Иргэд зээлээ төлсөн ч хар жагсаалтад орсон асуудлаар өнөөдөр /2024.02.01/ мэдээлэл хийлээ.
Иргэдийн төлөөлөл "Иргэдийн аж амьдралыг дээшлүүлье гэвэл хар түүхийг нь цуглуулдаггүй юм. Зээлийн хугацаа нь хэтэрсэн иргэдэд банк болон банк бус байгууллагаас дахин зээл олгохгүй гэж тусгасан хууль байдаггүй гэдгийг иргэдийн төлөөлөл онцолсон юм. Үнэхээр иргэдээ гэсэн сэтгэлтэй албан тушаалтан, улстөрч байдаг бол Монголбанкны хар жагсаалтыг болиулахыг уриалж байна гэв. Монголд өнөөдөр зээл авч, байртай болох, мөрөөдлөө биелүүлэх ямар ч боломжгүй байна.
Зарим иргэдээс таван сая төгрөг авч, Монголбанкны хар жагсаалтаас арилгаж өгнө гэж хохироож байна. Улстөрч, эрх мэдэлтэнд үйлчилдэггүй, энгийн иргэдэд үйлчилдэг хар жагсаалтыг болиулах хэрэгтэй.
Иргэд зээлээ төлсөн ч хар жагсаалтад орсон нь эдийн засгийн шорон байгаагаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл, олон жилийн хугацаанд тухайн иргэн дахин ямар нэгэн зээл авах боломжгүй болдог. Хуулийг нь судлаад үзэхээр ингэж хязгаарлах үндэслэл байхгүй. Тиймээс бид УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна. Иргэд зээлийн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүүдээ дарамтлуулна. Энэ бүхнийг төлж дуусахаар нэмээд хар жагсаалтад оруулчихдаг. Нөгөө иргэд өөр газраас зээл авах гэхээр боломжгүй гэдэг хариултыг өгдөг. Иргэндээ ямар ээлгүй байна вэ. Зээлээ бүрэн төлсөн байгаа иргэдийг хар жагсаалтаас гаргахыг шаардаж байна. Түүнээс биш зээлээ хугацаандаа төлөөгүй хүмүүсийг хар жагсаалтаас гарга гэдэг шаардлагыг тавиагүй гэдгийг онцолсон юм.
Нэгэн эмэгтэй "Манай нөхөр 2016 оны нэгдүгээр сарын 25-нд төрийн байгууллагад ажиллаж байхдаа цалингийн зээл авсан. Тэр зээл маань 2018 оны есдүгээр сарын 28-нд төлөгдөх ёстой байсан. Бид хоёр тодорхой шалтгааны улмаас ажлаасаа гарч, гадаад руу явах гэж байсан.
Байр маань зарагдахгүй байсан учраас зээл авсан банкны эдийн засагчтайгаа байнгын холбоотой байж, байраа зараад зээлээ хааж дуусгана гэж тохиролцсон. Гэтэл 2018 оны есдүгээр сарын 29 буюу нэгхэн хоногийн зөрүүтэй бүх зээл болох 17 сая төгрөгийг төлсөн. Гадаад руу яваад таван жил болсон. Тэгээд эх орондоо ирээд байр авч, ипотекийн зээлд хамрагдах гэсэн чинь хэвийн бус ангилалтай болчихсон байсан. Би өмнөх зээлээ батлан даасан учраас зээл авах боломжгүй, гэр бүлээрээ хар жагсаалтад орсон. Одоо манай гэр бүл 10 сар ямар ч зээл авах боломжгүй болсон. Энэ хугацаанд ажил амьдралаа сайжруулж, амьдрамаар байна" гэв.
Холбоотой мэдээ