Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадсангүй

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадсангүй

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадсангүй

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 15 хоног үргэлжилж өчигдөр шийдвэрээ гаргав.  Өнгөрсөн жил иргэдийн зүгээс нүүрсний хулгайчидтай тэмцэх жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн бол Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хүний өөрийн нам ялгалгүй авлигатай тэмцэхээ илэрхийлж, Хөгжлийн банк, нүүрсний хулгайг зарлаж, хариуцлага тооцно хэмээн “ам гарсан”.

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын мэдээлснээр 100 гаруй хүнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн бөгөөд одоогоор шүүхээс 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэрээ гаргав. Мөн  өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-аас сонсгол зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж, ажилласан юм.

Нийслэлийн прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, И.Даваадорж, Б.Отгонжаргал, П.Бадамханд, О.Дагвадорж, Б.Эрдэнэбаяр, Х.Батхишиг, Т.Түвшинбаатар, Г.Гантөмөр, О.Данзанлувсантүдэв нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Ингэхдээ, Прокуророос шүүгдэгч Т.Аюурсайхан, И.Даваадорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Отгонжаргал, Б.Ганхуяг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов.

Мөн прокурорын зүгээс шүүгдэгч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт 13 жилийн хорих ял оноох санал гаргасан ч шүүх бүрэлдэхүүн Т.Аюурсайханд 3 жил, Б.Ганхуягт 5 жил 9 сарын ял оноов. Энэхүү шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр учраас шүүгдэгч нар давж заалдах эрх нь нээлттэй үлдэж буй.

Т.АЮУРСАЙХАН ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨНӨӨ ТАЙЛБАРЛАЖ ЧАДААГҮЙ УЧРААС 3 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

40 их наядын өртөгтэй нүүрсний гэх хулгай асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг прокурорын саналын дагуу УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал, өөрийн найз Б.Ганхуягтай хамтарсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, түүнийгээ тайлбарлаж, чадаагүй гэх үндэслэлээр шүүхээс ял оноов. Тодруулбал, шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн, Т.Аюурсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, оноов.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон. Тэрбээр Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан юм.

Б.ГАНХУЯГИЙГ МӨНГӨ УГААСАН, ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГЭЖ ШҮҮХ ҮЗЭВ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы найз гэгддэг Б.Ганхуягийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хахууль авсан,  мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцсон, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр шүүхээс ял оноов. Тодруулбал, шүүгдэгч Б.Ганхуягийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэж үзэв. Шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноов.

БУСАД ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧДОД 1-2 ЖИЛИЙН ЯЛ, ТОРГОХ, НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАВ

Бусад хэрэгт холбогдсон хүмүүсийн хувьд торгох, нийтийн албанд томилогдох эрхийг нь хязгаарлах, 1-2 жилийн ял мөн торгуулийн арга хэмжээ авав.

  • Шүүгдэгч Т.Түвшинбаатарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч О.Данзанлувсантүдэвийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож. Шүүгдэгч О.Данзанлувсантүдэв, Т.Түвшинбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
  • Шүүгдэгч И.Даваадоржийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн, И.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оноов.
  • Шүүгдэгч Б.Отгонжаргалыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн,  мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн, Б.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноов.
  • Шүүгдэгч Г.Гантөмөрийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,  Г.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ял оноов.
  • Шүүгдэгч Х.Батхишигийг өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн, Х.Батхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 14.000.000 төгрөгөөр торгох ял оноов.
  • Шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн, Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноов.
  • Шүүгдэгч О.Дагвадоржийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн,  О.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноов.
  • Шүүгдэгч П.Бадамхандыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг үйлдсэн, П.Бадамхандад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн.

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

90 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kk 2024-02-01 122.201.25.4

terbum-iig ideed 3 jil suumaar bainaa saya togrogoor torguulmaar bna

Avatar

Нэргүй 2024-02-01 202.55.191.194

ийм шүүхээр яадгийн

Avatar

Zochin 2024-02-01 66.181.178.173

Ayursaihan mark, jijig chuluu zaraad heden terbum olson gee biz dee.

Avatar

Нэргүй 2024-02-01 202.21.107.90

ккк сая төгрөгийн торгууль чинь наадуулын чинь нэг хоолонд ордог л мөнгө ш дээ мөн ялалваа та нар Аюурсайханд бөлдөгдүүлсэн нь үнэн юм бна

Avatar

иргэн 2024-02-01 66.181.183.202

Хөрөнгөжсөн үндэслэлээ тайлбарлаж чадсангүй гэж бичмээр

Avatar

0000000.1% torguuli arai 2024-02-01 103.254.123.186

hulgai hiisen Zoosnoos 000000.1% torguuli arai arai

Avatar

Нэргүй 2024-02-01 173.167.140.57

Шударгын дүр эсгэгч Т.Аюурсайхан гэм буруутай нь тогтоогдож, энэ бол шүүх болон хууль хяналтын байгууллагынхан сайн л ажилласан гэсэн үг.

Avatar

Зочин 2024-02-01 31.17.203.166

Прокуорор, АТГ-ийн мөрдөгчид илүү мэргэжлийн баймаар харагдаад байна. Тэд маань дарга нартаа, бас нийгэмд сошиал, сошиал ч гэж дээ хүний мууд дуртай хов жив хөөсөн, хүн бүрийг буруутгах гэсэн хоцрогдсон гажигдуу, төрийг муулж, нийгмийг хувааж унагах гэсэн гадны хүчний төлөөлөгч маягийн нөхдийн санаанд нийцүүлээд байж болохгүй ээ. Нэг нэгийгээ хайрла аа

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

MONGOL 2024-02-01 202.55.188.107

Бүх хөрөнгийг нь хураагаад 44 их наядаас хасаад үлдсэнийг нь төлж дуустал шоронд суулгасугай. Олуулаа юм чин хурдан төлөөд дуусчих байхаа. Тэр оргон зайлсан Хүүкийн зарласан нүүрсний хулгайч дүүг нь нэмж суулга.

Avatar

ооо 2024-02-01 202.21.107.98

Тгээд Аюурсайхн хулгайчийн хөрөнгийг хураасан юмүү ингхэд

Avatar

Zochin 2024-02-01 86.111.136.147

Мөн прокурорын зүгээс шүүгдэгч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт 13 жилийн хорих ял оноох санал гаргасан ч шүүх бүрэлдэхүүн Т.Аюурсайханд 3 жил, Б.Ганхуягт 5 жил 9 сарын ял оноов.???гэнэээ яагаад прокурор нь эрх мэдал

Avatar

Баттулга 2024-02-01 66.181.187.61

Тохиролцоо хийсэн байна. Шударга ял өгвөл томчуудаа илчилнэ гэсэн биз

Avatar

зочин 2024-02-01 66.181.187.61

пакистаны ерөнхий сайд Имран Ханд улсад тушаах ёстой байсан бэлгийг завшсан хэргээр эхнэрийн хамт 14 жилийн өгчээ.

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.93.78

Монголын шүүх ялзарчээ

Avatar

Иргэн 2024-02-01 66.181.181.166

хогийн шүүгчид 13 жилийн ял үндэслэлтэй байсан Асар их хөрөнгө идэж уусан ..Гэтэл ….Шүүгчийн нэрсийг ил болгох

Avatar

Зочин 2024-02-01 202.126.91.124

Монголын хууль шүүх шударга ажиллахыг шаардаж бн Банк дампууруулж хөрөнгийг н идсэн Ундармаа авгайг 40 саяар торгоод шоронд хатаагаагүй Тэгсэн мөртлөө 8 ишигний эмээгг яаж байлаа мөн энэ 2 хулгайч луйварчин бараг ялгүй шахуу

Avatar

Туяа 2024-02-01 66.181.178.187

ял өгсөн гэж хэлхээсээ ичдэг байгаасай 8 ишигний асуудалд хэдэн жилийн ял гэсэн байлаа гэтэл улс орноо зарж луйвардаж хулгайлсан хүмүүсд 2 жил гэнэ үү арай арай энийгээ ял гэж байгаа бол бүх хүн хулгай луйвар хийж амьдармаар юм биш үү өглөөнөөс орой болтол хөлсөө дуслуулж ажиллаад хоосон хонож байхад хулгай хийгээд 2 жилийн ял гэдгийг нь аваад 2 сар суугаад гарч ирээд тэрбумтан айн арай юу. Үр минь үлдэх хорвоод ядаж эх оронтой байлгах юмсан

Avatar

үнэн 2024-02-01 103.57.95.111

монголын шүүхийн системийг яана даа ард түмэн минь ээ монголд үүссэн нам дамжсан маф-ийг монголын төр л лав дийлэхгүй юм байна

Avatar

зочин 2024-02-01 103.215.14.2

энэ хууль шүүхийхэн арай дэндүү шударга бус ажиллаж бн эдгээр гэмт хэрэгтэнгүүд нь давж заалдаад тэгснээ худлаа өвдөөд ял завшиж хариуцлага хүээхгүйгээр тохиролцчихсон юмуу хаашаа юм бэ худлаа энэ 2 ыг шоронд явуулсан дүр исгэж ЭНЭ МАН ыг төрөөс хурдан зайлуулахгүй бол гэм хэрэгтэн хулгайчууд төрөөр дүүрлээ монголчуудаа

Avatar

Иргэн 2024-02-01 202.21.96.98

Зөвхөн энэ 2 ч биш. Үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадахгүй хүмүүс Хүүк, Оюук, Нянгар, Занданшатар гээд их урт жагсаалт гарна оо

Avatar

Зочин 2024-02-01 192.82.65.103

Гар утас хулгайлсан хүүхдүүдтэй адилхан ял өгөх юмаа. Уг нь бүх хөрөнгийг нь хураах нь зөв шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-01 202.170.73.187

Энэ шүүгч нарыг бүгдийг нь шоронд хийхйимсан

Avatar

Монгол 2024-02-01 176.3.137.28

40 ихнаядын нүүрс шаасан гарууд иймхэн шийтэл аваад хөх инээд нь хүрч байгаа юм бна да. Монгол улсын шүүх үнэхээр шударга байлаа . Монголын Шүүх Мандтугай

Avatar

зочин 2024-02-01 66.181.186.76

Пакистаны ерөнхий сайд асан төрийн шугамаар авсан бэлгээ зарж, ашиг олсон хэргээр 14 жилийн хорих ял сонсов. ПАКИСТАН ИНГЭЖ БХАД манай новшийн шүүхийг хар даа.

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.189.111

ҮХСЭН ХОЙНОО ДОО. ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА, ЛУЙВАР АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛЧИХЭЭД 2-3-ХАН ЖИЛИЙН ЯЛ АВАХААР ЯАЖ АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГ ДОРВИТОЙ БУУРАХ ЮМ БЭ. ИЙМ ХОГ ШААРУУДЫН НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХИЙГ БҮХ НАСААР НЬ ХАСАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ХАМГИЙН ГОЛ НЬ БУСДАД СУРГАМЖ БОЛОХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ДЭЭРХ АРЧААГҮЙ БАЙДЛААС ХАРВАЛ ХЭНД Ч СУРГАМЖ БОЛОХГҮЙ ЮМ БАЙНА. ХУЛГАЙГАА ХИЙСЭЭР ДАРАА НЬ 2-3 ЖИЛ СУУГААД Л ГАРНА ГЭГЧЭЭР ИЙМ Л ЮМ БОЛЖ БАЙНА ДАА

Avatar

зочин 2024-02-01 202.21.120.66

за за хулгай хийсэн мөнгийг нь өөрт нь үлдээж байгаа юм биз дээ хэлэх үг алга

Avatar

Зочин 2024-02-01 139.5.219.236

Ердөө л энэ. Хулгай хийсэн мөнгөө хуваалцаа л гэсэн үг.

Avatar

Нэргүй 2024-02-01 59.153.114.136

Бүх хөрөнгийг хурааж, нийтийн албанд ажиллах эрхийг бүрмөсөн хаах хэрэгтэй. Ингэж байж дараагийн хүмүүст дохио болно

Avatar

Зочин 2024-02-01 139.5.219.236

450 мянган төгрөгөөр торгожээ. Их байна. 1 төгрөг 50 мөнгөөр торгох байсан юм

Avatar

Зочин 2024-02-01 103.212.117.146

МАНгас өөрийн гар хөлөөрөө дамжуулан их наяд, их наядаар нь хулгайлаад л өөрийн шүүх хяналтаар оруулаад ганц хоёр жил амралтанд явуулж байгаа юм биз дээ…

Avatar

kkkk 2024-02-01 66.181.182.197

za odoo yurn saihan hulgail hiij amidriidoo uhsen yaadiin delbe shaagaal saihan amarch bgad garaad irii yahav dee teee

Avatar

Нэргүй 2024-02-01 103.57.92.149

Мэдээж яаж тайлбарлаж чадах вэ дээ.. костюм зараад баяжсан ч гэх шиг… зүгээр л сонгуулийн хуудас тараагаад явж байхдаа арай костюм зарж байсан баймааргүй юм. Зүгээр л сураггүй байсан гарууд

Avatar

зочин 2024-02-01 66.181.185.229

Ардчилсан шүүхийн дархан эрхэнд Монголын Засгийн газар хүчин мөхөсдөлөө Хулгайч луйварч авилгач шудрага дүр эсгэгчдэд сайн юм болж дээ

Avatar

Нэргүй 2024-02-01 59.153.114.225

Энэ зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгийн Казхстанд босогсон том хороололыг яах уу

Avatar

Нэргүй 2024-02-01 59.153.114.225

Аюурсайхан шуудангын марк , эрэгтэй костюм зараад орон сууцны хороолол босогсон гээд тайлбарласан шүү гишүүн маань

Avatar

Нэргүй 2024-02-01 124.158.64.191

Шүүх хулгайчдын толгойгий нь илэээд өнгөрчээ. Харин тус ЭТТ ХК хохиролоо төлүүлж чадах уу?

Avatar

зочин 2024-02-01 43.228.130.188

За ямар ч байсан Цагдаа Прокурор 2 сайн ажиллажээ… Одоо хэн хэдэн төгрөгийг төсөвт төлөх вэ тодорхой зарлаач

Avatar

Нэргүй 2024-02-01 122.201.23.83

Нөгөө мафийн толгойлогч энэ тэр гээд бсан яасан?

Avatar

Баяр 2024-02-01 202.21.120.62

Эрдэс Таван Толгой компанийг цэвэр ард нийтийн хувьцаат компани болгохын тулд улс төрөөс салгаж зөвхөн ард нийтээр тус компаний гүйэтгэх зөвлөл эсвэл тузыг нь сонгуулж тэндээс гүйцэтгэх захиралыг томилуулдаг болгомоор байна. Одоо сонгуулийн дараа дараачийн нам гарч ирээд хоолондоо орох гарцаагүй болно.

Avatar

Нэргүй 2024-02-01 139.5.217.188

Hulgain mongoo yaj tailbarlah bilee buh horongiin huraaj 15 20 jil bol shudraga. Bailaa ene uls nar garahguindee

Avatar

Нэргүй 2024-02-01 202.131.225.242

Ганхуягийн бариулсан гэх яармаг арцадын аманд байгаа 20 гаруй хаус гэхэд нэг нь 2,3 тэбрбум төгрөгийн үнэтэй байгаа шүү. за тэгээд тэр хотын төвийн өндөр оффис гэвэл хэдэн тэрбум байтугай их наядаар хэмжигдэхээр идсэн байхад арай л юм даа.

Avatar

Нэргүй 2024-02-01 43.242.241.151

Монголын шүүх нээрээ үнэхээр арай арай. Наад нохдуудад чинь дахиад ч нуусан, хаасан эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө байгаа шд. Маш буруу жишиг шүү. Дараа дараагийн Ганхуяг, Аюурсайхан нар аан ингэж идээд үхсэн гурван жил суухийн бол яаж ийгээд төсвөөс, төрөөс мөнгө шаая л гэж бодно. Үнэхээр харамсаж байна. Харин Ерөнхий сайд тэргүүтэй Б.Энхбаяр, Х.Нямбаатар зэрэг энэ идээ бээрийг шахаж гаргаж ирж байгаа залууст бол талархал илэрхийлмээр байна.

Avatar

Нэргүй 2024-02-01 188.162.254.120

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-01 202.179.25.243

terbum terbumiin hulgaig undeslelgui hurungujih geedl

Avatar

Нэргүй 2024-02-01 45.117.35.36

өсөхийн өлөн хэзээ ч арилахгүй юм бна. Аюурсайхан ямар шударга нөхөр блээ. хахахахаха

Avatar

1115 2024-02-01 59.153.115.192

энэ арай хэтэрнээ.бөөн дуулиан болоод байсан.ингэхээр яаж авлига багасах юм бээ.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-02-01 66.181.178.241

Би зөвхөн 6 санал хэллээ. Өөр асуудлууд бий. Одоо ээлжит бус чуулганаар нүүрсний сонсголын тайлангаа тавиад сонсголын мөрөөр авах арга хэмжээний тогтоолоо УИХ батлаад ажилдаа эртхэн орохыг зөвлөж байна. Манайхан дээр доргүй гэмтнүүдийг шонд өлгөөд шоороонд хатаагаад өг гээд хошуурч байна. Хуулийнхан тэр ажлаа хийг. Төрийн удирдах дээд байгууллагууд дахин ийм дутагдал гарах үүд хаалгыг хаах ажлаа хийх хэрэгтэй. Сонсголын үр дүн чинь энэ ажил чинь болно.

Avatar

Зориг 2024-02-01 183.177.97.14

Шүүх үнэн утга алга торгох ял өгчихөөд. дараа нь түүнээсээ чөлөөлөөд л.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-02-01 66.181.178.241

Нэгдмэл сонирхолтой этгээд гээд гэрчүүдийг дуудаж байгаагийн зорилго нь бүрхэг. Гэрч уг асуудалтай холбоотой гэж үзэв үү, эсвэл холбоотой байж магадгүй тул хууль хяналтынхан анхааралдаа ав гэж байна уу, эсвэл иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор гэрчээр дуудсан уу гэдэг нь бүрхэг. Үүнээс болоод миний нэр төрд халдлаа, улс төрийн зорилготой харлуулж байна гэсэн гомдол гарч байгааг хууль эрх зүйн талаас нь тодорхой болгох хэрэгтэй.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-02-01 66.181.178.241

5/Төрийн нууцад ямар тохиолдолд авах вэ гэдгээ хуулиар тодорхой болгохгүй бол компаний түвшинд шийдчих асуудлыг ҮАБЗ, эсхүл ЗГ нууцад аваад булхай гарах нөхцөл болоод байна.Ерөнхийлөгч өөрөө, эсхүл ҮАБЗ-өөр дамжуулаад эдийн засагт хэт хутгалдахаар төрийн өмчит үйлдвэрийн газарт ч дарамттай, бас улсын төсвийг хоёр урсгалтай болгоод байна. Субьектүүдийн эдийн засгийн эрх мэдэл оролцох хүрээ заагийг хуулиар тодорхой зааглаж өгөх.

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.182.68

terbum terbumaar ideed 3 jil.garch ireed terbumtnii amidarlaar amidarch ulnii bidniig shoolon tohuurhana.boldog bol bugdiig ene buudchih umsan.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-02-01 66.181.178.241

4/ЭТТ-ийг үндсэн үйл ажиллагаанаас нь өөр зүйлд ажиллуулж хүчийг нь тарамдуулж байгааг зогсоох., Бидний Чалкогоос аваад идчихсэн мөнгийг ЭТТ төллөө. Нефть дамжуулах хоолой, сайжруулсан түлшний үйлдвэр, төмөр зам гээд олон зүйлд ЭТТ-оос мөнгө гаргуулсан байна..

Avatar

Нэргүй 2024-02-01 202.21.100.90

yadaj hurungiig ni huraadaggui yumuu?

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-02-01 66.181.178.241

3/ГАЗРЫН БАГЦ ХУУЛИА батлахыг яаравчлах.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг олгоход ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналттай болгох, ямар субьектэд эдгээр эрхийг олговол оновчтой болгох, монгол хүнээр дамжуулаад гадны иргэд газар эзэмшээд байгаа сувгийг хаах, хүлээлгэх хариуцлагыг чангатгах.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-02-01 66.181.178.241

2/ТӨҮГ-ын хууль тогтоомжоо боловсронгуй болгох, улс төрийн нөлөөллөөс ангид болгох механизм бүрдүүлэх, төрийн болон олон нийтийн хяналтыг сайжруулах, удирдлагын хувьд нэг гарт төвлөрүүлэх.Одоо 3 газарт харъяалагдаж байгаа нь нэгдсэн бодлого, хяналт алдагдах, хариуцлага хүлээх эзэнгүй болод байна. ЭТТ нь ЗГХЭГ-ын харъяа байсан атал ХЭГ-ын дарга нараас хэн нь ч сонсголд тайлбар өгсөнгүй.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Нүүрсний сонсголын мөрөөр ажил хийвэл үлдэх юм чинь тэр шүү 2024-02-01 66.181.178.241

Нүүрсний сонсголын мөрөөр хийх ажлын санал.:1/Архивын хууль тогтоомжоо сайжруулах, архивын улсын үзлэгийн хугацаагаа богиносгох, сургалт явуулах, архивын байгууллагыг хүний нөөц, техник төхөөрөмжөөр хангах, анхан шатанд архивын нэгж бүрдүүлэхэд тавих хяналтыг сайжруулах, ажил хүлээлцэх үед архивт заавал баримтаа өгдөг болгох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах мэт архивын баримт устах бүх сувгийг хаах.

Avatar

Зочин 2024-02-01 59.153.112.132

Мордогч прокурор нар сайн ажиллажээ Харин шуугч нар Ундсэн хуулийн шударга байх ижил тэгш байх зарчмуудыг зорчсон байна Сэтгуулч Монхбаяр яруу найрагч Хулан нар эднээс илуу. Хор учруулсан гэж уу Одоо ичихгуй сэтгуулч Онорцэцэгийг юу гэх болдоо Нуурсний сонсгол хийгээгуй бол хамаг юмаа нууцад оруулаад бур ялгуй онгорох байжээ

Avatar

zochin 2024-02-01 202.72.245.205

ymar baga yl ogdog um!!!! , buch chorongiin churaach estoi ! Oyunerdene ! ajillaaa chiigeechee

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.189.25

Манай шүүх авилгачдад хайртай. Авилгач шүүгч нарыг хэзээ шүүх вэ?

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.189.25

Ял нь яагаад ийм бага бгаа юм новшооо

Avatar

зочин 2024-02-01 103.215.14.2

арай чдээ их наядаар нь хулгай луйвар хийж үе удмаараа баяжчихсан луйварчдад хангалтгүй ял өгч ард түмнийг доромжилхоо болиоочээ МАН нэн даруй төрөөс зайлуулж хууль шүүх болон бусад төрийн бүх газруудад шударга, хууль дүрэм хэрэгждэг болгох хэрэгтэй бн

Avatar

Нэргүй 2024-02-01 43.228.130.188

Худал мэдүүлэг өгсөн тул 450.000 төгрөгөөр торгов. Их наядаар идээд 1-3 жил. Хөрөнгийг хураадаггүй ээ. Арай л биш юмаа.

Avatar

Түүх ч 2024-02-01 202.21.120.62

104.873 мянга ноогдол ашиг ард түмэнд өгөөд бусдыг дээгүүрээ ингэж л авч байна даа

Avatar

Zochin 2024-02-01 202.131.251.130

mongo ideed bai gej uramshuulsan zuil baina. iim baihad ulsiin mongiig ih nayad, heden zuun terbumaar n ideed baihaas yahav dee.

Avatar

Zochin 2024-02-01 202.131.251.130

yal ogson ,torgoson nertei, tegeed ter togruulia bas huchingui bolgono. iim shuuh baihad mongo ideed baihaas yahav dee. 2-3 sar suusan bolj garch ireed terbum, ih nayadaa ideed gadaadad jargana shuu dee.

Avatar

Нэргүй 2024-02-01 192.82.64.153

Арай л ард биднийгээ доромжлох юмаа тэмцдэггүй ард түмэн яая гэхэд хулгайчид улам л даврана

Avatar

Иргэн 2024-02-01 202.179.26.42

Ял өгөөд хэдэн төгрөгөөр торголоо. ГЭхдээ үндэслэлгүй хөрөгжсөн хөрөнгийг нь хураадаг биз дээ. Хэрэв хураадаггүй юм бол энэ чинь хулгай хийгээд бай гэсэнтэй адилхан биз дээ. Хэдэн тэр бумаар хулгай хийчихээд ял авчихаад 1-2 жилээр шитйгүүлчихээд эсвэл 450000төгрөгч гэнүү торгуулахыг ял гэж үзэх үү. Арай ч дээ. Ийм ял авдаг бол хулгайч нар хулгай хийхээс яахав. Арай ч дээ. Үндэслэлгүй хөрөгжсөн хөрөнгийг хураах гэсэн үг үгүүлбэр хайгаад олсонгүй эндээс.

Avatar

Зочин 2024-02-01 43.228.130.188

Аанай л хөнгөдсөн бнаа. Цаана нь юм бгаа байхаа.Ийм байвал хулгай яаж тасарахавдээ.Дараагийн идэж уусан хүмүүс баярлаж бахархахаас яахавдээ. Юу ч гэхэвдээ.

Avatar

Мөнх 2024-02-01 101.115.156.179

Нийтийн хөрөнгийг ийм ихээр идэж шамшигдуулсан байхад маш бага ял оноосон байна. Шүүх хөнгөн ял оноосон ч гэсэн Ийм зүйлийг ард олон иргэд хэзээ ч өршөөхгүй. Үхэн үхтлээ, хэдэн үеэрээ олны нүдэнд өргөс мэт харагдаж байх болно.

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.160.57

40 ИХ НАЯДЫН хөшиг хаагдаж жүжиг ийнхүү төгсөв – жинхэнэ " эзэдийн " сэтгэл тэнийв …

Avatar

Сонгогчдын төлөөлөл 2024-02-01 202.21.125.22

Хорих ч яахав, тэгсхийгээд гарчихна. Гол нь тэр олон тэрбумын хөрөнгө ард түмэнд буцаж ирэх ёстойг сануулж шаардаж байна. Тэгж чадахгүй бол Манан ирэх сонгуулиар сөнөнө. Ард түмэн хэрсүү болсон шүү

Avatar

Бадарч тахар 2024-02-01 66.181.181.233

Хамгийн шударга гэгддэг Аюурсайхан нь ийм байгаа юм чинь бусад нь ямар их далд бузар байгаа бол !!!

Avatar

Нэргүй 2024-02-01 43.228.129.226

Хэдэн тэрбумаар нь идээд 3 жил маш бага байна даа

Avatar

ZOCHIN 2024-02-01 66.181.160.78

АЮУРСАЙХАНД МАШ БАГА ЯЛ ОНООСОН БНДАА, ХАМАРТ Н БААС ТҮРХСЭН ЯРВАЙСАН ХҮН Л ЯВААД БСАН,

Avatar

Зочин 2024-02-01 202.126.92.98

Үнэхээр бага ял өгчээ. Би ч бас хэдэн тэрбумаар нь идээд ингэж ял авмаар байна. Намайг эрх мэдэлтэй мөнгө эргэлддэг төрийн албанд томилж өгөөч.

Avatar

Зочин 2024-02-01 66.181.178.241

Оюун-Эрдэнийг шүүхийн шийдвэртэй холбож улс төр хийх гэж нэг нөхөр оролдож. Оюун-Эрдэнэ чинь шүүхийг харья гээд харин шүүх зөвшийдвэр гаргах хэрэгтэй гээд баыгаа биздээ

Avatar

Bn 2024-02-01 103.161.242.186

NOVSHIIN SHUUH!!!!!!!!

Avatar

ЛОВШ 2024-02-01 43.242.241.151

Үнэхээр САХАЛ-ын ШҮҮХ-ийг х****л идээсэй. Оюун-Эрдэнийг харлуулах гэж авлигын бүх хэргийг ингэж шийддэг. Авлигын бүх хэргийг хойшлуулдаг, хугацаа хождог болчихсон. Өөрсдийнхөө эзэн САХАЛ Эрдэнэбилэгийг бол батлан даалтаар хилээр гаргаад явуулчихдаг. Үнэхээр хог шүү. Одоо энэ шийдвэрийг л харчих. Ард түмэн Оюун-Эрдэнэ рүү "Чиний яриад бсан шударга ёс хаана бна" гээд дайрна гэж тооцож байгаа байх л даа. Үгүй шүү, бид арав байтугай таван жилийн өмнөхөөс ч өөр болсон

Avatar

Kkk 2024-02-01 103.161.242.186

huuyee hulgai hiivel ashigtai yum bishuu manaihaan.1-3 jil avaad taliin edleed garaad ircheed nuusn horongiro shn amidarchin

Avatar

Нэргүй 2024-02-01 139.5.218.195

БУХ ХУРУНГИГ ХУРАЖ БУХ НАСААР Н ГЯНДАНД ХОРЬ

Avatar

ss 2024-02-01 122.201.25.4

terbum-aar ideed 3 jil suusan bolood garval bolj l baina

Avatar

Zochin 2024-02-01 59.153.114.226

Шүүхийхэн бас авилга авч дээ. Ийм л байгаа шүү дээ. Хаа байна нөгөө Оюун-эрдэнийн авилга, албан тушаалын хэрэгтэй тэмцээд байгаа нь. Ингэж л маниусыг маллаад худлаа попордог гар шүү дээ. За тэгээд хулгайч хулгайчаа өмгөөлөх нь аргаггүй биз дээ. Нийлээд идэж ууцгаасан улсууд ийм л байгаа юм. Удахгүй Хүүк нь өршөөчихнө. Харж л байгаарай. Тэгээд би цагаадах ёстоы гээд солтороод явна даа энэ Ганхуяг нь.. Харж л байгаарай. ККК

Avatar

Иргэн 2024-02-01 66.181.181.148

Хэдэн зуун тэрбумаар нь идчихээд 3-хан жил. Гэхдээ 1 жил болгоод өршөөлөөр гаргана. Монголд авилга хулгай хөгжихийг хуулиараа ингэж л дэмжиж хөөрөгдөж байна. даа. Шүүгч нарыг нь сайн шалгаарай даа. Хэдэн тэрбумаар нь хахуульдсан байх боломжтой шүү.

Avatar

Нэргүй 2024-02-01 202.21.102.50

bvtehguiee ene shudrag uneniin tuil ayursaikhan yaav

Avatar

Бас авилгаа авч дээ 2024-02-01 202.9.46.142

л*****н авилгач шүүгч нар

Avatar

Өлзий 2024-02-01 103.212.117.16

Манай шүүх гэж бөөн авилгын үүр болж гэдэг нь батлагдаад удаж байна даа

Avatar

Прокурор зөв яллах дүгнэлт үйлдсэн, харин шүүх ... 2024-02-01 103.212.119.145

Прокурор зөв яллах дүгнэлт үйлдсэн байна шүү дээ, харин шүүх хэзээний завхруулдагаараа завхруулж энэ хэдийн толгойг илжээ.Монголыг доройтуулж, хүн ардаа сэтгэл санааны хувьд унагаж, улсаа гадныханд муухай харагдуулж буй хүмүүс бол ШҮҮХИЙНХЭН. Энэ шүүгчдийг бүгдийг нь үнэнээр нь шүүж шоронд нь хатаах юм сан.

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.178.169

uramshuulaad bga umuu haashaa um

Avatar

Нэргүй 2024-02-01 202.21.102.50

medeej shd hen bi hulgai hiisen gj helehevdee! yuchgui bsn hun genet bayajaad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж