байхгүй Залужныйг оросууд ч үнэлдэг юм шүү дээ. чадалтай командлагч

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.186.119

украйны төрд нуугдсан оросын тагнуулууд Залужныйг зайлуулах бүх аргаа хэрэглэж байгаа цуурхал

Avatar

Нэргүй 2024-02-01 139.5.219.201

Хэн тагнуул гэж? 😂😂😂

Avatar

Зочин 2024-02-01 78.177.122.215

Соц системд дайны уед, дараа нь ч цэргийнхэн буруутдаг байсан даа. Цэргийнхэн ямар ч бодит байдлыг даргадаа илтгэдэг ном, журамтай. Тэр нь улс терийнхенд таалагддаггуй. Дайн байлдаан сэтгэлийн хеерлеер шийдэгддэггуй амьдралын хатуу хуультай.

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-01 59.153.113.49

Батүүл баатар маань очиж удирдахгүй юм байхдаа тэ

Avatar

Нэргүй 2024-02-01 202.9.46.132

Залужный явахгүй бол би . явья узбек казак киргиз үндэстэн соёлоороо хүн шиг амьдрая .
кк

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.185.92

энэ сайт йим юм оруулаад баймааргүй сайт юмсан. украйн ялагдах нь дээ

Avatar

Нэргүй 2024-02-01 202.9.46.132

Залужный эр хүн бүхнийг халхалсан даа.уг нь

Avatar

Нэргүй 2024-02-01 122.201.31.85

БХЯ-ны сайд нь удирддаггүй юм уу

Avatar

Нэргүй 2024-02-01 202.9.46.132

Жүжигчин биш энэ хүн байлдааны ажиллагааг удирдаж байгаа гэж боддог. Энэ хүнийг халчихаар хэн байлдах вэ. Алагдсангүй бас л чанга эр юмаа..

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.161.104

Эрэлхэг зоригт хөвгүүд.

Avatar

Нэргүй 2024-02-01 122.201.31.85

Фашистууд

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.90.93

Овоо тэнэг гаруу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж