"Хавдраар өвдсөн ханиа хаяад зугатдаг эхнэр нөхрүүд байдаг"

"Хавдраар өвдсөн ханиа хаяад зугатдаг эхнэр нөхрүүд байдаг"

"Хавдраар өвдсөн ханиа хаяад зугатдаг эхнэр нөхрүүд байдаг"

Халуун савтай цай, хоолны сав тэгээд хажуугаар нь ганц нэг амттан торондоо хийсэн нэгнийг харахад эмнэлэгт хэвтэж байгаа хэн нэгнийг эргэж яваа гэдэг нь андашгүй. Оройн хоолны цаг нэгэнт болжээ. Иргэн н.Болдбаатарын хувьд гэрээсээ эмнэлэг рүү жим гаргаад уджээ.

Багагүй хугацаанд хүлээсний эцэст эмнэлэг бараадсан ээждээ хоол, цай зөөгөөд арваад хонож буй гэнэ.

Түгжрэлтэй хотод, их ажлын хажуугаар энэ бүхнийг  эмнэлэгт хоол цай зөөх амаргүй ч тэрбээр ээжийнхээ царайг харж, гарыг нь атгаж, сэтгэлээ тайвшруулж аваад гарч одов.

 ГЯЛ ХАР ҮСЭЭ ТЭР ХОЛ ШИЙДЭЭД ХАЙРЛАЖ БАС ХАЙРЛУУЛЖ ЯВСАН…

Хүүгээ харсан ээж нь “Эмчилгээ үйлчилгээ сайтай. Хэдэн эмч, сувилагчдынхаа буянаар сайхан болж байна” гэж сэтгэл өөдрөг ярина. Тэд тасагтаа гурвуулаа. Арай залуухан бүсгүй "Цагаан сараас өмнө эмнэлгээс бараг  гарчих байх даа” гэхэд толгой нэлээд гэдийлгэж байгаад эмээ усаар даруулж, нүдээ аниж, цааш залгиснаа ор руугаа намуухан алхах өөр нэгэн “Чи гарч магадгүй. Би гарч амжихгүй байх аа” гээд толгой сэгсрэв.  Саяхан элдвийг хөөрөлдөж инээж байсан тэдний дуу гэнэт цааш орчихов.

-Нэг тасагт 10 гаруй хамт хоноод ижилдэн дасчээ, тэд. Өвчний түүх хийгээд эмчилгээ, оношилгоо нь  бараг ижилхэн учраас хэн хэнээс илүү тэд биенээ сайн ойлгоно. Тэд зовлон, жаргал нэгтэй.

-“Амьдрал баян. Хамгийн гол нь эрүүл байх шиг сайхан зүйл хаана  байхгүй юм байна. Эрүүл байвал бусад нь аяндаа  болно. “Жаргалан жаргалан эрүүл энхийн нэгэн жаргалан” гэж Д.Нацагдорж гуайн хэлсэн ямар үнэн үг вэ гэж бодох юм. Хүүхдүүд ээ биеэ үзүүл. Ажил ажил гээд өдөр, шөнөгүй гүйх чинь буруу юм билээ. Эгч нь тавхан сарын өмнө тас тас инээгээд ажлаа хийж явсан юм шүү дээ. Элэг гэдэг чинь дүлий эрхтэн юм байна. Жаахан хатгуулаад, гэдэс дүүрсэн мэдрэмж өгдөг байсан. Хааяа нэг өвчин намдаах уучихаад тоохгүй яваад байлаа. Гэтэл дүүргийн эмнэлэгтээ урьдчилсан шинжилгээнд хамрагдсан чинь элэг өөрчлөлттэй байна гэсэн. Нарийн шинжилгээ өгөхөд хорт хавдартай гэдгээ мэдсэн. Ер нь  хожуу мэдсэн байна.  Амьдрал алга урвуулахын төдий өөрчлөгддөг юм байна. Эгч нь ч бас жаргал зовлон туулсан хүн. Хүн өвчний өмнө бөхийдөг юм байна. Гял хар үсээ тээр хол шийдээд гунхаж явсан хүн одоо ингээд халзан толгойлоод, хөлөө ачаад эмнэлгийн өрөөнд хэвтэж байна. Хүн чинь итгэдэггүй юм билээ ” гэснээ нулимс нь цийлэгнээд доош харав.

-Амьдарсан шиг л амьдарлаа. Одоо яая гэхэв. Дандаа ч бас ийм яваагүй юм шүү. Хайрлаж бас хайрлуулж, хаягдаж бас хаяж, үрсийн ээж, хүний хань, ажилтай төрөлтэй, хамт олонтой, торгонд  хөлбөрч, тосонд умбаагүй ч  идэхээ ч идсэн, эдлэхээ ч эдэлсэн гэж хажуудах бүсгүй шийдэмгий бөгөөд бардам хэлэв. Одоо бол хүмүүст дараа болчихгүй юмсан лгэж бодох юм. Хэдэн хүүхэд, ханийгаа харахаар хэцүү юм даа, яалтай ч билээ.Монгол Улс элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Өмнө нь ийм мэдээ зурагтаар харж байсан. Хүн гэдэг өөрөө биеэрээ үзээд туулаад ирэхээр дандаа энэ талын мэдээ, сэрэмжлүүлэг гараад байгаа мэт санагдах юм. Жаахан эрт эмнэлгийн босго давсан бол… Тийм хайнга гэх юм уу анзааргагүй байсан байна. Яг энэ элэгний хорт хавдараар нас барж байгаа хүмүүс хамгийн их байгаа юм билээ. Энэ талаар сайн хэлээд анхааруулаад өгөөрэй” гээд чин сэтгэлээсээ хүснэ.

– Тэдний хувьд нэг нь гурван хүүгийн ээж бол нөгөө нь хоёр охин, хоёр хүү, бас гурван зээтэй.  Өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй хэн нэгэнд өөрийнхөө туулсан бэрхшээлийг ярина гэдэг амаргүй. Хүн итгэсэн хүндээ үгээ хэлж, ил газар морио уядаг гэдэг. Хамгийн гол нь тэд өөрөөсөө өөр хэн нэгнийг хавдараар битгий өвдөөсэй гэж хүссэн учраас биеэрээ туулж байгаа амьдралынхаа баяр, гунигийг бидэнтэй хуваалцсан нь энэ. Энэ бол зүгээр л мөсөн уулын орой. Хавдараар өвдсөн байтугай хатиг гарсан хүнд ч бусдад хэлээд ойлгохгүй, бугалсан идээ, чимчигнэсэн лугшилт, халуу дүүгээд хагарч өгдөггүй хөндүүртэй өдрүүд хэчнээн их билээ дээ.

"ХОЖУУ ШАТАНДАА ХОРТ ХАВДАРТАЙ ГЭДГЭЭ МЭДСЭН ИРГЭДИЙН 85 ХУВЬ НЬ 45-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭД БАЙНА"

Сүүлийн жилүүдэд хавдараар жил бүр 5000-6000 хүн нас бардаг талаарх мэдээ монголчуудын чихэнд дасал болчихож. Гэтэл 6000 гэдэг энэ тоо тийм ч бага тоо биш. Хүн ам олонтой нэг сум, хүн ам цөөтэй бол хоёр сумын иргэдтэй тэнцэх хэмжээний хүн хорт хавдраар насж барж байна гэсэн үг. Өнгөрсөн 2023 онд гэхэд хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын оношоор нас барсан гэдэг дүн мэдээг эмч мэргэжилтнүүд танилцуулав. Мөн Монгол Улс элэгний хавдрын өвчлөлөөрөө дэлхийн 180 улсаас нэгдүгээр байрт жагсч байна. Монгол Улс нийт хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд, элэг болон ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар мөн тэргүүлж байгааг гэдгийг хорт хавдарын 2023 оны нөхцөл байдлыг танилцуулах үеэр ХСҮТ-ийн ХХБЭТИА-ын дарга Т.Ундармаа танилцуулсан юм.

Нийт нас баралтын таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай. Нас барж байгаа хүмүүс дотроо нэг жил хүрэхгүй байгаа нь нас баралтын 60 хувийг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, энэ үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад дөрвөн хувиар буурсан үзүүлэлт байна. Тухайлбал, өнгөрсөн 2022 онд энэ тоо 66 хувьтай байжээ. Хамгийн анхаарал татаж, харамсал төрүүлсэн мэдээ бол нийт хорт хавдраар оношлогдсон 7244 хүний 65 хувь нь буюу хожуу үе шатандаа оношлогдсон байна. Энэ үзүүлэлтийн тухайд өмнөх жилээс таван пунктээр буурсан гэх боловч энэ тийм ч хангалттай үзүүлэлт биш гэдгийг ч мөн учирлаж байсан юм. Магадгүй монголчууд бид эрүүл мэнддээ анхаарал тавьдаг, Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ,  хүртээмж дэлхийд эн зэрэгцдэггүй юм аа гэхэд дөхөж очсон бол 65 хувь гэх тоо 6.5 болж 10 дахин буурсан үзүүлэлттэй ч байж болох байсан.  Хожуу шатандаа хорт хавдартай гэдгээ мэдсэн иргэдийн 85 хувь нь 45-аас дээш насны иргэд байгаа гэдгийг хэлж байна.

ИТГЭЖ ЧАДАХГҮЙ Л ЯВНА…

-Ханиалгаад яваад байсан юм. Нэлээд удсан байх аа. Нэг их тоогүй юм. Тэгээд нэг өдөр нэлээд хүчтэй өвдөхөөр нь эмнэлэгт үзүүлсэн чинь “уушги нь устчихсан байна” гэсэн онош сонссон гээд инээвхийлнэ. Тэргэнцэр дээр сууж, хүнээр түрүүлж, гэдэснээсээ шаланк бүхий баллон зүүж хөлнийхээ харалдаа тавьжээ. Нүд нь гунигтай хийгээд хонхор. Түүний хувьд гуравхан сарын өмнө тэргэнцэр дээр суух нь бүү хэл  хүлгийн сайныг унаж, морин дэл дээр  жавартай салхийг ч үл ажиран исгэрч явсан аж. Дээрх эмчийн хэлснээр яг л 45 настай иргэн Архангай аймгийн уугуул Г  хэлэхдээ “Даанч оройтож мэдлээ. Нэг л мэдэхэд ийм юм болчихлоо. Итгэж чадахгүй юм” гэж толгой сэгсэрнэ.

Түүнийг ар гэрээс нь гурван хүн дагалдаж эмнэлгээр үзүүлж явна. Оны өмнөхөн хотод ирсэн ч одоо болтол нутагтаа буцаж чадалгүй эмнэлэгт үзүүлж, эгчийндээ байрлажээ. Уушги нь устсан учраас өдөрт хамгийн багадаа 1 ширхэг уураг авч хэрэглэдэг байна. Нэг уурагны үнэ нь 250 орчим мянган төгрөг. “Мөнгөгүй бол үхэл ойрхон байна.

Одоогийн байдлаар 10 гаруй сая төгрөг эмчилгээндээ зарцуулаад байна. Халдвартын эмнэлэгт хэвтээд гарсан. Одоо хавдрын шалтгаан байгаа эсэхээ тогтоолгох гээд шинжилгээ өгч явна гэх түүний үг сэтгэл зурна. Түүнийг асрахаар охин нь саяхан ажлаасаа гарчээ. Аав охин хоёр айлд байрлаж, ээж нь дүү нарыг нь хараад нутагтаа цай сүүнийхээ дээжийг өргөж, хэдэн малаа борлуулж эм тарианы мөнгө залгуулж байгаа аж. Хавдраар өвдсөн эрчүүдийн дийлэнх нь хожуу шатандаа илэрдэг нь “Би яах вэ” гэх гүргэр бас гөжүүд зангаас болдог. Түүний төлөөс нь даанч их…

Н.ЭРДЭНЭХҮҮ: ХҮНИЙ СЭТГЭЛИЙН “ХАВДАР”-Т ЗОРИУЛСАН ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ТЭР БҮР ҮЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Монголын нийгэм бол дэндүү хатуу хийгээд харгис нийгэм. Чамд эрүүл мэндийн, нийгмийн, эдийн засгийн болоод өөр бусад эрсдэл тулгарсан бол чи өөрөө л түүнийг даван туул гэдэг тулган шаардлагад өртдөг.  Ёстой “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдгийн бодит жишээ. Хэн нэг нь хавраар өвдсөн бол тэр гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, ээж аав бүгд хавдраар өвдсөн мэт зовлон бэрхшээлийг даван туулдаг.  Монгол Улс хавдартай тэмцэхийн тулд олон төрлийн шинэ эмчилгээ үйлчилгээ нэвтрүүлж, тоног төхөөрөмжөө шинэчилж, эмч мэргэжилтнүүдээ сургаж, эмчилгээ үйлчилгээгээ сайжруулж байгаа ч хүн нэг бүрдээ хүрч чадахгүй байгаа гэдгийг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү хэлж байна. Түүний хувьд хавдраар өвдсөн иргэдийн бие нь өвдөхөөс гадна сэтгэлзүй нь олон төрлийн дайралт, дарамтыг даван туулдаг гэдгийг хэлж байна. Хавдраар өвдсөн ханиа хаяад зугатдаг эхнэр нөхрүүд ч байна. Өөрийнхөө өвчинтэй нүүр тулж, түүнийг даван туулахыг хичээж байхдаа дахиад ард байгаа гэр бүл, үр хүүхэд, хань, ижил, аав ээждээ санаа зовох сэтгэлийн зовуурь өвдөж байгаа хавдараас нь ч хүнд байдаг гэдгийг батлах олон бодит жишээг тэр хэлж байна. Бид хавдрыг устгах, авах, тархалтыг зогсоох эмчилгээ хийж болно харин хүний сэтгэлийн “хавдар”-т зориулсан эмчилгээ үйлчилгээг тэр бүр үзүүлж чадахгүй байна. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн сайн жишээ бий. Гэсэн хэдий ч манайд энэ төрлийн үйлчилгээ дутмаг байна. Сэтгэлзүйч ажиллуулах, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх боломж нөхцлийг сайжруулахын тулд гэр бүлээрээ хамтдаа тулж ирсэн зовлон бэрхшээлийг туулаад гарах тийм орчин нөхцлийг бүрдүүлэхийг зорьж  байгаа гэдгийг хэлж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

B.Enhsuh 2024-02-01 23.106.56.53

монгол улс дайн дажингүй байж ийм их өвчлөлд нэрвэгдэж байдаг бидний төр засаг үнэхээрийн боловсролгүй хүмүүсээр дүүрчээ эрүүл мэндийн боловсролтой хүн байсан бол ингэж их өвчлөлд бид нар нэрвэгдэж явахгүй байсан

Avatar

E.Suhbaatar 2024-02-01 23.106.56.53

энэ төрд одоо эрүүл мэндийн салбарын хүн байна уу маш их өвчлөл ихсэж байнашдээ тэгээд одоо яахуу ингээд үхсээр байхуу одоо байгаа төр засгийнхан эрүүл мэндийн салбарын хүмүүст зайгаа тавьж өг

Avatar

D.Naranhuu 2024-02-01 23.106.249.52

хорт хавдар ихэслээ өөр өвчлөлтүүд ч ихэслээ одоо энгээл өвдөөд зовоод үхээд харх шиг амьдраад байхуу үнэндээ би бол тэсэхгүйнээ энэ төр засгаа мэргэжлийнхэн хүмүүсээр бүрдүүлмээр байна эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай бусдыг гэсэн залуу хүнийг улсын их хуралд оруулж монгол улсын өвчлөлийг алга болгох хэрэгтэй байна

Avatar

O.Herlentuya 2024-02-01 198.16.70.29

маш олон гэр бүл ард нь харамсаж байгаадаа энэ төрд засагт мэргэжлийн хүн байхгүй болохлоор л бид өвчлөлтэй зовлонтой амьдарч байна даа эрүүл мэндийн салбарын туршлагатай хүн улсын их хурлын гишүүн байсан бол ийм зовлонтой амьдрахгүй

Avatar

D.Ganhuu 2024-02-01 59.153.87.10

ямар аймшигтай мэдээ вэ бараг дайны хэмжээнд байгаа юм бишүүдээ одоогийн энэ улс төрчид юу ч хийхгүйнээ зүгээр биднийг хордуулж ашгил авч байгаа бизнесийнхэн байна эрүүл мэндийн салбарын хүмүүс энэ төрд байсан бол бид ийм дайны хэмжээнд хэцүү байхгүйдээ

Avatar

Нэргүй 2024-02-01 103.26.192.43

Хавдрын эмнэлэгт мөнгө байгаа удирдлага, санхүүгийн дарга нарт нь их учир байгаа

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-01 202.9.40.117

АН гарч ирээд утааг алга болгож хавдрыг зогсооно гэж байгаа бол түүн шиг худлаа зүйл байхгүй. Сүүлийн үед эд нар хүний зовлон золгүй явдал болонгуут л сонгуулиа бодолтой өг гэдэг болжээ.

Avatar

Нэргүй 2024-02-01 202.9.40.117

Монгол улс ардчилсан капиталист нийгэм байгуулж байгаа. энэ нийгэмд хэн чадалтай нь амьдарна. Мөнгөгүй бол чи хэн ч бишээ.Бид ийм л харгис нийгэм байгуулж байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-02-01 202.131.225.53

олон асуудлыг шийдэх шаардлагатай
эмлэг барих эмч нараа сургах бэлдэх нийгмийн асуудлыг нь шийдэх, иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх урьдчилан сэргийоэх гэх мэт олон ажлыг дорвитой хийх

Avatar

Нэргүй 2024-02-01 43.228.130.188

Эмнэлэг, сургуулиас илүү том том цагдаагийн байшингууд, хөшөө, хаалга л их баригдлаа даа.

Avatar

Нэргүй 2024-02-01 103.215.14.2

ХАВДРЫН ЭМНЭЛЭГ яаралтай барих төсөв мөнгийг шийдээч ээ, УИХ, МУЗГ.

Avatar

Иргэн 2024-02-01 103.68.107.106

Оны өмнөхөн УИХ дээр төсөв хэлэлцэж байхад "Хавдрын эмнэлэг" шинээр барих санал гарахад дэмжээгүй. Харин баахан сумдад соёлын төв барихаар төсвөө баталсан биз дээ. Зөв сонголт хийгээрэй.

Avatar

Нэргүй 2024-02-01 94.75.218.175

Ялангуяа хөдөө хээр амьдардаг хүмүүс залхууралгүй хойш нь тавилгүй сум орж эмчдээ үзүүлж байх хэрэгтэй.

Avatar

зочин 2024-02-01 66.181.187.249

Сонгуулиа бодолтой өг.

Avatar

Зочин 2024-02-01 202.131.240.147

Хавдраар өвдсөн хүмүүсээ хүсэлтээр нь тэтгэвэрт нь гаргаж болдоггүй юм уу. Хэдэн жил ч наслах билээ дээ.

Avatar

zochin 2024-02-01 202.72.245.205

bochir agaar , deer n bas bochir xool chuns ? ovdono tegeed buur ich ovdono yaandaa yanaa !!!

Avatar

Нэргүй 2024-02-01 202.131.225.242

Хүрэлсүх сайжруулсан нэртэй муужруулдаг түлшээр овоо мөнгө доллар хийсэн бол одоо наад үйлдвэрээ хаачихаа. Хоруу чанар багатай байгалийн түүхий нүүрсийг нь түлүүлээ. энэ янзаараа ард түмэн чинь тэсэхгүй нь шүү. амьд хүн үлдэхгүй нь.

Avatar

Нэргүй 2024-02-01 188.162.254.120

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Mongol 2024-02-01 139.5.216.49

Ugaasaa tor zasag gej bhgui. 3han say huniig iim azgui baidaltai amidruulj baigaa ta nariin songolt buruu bn. Bod bod

Avatar

Zochin 2024-02-01 59.153.114.226

Арай юмаа нээрээ. Төр засаг ч гэж алга доо. Энэ агаарын, хөрсний, орчны болон хоол хүнсний бохирдлын асуудлыг ГАМШГИЙГ ТҮВШИНД авч үзэх цаг болжээ.

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.92.98

Үүнд та иргэн хүн өөрөө л буруутай, төр засаг пад байхгүй…

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.91.63

Buruu hoololt

Avatar

Нэргүй 2024-02-01 122.201.23.83

Хэдэн жил хортой хүнс идсэн ,бас агаарын бохирдол

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.91.63

UNEN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж