Финландын хил дээрх Путины нууц харшийг илрүүлжээ

Финландын хил дээрх Путины нууц харшийг илрүүлжээ

Финландын хил дээрх Путины нууц харшийг илрүүлжээ

Финландын хилээс 30 гаруйхан км зайд байрлах Путины харшийг дроноор илрүүлжээ. Энэхүү нууц цогцолбор нь ОХУ-ын баруун хойд холбооны тойрогт хамаарах Бүгд найрамдах Карель улсад ойн гүнд оршино. Уг мэдээллийг Кремльтэй холбоо хамаарал бүхий хүмүүсийг мөрддөг "Доссиер центр" нэртэй байгууллага дэлгэжээ.

Дроноос авсан зургийг харвал харшийн эргэн тойронд агаарын довтолгооноос хамгаалах систем суурилуулжээ. Мөн 24 цагийн харуул хамгаалалт, өргөст тор, тагнуулын ажилтнууд, дрон саатуулагчаар хамгаалагдсан байна. Цогцолбор нийтдээ гурван байшинтай бөгөөд хоёр нисдэг тэрэгний буудал, хэд хэдэн усан онгоцны зогсоол, хулд загасны усан сан, үхрийн фермтэй. Тус үхрийн ферм нь "гантигласан" мах буюу өөх, мах алагласан мах үйлдвэрлэлийн зориулалттай. Мөн өдөрт 40 орчим литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай, австри технологийн шар айрагны үйлдвэртэй. Уг үйлдвэр нь ойролцоогоор 300 мянган фунт стерлингийн үнэтэй.

Харш доторхийг ч бас үнэтэй эд зүйлсээр битүү тохижуулжээ. Тухайлбал, тус бүр нь 3500 фунт стерлингийн үнэтэй биде суултуур, шүршүүрийн толгой, 85 мянган фунт стерлингийн үнэтэй итали хийцийн гантиг шалтай.

Путин энэ харшид жилдээ дор хаяж нэг удаа ирдэг гэж эх сурвалжууд хэлжээ. "Доссиер центр" байгууллагаас мэдээлэхдээ "Ерөнхийлөгч энд ирж амардаг нь ойлгомжтой. Энд ирэх үед нь энгийн хамгаалалтын ажилтнууд Холбооны хамгаалалтын албаныхнаар солигддог. Мөн бүх гарцыг хааж, хөрш арлуудад ирж очих хөдөлгөөнийг ч хорьдог" гэв.

Эл үл хөдлөх хөрөнгийг Кремльд ээлтэй олигархиудын холбоо хамаарал бүхий компаниуд санхүүжүүлжээ. Харин үл хөдлөх хөрөнгийн эзнээр "Россия" банкны ТУЗ-ийн дарга Юрий Ковальчук бүртгэлтэй байна. АНУ түүнийг Путины хувийн банкир гэж тодорхойлсон байдаг.

Монакогоос бараг хоёр дахин том хэмжээтэй уг эдлэн газрын барилгын ажил бараг 10 жилийн өмнө эхэлжээ.

Путин өөрийн нэр дээр мэдүүлсэн маш цөөхөн хөрөнгөтэй. Үүнд, Санкт Петербург дахь жижиг орон сууц, 1950-иад оны Зөвлөлтийн үеийн хоёр машин, чиргүүл, жижиг гарааш багтана.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-01 202.55.188.123

энэ харш сайханбилэгийнх биздээ от гэрээний шанд ийм хэмжээний хөрөнгө авалгүй яахав

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

oyun 2024-02-01 202.126.90.124

төрийн томчууд очиж алжаал тайлах сайхан газар бна ш дээ хаа газар ийм юм байж л байдаг заавал Путиний нэртэй холбоод байдаг үхэх дээ аваад явах биш Путин тийм юм хийхгүй харин найз нөхөд дэмжигчид бариад.. амруулж болноо шээс нь савирах юмаа гадны дарга нарт өчнөөн хувийн эдлэнэ үйлдвэр байж л байдаг тэгээд яагаав өмөөрч байгаа биш юмыг дан нэг талд харлуулах юм бичдэг барууны хэвлэл улс төрд дургуй хүрдэг болоод бна шүү

Avatar

Гадаадын хүн 2024-02-01 66.181.183.216

Оyun чи фашист путлерийн өмнөөс боож үхэхнь үү дээ !

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.90.93

Балай шахуу юм даа

Avatar

hudlaa zartaraahdaa garamgai l yum 2024-02-01 66.181.181.229

kkk.Dronoos bas dotor tavilgiinhg ni harchajee. bodvol hajuud ni yamar unetei tavilga baigaag haruulsan uniinh ni jagsaalt baisniig bas hachisan gene shuu.kkk Gaihamshig

Avatar

zochin 2024-02-01 202.179.21.203

ali ambansan ueiin medeelel bna sh dain ehelghees umnu yvj lbsan medee sh de

Avatar

Мояа нар иигэхгүй 2024-02-01 202.126.90.72

Угаагдсан толгойнууд яаж ойлгох вэ дээ Мояачууд булшаа өөрсдөө ухаж байдаг тэнэгүүдийг яаж эргүүлэхээ мэднэ нөгөөдүүл нь ХАХАХА

Avatar

зочин 2024-02-01 66.181.160.22

Энэ үнэн эсвэл худлаа гэх арга алгаа .. Оросд бүх юм нууц ..Бүр бүх хэвлэл мэдээлэл улсын мэдлийнх. Өөрөөр хэлбэл Путины мэдлийнх!.. Путин анхнаасаа л бүх юм аа нууцалхын тулд хэвлэл мэдээлийг хамгын түрүүн улсын болгосон .. Тэр үед нь хүмүүс ,, Путин ямар алсын , хорон санаатайгаар хөдөлж байгааг ойлгоогүй юм аа .. Одоо горыг нь амсаж байна .
Чекистээр өөрийн залгамжлагчаа болгодог согтуу Елциний том алдаа л даа

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.90.93

Тэр чинь танай эзэн элбэгжоржынх гэсээн

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.92.98

энэ сайтад дан оросууд байдаг юм биш үү…

Avatar

Нэргүй 2024-02-01 124.158.67.93

энэ сайт гүтгэлэг их хийх юм бөмбөгдүүлэх вийдээ

Avatar

Нэргүй 2024-02-01 202.9.46.253

ямар ч тэнэг итгэхгүй.

Avatar

Иргэн 2024-02-01 66.181.187.82

Манай томчууд шиг улсын хөрөнгө завшаагүй л байна.Юуны буруу байхав.Хамтарсан хөрөнгө гэж ойлголоо.Үүнийг нэг их томруулаад ПУТИН тэй холбоод байх юм алга.Бичигч та ч бас ойлго

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.161.253

Хулгайч хэзээ ч хулгайлсан хөрөнгөө өөрийнхөө нэр дээр бичихгүй хамтрагч, хамаатан садан, найз нөхөд дээрээ л бичнэ

Avatar

Сүрэн 2024-02-01 59.153.85.151

Дроноор зураг аваад доторх бүх юмыг нь мэддэг гайхамшиг юмаа

Avatar

Нэргүй 2024-02-01 47.227.179.89

сонгууль ойртоод янз бүрийн юм их бичнээ хөө.Тэр 1 р байранд Пүү дарга тэр 2р байранд 18-21 насны 2000 царайлаг хүүхнүүдийг Ботокс ерөнхийлөгчийг зугаацуулахын тулд байрлуулдаг, за пиавны үйлдвэр бол газар дор цөмийн цохилтоос хамгаалагдахаас урьдчилан сэргийлэхээр барьсан, цөмийн дайн болж байхад Путинг пиав шимээд л хэвтэж байх нь.

Avatar

Иргэн 2024-02-01 139.5.217.175

Ямар Финландын нутаг дээр барьчихсан биш хэнд ямар хамаа байнаа???

Avatar

Нэргүй 2024-02-01 202.9.46.24

Ер нь бол Карелия чинь Финляндаас дээрэмдсэн нутаг шд. Манай Буриад Тува шиг

Avatar

Нэргүй 2024-02-01 202.9.46.24

Ояа нар жаахан түүх уншиж боловсролоо дээшлүүлмээр байна аа. Үг хэлэх болгондоо өөрсдийнхөө боловсролгүй, тэнэгийг гайхуулах юм

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.161.253

Зөвлөлтийн үед Финлиандын нутаг дэвсгэрлүү оросууд довтолж тодорхой хэсгийг нь эзэлсэн байгаа хамгийн онигоотой нь Сталин Финланьдид дайнд хожигдож шившигээ тарьсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж