Сонсголоор дамжуулж, газрын наймаачдыг зарлана

Сонсголоор дамжуулж, газрын наймаачдыг зарлана

Сонсголоор дамжуулж, газрын наймаачдыг зарлана

Эрх баригчид сонсголоор дамжуулж газрын панз үсэргэсэн хүний, өөрийн намынхныг Төрийн ордонд дуудан, УИХ-ын сонгуулийн өмнө сануулга өгөхөөр шийдээд байна.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас эрдэнэт таван хүний амь хохирч, 60 гаруй айлын орон сууц галд өртөж, 100 гаруй иргэн орох оронгүй болсны зэрэгцээ 34 автомашин шатсан.

Энэхүү томоохон осол гарахад жолооч дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан уу, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авсан байсан уу гэдгээс эхлээд олон асуудлыг хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлага үүссэн ч Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодотгосноор эцсийн дүндээ газрын наймаатай холбогдож буй учраас нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байдаг.

Сонсгол зохион байгуулахын тулд УИХ-аас тухайн асуудлыг шинжлэн судлах Түр хороог байгуулах учиртай.  Одоогоор УИХ-ын даргын зүгээс захирамж гаргаагүй байгаа ч хоёрдугаар сарын 5-нд ээлжит бус УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж мэдэхээр буй.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын нэгдүгээрт, Баялгийн сангийн тухай хуулийн төсөл байх бол хоёр дахь нь дээр дурдсан газрын асуудлаар нээлттэй сонсгол хийх Түр хороо байгуулах шийдвэр болж мэдэхээр байна.

Газрын асуудал хөндөгдөх бүрийд Улаанбаатар хотыг удирдаж байсан Засаг дарга нараас хэн нь нийслэлийн газрыг хамгийн ихээр олгосон бэ гэдэг асуудал хөндөгддөг.

Засгийн газар өнгөрсөн жил “Шилэн” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг ил болгосон. Тэрхүү мэдээллээр нийслэлийн хэмжээнд 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.

Иймээс дээрх газрууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон газар уу, эсвэл хууль дүрэм зөрчиж олгогдсон уу гэдгийг эрх баригчид эргэн нягтлах болж байна.

Улаанбаатар хотод өнгөрсөн жил хоёр өдөр үргэлжлэн бороо ороход нийслэл урсах дөхсөн. Учир нь, эрх бүхий байгууллагуудаас Сэлбэ, Дунд  гол дагуулан барилга барих зөвшөөрөл олгосон байсан нь зарим барилгын компаниудын хувьд дур мэдэн голын гольдролыг өөрчлөх, гол руу шахаж барилгаа барьсан зэргээс үүдэлтэйгээр 200 гаруй барилга байгууламж усанд автаж, олон арван аж ахуй нэгж эд хөрөнгөөрөө хохирсон.  Тухайн үедээ хохирлыг тогтоох асуудал хөндөгдсөн ч олонхи нь даатгал хийлгээгүйгээс болж, хохирол барагдуулах боломжгүйд хүрч байв. Уг нь Улсын ерөнхий прокурорын газраас эл асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан тухай сүржин мэдээлэл тухайн үед гаргаж байсан ч өнөөдөр эл хэрэг шалгагдаж байгаа эсэх нь ч тодорхойгүй болж, өвөл болсноор бүр үерээ ч мартаад байна.

Иймээс хууль зөрчин олгогдсон газрын зөвшөөрлөөс болж, ямар их хор уршиг дагуулж байна вэ гэдэг асуудлыг хөндөхөд энэхүү нээлттэй сонсгол чухал.

Гэвч Улаанбаатар хотыг төлөвлөлтгүй цементен ширэнгэ болгосон буруутнууд энэхүү нээлттэй сонсголоор ил болох эсэх нь эргэлзээ дагуулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.176.199

Түгжрэл үер халиа халтиргаа утаа тоос тортог дэлбэрэлт- МИЕЭ ЭНХБОЛДЫН бий болгосон УБ.
Ёроолгүй шуналын хүүдий.

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.180.11

Газрын наймаачид хэн бэ гэдгийг ард түмэн мэднэ, хот дүүрэг болон орон нутгийн үе үеийн ЗД нар шүү дээ. Хамгийн гол нь газар зарж үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг нотолж улсад хураан авах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

Харуулах боломжгүй.

Avatar

сонгогч 2024-02-01 202.9.46.18

Бүгдийг нь шалга, хөрөнгийг нь нотлуулаад, нотлож чадахгй бол хурааж улсын орлого болгоё. УБ -г хот биш там болгосон авилгачдыг цээрлүүл!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2024-02-01 78.187.120.177

Зарлана гээд л, зарлаад л. Одоо хэрэг байгаам уу. Үр дүнгүй л харагдах юм. Тодорхой шийдэхгүй болохоор хэрүүл шиг сонсогдоод л байна.

Avatar

газрын наймаанаас эхтэй хөрөнгүүдийг хурааж чадах уу? 2024-02-01 139.5.218.189

Газрын наймаачдаас хөрөнгийг нь хураахгүй бол энэ хэлэлцүүлэг хэрэггүй дээ

Avatar

иргэн 2024-02-01 66.181.189.139

Сонсгол хийлээ гээд Шийдэл байхгүй, Хулгайчууд даа хариуцлага хүлээлгэж чадахгүй байж,,,,,Худлаа баахан Шоудаж Цаг зав,,,Хөрөнгө мөнгө үрсэн болоод дуусдаг шдэ

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.176.199

Хэнийг, хэний хүүхдүүдийг төрд гаргаж болохгүй гэдгийг мэдэж авна. Бас сонсголын бичлэг түүх болон үлдэж хойч үе үнэнийг мэдэж авна.

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.160.28

Газар олгосон нь буруу биш ээ
Хамгийн чухал зарсан гэдгийг нотлох л хэрэгтэй

35000 км2 газарт тайван олон сая хүн амтай өндөр хөгжилтэй
Газын зурвас 24х2 км газартай гэтэл израйлтай байлдаад л бна

Avatar

хүннү 2024-02-01 202.179.24.48

Үе үеийн засаг даргын захирамжаар баахан газрыг зарсан байна. Энэ нь хотыг ямарч хөлөлгөөнгүй болтол цементээр шавжээ. Үүний горыг иргэд амсаж гэртээ ойрхон сургууль, цэцэрлэг ч байхгүй сүүлдээ машин, тэргээч унаж чадхаа байсан. Энэ сонсголоо буруутан илэрсэн ч гэсэн бид яах билээ.

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.183.216

Бид яаж ч чадахгүй, Шүүх тэдний толгойг илээд, мөрөн дээр нь нэг алгадаад л…… гүйцээ !

Avatar

Иргэн 2024-02-01 139.5.217.175

Газрын наймааны загалмайлсан эцэг нь М. Энхболд яах аргагүй мөн. Тэгээд Бадамжунай энэ тэр гээд араас нь цуврах нь тодорхой. Хамгийн жижигхэн нь сургуулиудын биеийн тамирын талбайг зарсан сургуулийн захирлуудаар дуусах болов уу даа

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.189.168

Сонгоуйлуулах гэж сонсгол нэртэй ямарч хариуцлага хүлээдэггүй хүлээлгэдэггүй жүжиг үргэлжилсээр л

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.176.199

Тэднийг ямартай ч олны өмнө асууж хариулт шаардаө бгаа нь өөрөө ТОМ АЛХАМ. Хэн дуртай нь цаашид хуогайлах бол болгоомжлох болно.

Avatar

Нэргүй 2024-02-01 103.57.92.149

Бодвол нийслэл дүүргийн болон хотын ойролцоох аймгуудын төрийн алба хаагчид их нэрлэгдэх байх даа

Avatar

Нэргүй 2024-02-01 202.55.188.121

үхэр хочит ми овогт Энхболд гэдэг газарийн хулгайчид яагаад ял өгөхгүй байна ш*****а бадмаа зүгээр дурийн пиз.да энэ газар тэдэд аваа гээд өөрийнхөө юм зарж байгаа юм зардаг байж болох уу ми овогт х***а хулгайчаас тэрбумаар нэхэж аьах хэрэгтэй байна.МИ хулгайчаа

Avatar

Зочин 2024-02-01 124.158.69.165

Хотын ерөнхий архитекторын буруу баё байгаа
Хамгийн гол буруутан Газрын албаныхан мөн Миеээ, Газрын албаны мэргэижлтэн болон газрын даамал гэж хамгийн их буруутан

Avatar

Нэргүй 2024-02-01 103.57.92.149

Үнэн УБ хотын ерөнхий архитектор гэж нөхөр

Avatar

Зочин 2024-02-01 139.5.219.236

Ямар ч сонсгол хийгээд хэрэггүй. 3 жил авна. Тэр нь 1 жил болно. Эсвэл өршөөлөөр орно.
Шинэ залуучуул гарч ирэг. Тэд цаазаар авна

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.176.199

Юу ч хийхгүй бсн нь илүү дээр гэж үүүүү тэгээд!!!

Avatar

Нэргүй 2024-02-01 202.131.245.243

БОАЖЯ-ны үе үеийн сайд нарын нэрс алга.

Avatar

Зочин 2024-02-01 139.5.219.236

Яг үнэн. Их юм гарна даа

Avatar

Zarko 2024-02-01 139.5.217.28

Миеэ пиздакаа чи хэдэн үеэрээ палд орж үхээрэй

Avatar

Зочин 2024-02-01 43.228.130.188

Сүүлд нь ямарч арга хэмжээ авч чадахгүй юм чинь ингээд ч яах юм билээ.

Avatar

хөрөнгийг нь бүрэн хураах хэрэгтэй 2024-02-01 139.5.218.189

ШОРОНД явуулахын оронд АВЛИГА эх үүсвэртэй бүх хөрөнгийг олж тогтоож хураахад болно.: ЭНД АВЛИГАЧИН хуулийнхан л саад болно.

Avatar

Нэргүй 2024-02-01 139.5.218.195

ГАВЛАЧЭЭ ЛАЛРУДИ

Avatar

ИРГЭД хэн гэгч газрын наймаачин гэдгийг мэднэ 2024-02-01 139.5.218.189

ОДОО зарлаад шууд хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох ёстой. АВЛИГААР баяжсан АН, МАН ын баячуудыг монгол даяараа мэдэж байгаа. ХУУЛИЙНХАН АВЛИГАД хууртагдаад ажлаа хийхгүй байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2024-02-01 202.126.91.63

Zov

Avatar

зочин 2024-02-01 66.181.178.119

ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО, БАЙГАЛИЙН МУЗЕЙН БАРУУН ТАЛД БАЙДАГ 2А БАЙРНЫ
5, 6-Р ОРЦНЫ ХҮҮХЭД, ХӨГШЧҮҮЛИЙН НАРЫГ БҮХЭЛД НЬ ХААЖ БАРИЛГАЖУУЛАХ ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГООЧ
ХОТЫН ДАРГАА. 26 ЖИЛИЙН ӨМНӨ ЭНЭ ГАЗАР ХҮҮХДИЙН САГСНЫ ТАЛБАЙ БАЙСАН. ХАШАА ТАТААД 26 ЖИЛ БОЛЖ БАЙНА.
ГАЗРЫН ХУУЛИАР БОЛ 2 ЖИЛ БОЛООД ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОДОГ. ЯМАР ХҮНИЙ ГАЗРЫГ 26 ЖИЛ ХАДГАЛДАГ ВЭ
ЖИРИЙН ИРГЭН ХҮНИЙ ГАЗАР ЛАВ БИШ.

Avatar

Маш зөв 2024-02-01 103.212.119.145

Маш зөв, М.Энхболд гэдэг хамаг муу муухайн үүр болсон хүн одоо ялаа эдлэх цаг болсон.

Avatar

Зочин 2024-02-01 202.170.65.202

Үр дүнгүй сонсгол хийх нь ард иргэдийн бухимдлыг л нэмэх байх даа. Ингэж ард иргэдээ бослогод турхираад ч байгаа юм уу. Жоомоо а**х гээд гэрээ шатаах вий. Боловсролын зээлийн сангаас хэдэн арван мянган доллар завшаад баригдангуутаа эргүүлээд төлчихдөг хүмүүсээсээ эхлээд цэвэрлэгээгээ явуулмаар байна.

Avatar

Зочин 2024-02-01 66.181.179.151

Сонсгол хийнэ л гэдэг болж. Сонгуулиас өмнө намынхаа нэр хүндийг өсгөх сөрөг хүчнээ харлуулах тактик руу орлоо доо.Урьд сонголуудыг ажаад байхад АН ынхан ыг дайраад өнгөрч байна билээ.

Avatar

ИРГЭН 2024-02-01 64.119.30.120

НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙГЭЭД ИЛЭРСЭН НӨХДҮҮДИЙГ ШИЙТГЭХГҮЙ БОЛОХООР ЯМАР НЭМЭР БАЙХАВ ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-02-01 202.21.102.50

sonsgol nertei show!!! nvvrs yaasan 3 jil 5 jil ch geh shig hudlaa ingj showdahaa bolimoor yum! 20-30 jileer l yalalj bj iim yumiig zogsoonuu gehees 3-5 jil amraltand hevtej bgd garah arai l yumdaa! ene uls bvtehgui! jiriin hun utas hulgailsn bol 3-5 jil avdg bh shvv!!! heden terbumaar n idsn humuusiig tsazaar avbal taarna!

Avatar

Нэргүй 2024-02-01 59.153.113.189

БатҮүл штнэ нисэхийн хурдны замын газарыг олгосон уу

Avatar

Нэргүй 2024-02-01 124.158.120.50

хөөрхий АН ыг баахан нүднэдээ, одоо. нүдүүлж байхдаа таарсан намдаа

Avatar

Нэргүй 2024-02-01 211.36.148.167

Pizdanudaaa zarlaad l boloo yu!?!? Niitiin sonsgol geel ih hutsdag bolj!!!! Zarlaad tegeed shorond hiiigeeeeeech!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-01 66.181.183.216

Муу Миеэ Энхболд 461-рүү марш !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж