16 мянган мал ачсан хөлөг онгоц тэнгист олон хоног гацжээ

16 мянган мал ачсан хөлөг онгоц тэнгист олон хоног гацжээ

16 мянган мал ачсан хөлөг онгоц тэнгист олон хоног гацжээ

16 мянган хонь, тугал ачсан хөлөг онгоц Австралийн эрэгт хэт халуун цаг агаарт хэдэн долоо хоног гацсаны эцэст Перт боомтод эргэн иржээ. Йемений Хутис босогчид Улаан тэнгис дэх тээврийн хөлгүүд рүү дайрах болсноос үүдэн "MV Bahijah" хөлөг онгоц өнгөрсөн сард аяллаа зогсоосноос олон тооны мал усан онгоц дээр гацсан аж. Тээврийн усан онгоц боомтод малаа буулгах зөвшөөрлийг Австралийн засгийн газраас хүлээсээр байгаа ч албаныхан биологийн аюулаас болгоомжилж байна.

Малд үзлэг хийсэн эмч нар эрүүл ахуйн байдал, хүрээлэн буй орчинд ноцтой асуудал илрээгүй гэж дүгнэсэн тул дараагийн алхамаа тодорхойлж байна гэж Австралийн хөдөө аж ахуйн хэлтсээс өнөөдөр мэдэгдэв. Өмнө нь Австрали улсад ирж буй аливаа малыг "биологийн аюулгүй байдлын хатуу хяналт"-аар шалгахаа мэдэгдэж байв. Австралийн биологийн аюулгүй байдлын дүрэм нь манай гариг дээрх хамгийн хатуу журам бөгөөд тус улсыг хөнөөлт хортон шавьж, халдварт өвчнөөс ангид байлгаж чаддаг гэж Засгийн газраас мэдээлжээ.
Дээрх  хөлөг өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд Австралийн эргээс Израиль руу чиглэн тэнгист гарсан ч зэвсэгт дайчдын халдлагаас эмээн аяллаа цуцалсан аж. Гэтэл өнгөрсөн сарын турш Австралид хэт халсан бөгөөд 12 мянган хонь, 4 мянган тугал ачсан хөлөг дээр температур Цельсийн 40 градус хүрчээ.  Жил бүр Австралиас Ойрхи Дорнод руу  хэдэн зуун мянган малыг экспортолдог.

Энэ үйл явдал нь сүүлийн үед Ираны дэмжлэгтэй Хутис зэвсэгт бүлэг Улаан тэнгист халдлага үйлдэх болсны үр дагавар юм. Зэвсэгт дайчид Газын зурваст Израилийн явуулж буй үйлдлийн хариуд хөлөг онгоцууд руу довтолж эхэлжээ. Тэд зөвхөн Израильтай холбоотой хөлөг онгоцуудыг онилно гэж мэдэгдсэн.

Улаан тэнгис бол Суэцийн суваг руу нэвтрэх боломжийг олгодог тээврийн чухал зам. Түүнчлэн Ази, Европыг холбосон хөлөг онгоцуудын хамгийн дөт тээврийн зам юм.  Улаан тэнгисийн зам аюултай болсноос олон улсын тээврийн компаниудыг Африкийн өмнөд хэсгээр тойрох урт бөгөөд олон хоногийн замыг сонгоход хүргэснээр дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой саад учруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-01 202.55.188.118

монголд хямд махаа нийлүүлж монголын махны хэрэгцээг жаахан ч гэсэн дэмжих хэрэгтэй монголчууд хаанаас ч мах худалдан авах хүсэлтэй болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж