Хил дээр хоригдол солилцохоор олзны хүмүүсийг тээвэрлэж явсан Оросын цэргийн Ил-76 онгоц сүйрсэн тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Өмнөд хэсгийн Белгород хот руу нисч явсан цэргийн онгоц сүйрснээр 74 хүн амь үрэгдсэний 65 нь олзны украин цэрэг байв. Украин цэргүүдээс гадна Оросын багийн зургаан гишүүн, дагалдан яваа өөр гурван албан тушаалтан байсан бөгөөд хэн ч амьд үлдээгүй.
Тэгвэл Орос, Украины талууд Ил-76 онгоцны ослоос хойш анх удаа Лхагва гаригт хоригдол солилцлоо. Энэхүү солилцоогоор талууд тус бүр 195 олзны цэргээ солилцсон гэж Орос мэдэгдэв. Харин Украины ерөнхийлөгч Зеленский 207 цэргээ буцааж авсан гэж мэдэгдлээ.
Гэхдээ сүйрсэн Ил-76 онгоцонд украин цэргүүд байсан гэсэн мэдэгдэлд Киев эргэлзэж байгаа аж. Тэд ОХУ-ын мэдэгдлийг шууд үгүйсгээгүй ч юу ч батлагдаагүй гэжээ. Ил-76 онгоцыг "Patriot" систем ашиглан унагасан гэж Путин мэдэгдсэн. Гэвч ослын дараах цогцосны зургуудыг үзүүлэхгүй байгаа нь сэжигтэй гэж үзэж байна.
Лхагва гаригийн солилцоо нь дайн эхэлснээс хойших 50 дахь солилцоо болжээ. Арабын нэгдсэн Эмират улс солилцооны зуучлагчаар ажилласан бөгөөд аюулгүй байдлын үүднээс үйл ажиллагааг нууцалж байсан гэв.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-02-01 213.87.153.14
Харуулах боломжгүй.
Дорж 2024-02-01 1.145.7.90
Тэнэ г иванууд худлаа яриад 3 алхалгүй шившиг болсон, ямар ч олзлогсдын цогцос бхгүй, бүр фото ч бхгүй.
Хэзээ , хаана нь мэдэгдэхгүй, онгоцны дугаар нь ч харагдахгүй хэн мэдэгдэхгүй хүмүүсийг цастай талбайд зогссон ил76-д ачиж бгаа бичлэг бол харуулсан.
Нэргүй 2024-02-01 139.5.219.201
Ослыг шинжлэн шалгах эцсийн дүгнэлт гаараагүй байхад ВВС шааж өгч байна аа?😂😂😂
Нэргүй 2024-02-01 45.128.232.170
алиалагч Зеленский онгоцыг нь сөнөөчихөлгүй азаар ирсэн байна.
Нэргүй 2024-02-01 103.57.92.88
bbc дутуу мэдээлэлж байна, зорчигчдын цогцсыг харуулсан бичлэг байсан даа, 2-3 хоногийн өмнө…