Өнгөрсөн Хацү башёд түрүүлэхэд ганц даваа дутсан сэкивакэ Котоновакаг озэки цол хүртсэнийг сүмогийн холбоо өчигдөр/2024.01.31/ албан ёсоор зарлалаа. Өдгөө 26 настай Чиба мужаас гаралтай түүний хувьд сүмогийн гэр бүлээс гаралтай. Түүний өвөө ёкозүна Котозакүра бол аав нь түүний дэвжээний багш, сэкивакэ асан Мацүяа Конно аж.
Түүний аав Мацүяа Конно ид барилдаж байхдаа Котоновака гэх нэртэй байсан бөгөөд хүү нь аавынхаа нэрийг өвлөн авчээ. Сүүлд гарсан мэдээллээр Котоновака ирэх тавдугаар сарын башёгоос эхлэн өвөөгийнхөө нэрийг өвлөн Котозакүра гэх нэртэйгээр барилдах аж.
Сүмогийн холбооны тэргүүлэгч гишүүд дуу нэгтэйгээр түүнийг озэки цолонд дэмжжээ.
Котоновака озэки цол хүртсэн талаараа “Озэки цолны нэр хүндийг өндөр өргөж, сүмогийн төлөө өөрийгөө бүрэн зориулах болно” гэжээ. Харин түүний дэвжээний багш буюу аав нь “Түүнд дахиад давж гарах даваа бий. Би түүнд озэки цол бол чиний урт аяллын нэг зогсоол гэж хэлсэн” гэв.
Шинэ озэки цолтны хувьд 189 см өндөртэй, 117 кг жинтэй нэгэн. Тэрбээр өнгөрөгч башёд 13 даваа, хоёр унаатайгаар ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй аваргын төлөө нэмэлт барилдаан хийн ялагдсан билээ. Котоновака сэкивакэ болон комүсүби цолтой гурван башё дараалан нийт 33 даваа авсан амжилттайгаар озэки цолны болзол хангажээ.
Ийнхүү дөрвөн озэки цолтон ирэх гуравдугаар сарын 10-ны өдөр Осакад эхлэх башёд зодоглох болж байна.
Зочин 2024-02-01 202.9.46.71
177 кг шvv дээ мал тамираа юуны чинь 117кг бэ?
Нэргүй 2024-02-01 213.87.153.14
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-01 192.82.64.133
хол явахгүй дээ. Аав нь том биетэй толгой муутай нөхөр байсан юм.
УБ иргэн 2024-02-01 202.9.46.132
117 ч биш л дээ. Энэ залуу спорт өв уламжлал хосолсон энэ спортод үнэн сэтгэлээсээ дурлаж хичээн зүтгэж байгааг нь харахаар бахархадаг юм. Өвөө нь ёкозуна цолтой мундаг эр байсан гэсэн. Аав нь ч бас шаггүй бөх байсан даа. Хүүхэд байх үе аавтайгаа өвөөтэйгөө байсан бичлэгийг нь харсан. Аварга болоосой гэж боддог шүү. Сүүлийн нэг жил эрс сайжирсан шүү.
Нэргүй 2024-02-01 202.55.188.44
Энэ нөхөрийг сайн дарж аваарай .муусайн япончууд Сумогийн дугуй тойрог дэвжээг эзлэх ёсгүй шүү.
Зочин 2024-02-01 139.5.218.159
Үе үеийн дүүргүүдийн засаг дарга нарын газар олголтыг шалгах хэрэгтэй шүү. Зарим нэгэн Мэр-ээс давж гарах засаг ноён бий.
Зочин 2024-02-01 139.5.218.159
Макучи зиндаанд 117 болон түүнээс доож жинтэй бөх 1-2 оос хэтрэхгүйдээ. Котоновака бол 160 кг-аас доош яагаад ч байхгүй,
Энэ сайт-ын сэтгүүлч, орчуулагч нар ч гэж хөөрхийдөө …..
Нэргүй 2024-02-01 43.228.129.109
177 кг