Цахим спортын "Counter Strike" төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох "IEM Katowice 2024" өчигдөр/2024.01.31/ Польш улсад эхэллээ. Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Ази тивээ төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд үндсэн шатанд өрсөлдөх эрхийн төлөөх эхний тоглолтоо Бразилын шилдэг баг "FURIA"-ийн эсрэг хийв. Бразил бол хэзээнээсээ "CS"-ийн шилдэг тамирчид, багуудын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Харин "The MongolZ"-ийн залуус Бразил, Америк тивийн багуудыг гаргаадаггүй хождог болоод буй.
Өнгөрсөн жил дээрх хоёр баг учраа тааран тоглоход "The MongolZ" ялж, шуугиан тарьж байсан түүхтэй.
Өчигдрийн тоглолт ч өрсөлдөөнтэй болж, М.Азбаяр/Senzu/-ийн гайхалтай тоглолтын ачаар "The MongolZ" дэлхийн чансааны аравдугаарт эрэмбэтэй "FURIA"-г 16-14 гэсэн харьцаатай буулган авлаа. Тус тоглолтын дараа М.Содбаяр/Techno/ багийн хамтрагч "Senzu"-ийн талаар ярихдаа "Тэр бол гоц авьяастан" гэж тодорхойлжээ. Ердөө өнгөрсөн оны есдүгээр сард шинэ багтайгаа нэгдсэн "Senzu" өчигдөр Бразилын шилдгүүдийн эсрэг 29 аллага үйлдэж, бүх тоглогчдыг тэргүүлэв.
"The MongolZ" хэдхэн хоногийн өмнө Шанхайд болсон "eXTREMESLAND" тэмцээнд түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан.
Одоо тэднийг Оросын шилдэг баг "Spirit" хүлээж байна. Хоёр багийн тоглолт өнөөдөр 20.30 цагаас болно. "Senzu", "donk" гэсэн гоц авьяастнуудын тулаан биднийг хүлээж байна. Ялсан баг нь хэсгийн шатанд шалгарах бол ялагдсан нь сүүлийн боломжийн төлөө доод хэсэгт тоглоно.
🤷🏿♀️ 2024-02-01 103.10.21.24
TATLAAAA YOOOO GARCIG EDR N BUR LAAJINSHDE
Нэргүй 2024-02-01 213.87.153.14
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-01 59.153.114.225
Бразилын эсэрэг 29 н а ллага үйлдэж , өөр үгээр орлуулж бичээч тэнэгээ
Нэргүй 2024-02-01 202.21.111.58
"аллага үйлдэн…" гэх текст чинь ямар эвгүйм бээ. Эсрэг дүрээ эсвэл дайсны талаа устган гэх ч юм уу бичиж болдоггүй юмуу.
нэргүй 2024-02-01 202.70.46.20
ккк… яг зөв. энэ мэдээ бичигч хөгжилтөй гар уу да…
Нэргүй 2024-02-01 202.21.102.222
Аллага л юм чинь
Нэргүй 2024-02-01 202.21.107.123
29 kills гэж хэлэх гээд байгаа юм шиг байна. Нээрээ л монголоор их эвгүй сонсогддог юм байна.
Нэргүй 2024-02-01 43.242.242.59
Мундаг байна. Оросуудыг алаад өгөөрэй. Амжилт хүсье. Сэтгэгдэл дээр үнэлгээ өгсөн 2 хүн амжилт гаргасанд дургүй байгаа бололтой. Монголчууд дунд эсэргүү бодолтой хүмүүс их болжээ
margaadar agaa nartaa 2024-02-01 103.212.117.237
kuchinduulne gejugaa