Африкт үйл ажиллагаа явуулах дараагийн "Вагнер"-ыг байгуулав

Африкт үйл ажиллагаа явуулах дараагийн "Вагнер"-ыг байгуулав

Африкт үйл ажиллагаа явуулах дараагийн "Вагнер"-ыг байгуулав

"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин нас барснаас хойш бүлэг нам гүм байна. Африкийн хэд хэдэн оронд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байсан "Вагнер"-ын сүйрлийг Кремль өөртөө ашигтайгаар эргүүлэхээр эрмэлзэж байна. Тодруулбал, Кремлийн эрх баригчид Африкт үйл ажиллагаа явуулах хөлсний бүлэглэлээ байгуулсныг "Bloomberg" мэдээллээ.

Шинэ бүлгийн нэрийг "Африкийн корпус" гэнэ. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны үед Хойд Африкт тулалдаж байсан нацистын хүчнийхний нэр юм.

"Bloomberg"-ийн тайланд дурдсанаар Кремль Сахарын цөлийн өмнөд захад орших Сахел мужид үйл ажиллагаа явуулахаар 20 мянган цэрэг элсүүлэх төлөвтэй байна.

Энэ талаар "Africa Defence Forum" хэвлэлд нэгдүгээр сарын 16-нд мэдээлж байв. "ОХУ-ын нэрээ сольсон хуучин хөлсний цэргүүд Африкийг тахалж байна" нэртэй уг нийтлэлд дурдсанаар Путин болон ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Юнус-бек Евкуров нарын удирдлага дор бүтцийн өөрчлөлт явагдаж байгаа аж. "Тэд нэрээ сольсон ч ашигт малтмалын баялгийг дээрэмдэж, тив даяар харгис хэрцгий ул мөр үлдээсэн өнөөх л Оросын хөлсний цэргүүд" гэжээ.

Харин судлаач Фахад Мирза энэ талаар хэлэхдээ "Вагнер бүлгийнхэн харгислал, дайны гэмт хэрэг үйлдэж байсан түүхтэй. Африк дахь бүлэглэл цаашид задарч, гарцаагүй террорист байгууллага болно. Вагнер гэсэн нэртэй цорын ганц байгууллага байхгүй. Энэ бол дайнаас эхлээд тролл үйлчилгээ хүртэл үзүүлдэг компаниуд болон далд үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн сүлжээ" гэжээ.

Эх сурвалж: AFRICA DEFENCE FORUM, THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-01 103.57.93.62

Энэ тэнэг хүүхний бичсэнд итгээд байна уу даа.

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-01 5.161.196.252

Жинхэнэ нацистууд чинь энэ байнадаа фашист путлер

Avatar

Зочин 2024-02-01 202.126.91.13

Гүүээ энэ Путин заавал Вагнерынхаа лантуунд цохиулж амиа өгөхгээд байгаа юм байхда .

Avatar

Нэргүй 2024-02-01 202.9.46.132

Сталины бодлогыг үргэлжлүүлж байна даа. АНУ одоо болтол явуулж байгаа бодлогыг тасарсан ч гэсэн яагаад явуулж болохгүй гэж Д2Д хамаг хүндийг үүрч гарчихаад үр дүнгүүдийг нь булааж авахаар ичгүүр сонжуургүй дайрч байхад нударга зангидахаас өөр яах юм бэ. Үүнд Монгол улсын хувь заяа ч бий гэдгийг манай эрх чөлөөт ардчилагчид бодолцоорой.

Avatar

ороzуудад үнэн гэж нэг ч юм байхгүй 2024-02-01 193.233.232.86

фашист нацист ороzууд Украйныг нацисмаас цэвэрлэнэ гэж дайн дэгдээсэн санагдах юм. вагнерийн удирдагч нарын нэг дмитрий уткин нь жинхэнэ нацист гар байсаншдээ цээжиндээ SS ын шивээстэй нацист малгай өмсдөг нацистуудыг шүтдэг яргачин байсан юм.

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.161.202

өлөн ггичий мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж