“Дугаарын хязгаарлалт маргаашаас үйлчлэхгүй”

“Дугаарын хязгаарлалт маргаашаас үйлчлэхгүй”

“Дугаарын хязгаарлалт маргаашаас үйлчлэхгүй”

Замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийж буй. Сар гаруй хугацаанд хэрэгжсэн шийдвэрийн хугацаа өнөөдөр /2024.01.31/ дуусна. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тиймээс автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь үр дүнтэй болохыг албаныхан үзэж буй аж. Гэхдээ иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргах талаар мэдээлсэн.

Тэгвэл дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар нийслэлээс мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.САЙНЗОРИГ:

-Автомашины дугаарын хязгаарлалт болох тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй. Албаныхны гаргасан шийдвэрийг хүндэтгэж сар гаруйн хугацаанд улсын дугаарын тэгш сондгойгоор оролцсон иргэддээ баярлалаа. Тэг зогсолтод нийслэл даяар орохгүйн тулд үүнээс өөр зохицуулалтын түр арга байхгүй. Гэхдээ бид шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх дээр иргэдээс сүүлийн гурав хоног санал авсан.

Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 55 хувь тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй.

Тиймээс маргаашаас хөдөлгөөнд иргэд хязгаарлалтгүй оролцоно. Маргаашаас хуучин журмаар буюу 1,6, 2,7, 3,8 гэдэг 4,9, 5,0 дугаараар тодорхой өдөр хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлтэй иргэд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, маргаашаас:

  • 1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гаригт
  • 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гаригт
  • 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гаригт
  • 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гаригт
  • 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гаригт замын хөдөлгөөнд оролцохгүй.

Тэгш, сондгойгоор зорчуулж байхад өдөрт 250-270 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Амралтын өдрүүдэд энэ зохицуулалт үйлчлэхгүй байсан бөгөөд 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, тэг зогсоход хүрч байсан. Маргаашаас түгжрэл нэмэгдэж, нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжирнэ. Цаашид урт хугацааны шийдэл нь метро, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл байна. Нийслэлд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 400 мянган нь хөдөлгөөнд оролцоход тэг зогсоход хүрч байгаа.

Түгжрэлийг бууруулах олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ. Автобусны тоог нэмснээр бүх асуудал шийдэгдэхгүй. Тухайлбал, 350 гаруй жолооч дутагдалтай байна.  Бүх асуудлыг нэг дор өргөс авсан мэт шийдэх боломж байхгүй. Гэхдээ эдгээр асуудлыг дунд, богино хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ ЭРС ӨСНӨ

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.НАМУУ:

-Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан. Өмнөх оны мөн үед буюу арванхоёр болон нэгдүгээр сард 21:30 цаг гэхэд хөдөлгөөн сийрдэг байсан бол тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын үед 23:00 цагийн үед хөдөлгөөний ачаалал бууран, сийрч байсан. Судалгаагаар хичээл орж байх үед тээврийн хэрэгслийн тоо 19.1, хөдөлгөөн зохицуулалт 8.4 хувиар өссөн байгаа юм. Мөн сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвүүд рүү чиглэх хөдөлгөөн нэмэгдэж, амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 26.1 хувиар өссөн дүнтэй байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 202.9.46.132

Нямбаатар Сайнзориг 2оо. Хойноос өмнө чиглэлд хязгаарлалттаа өргөсгөө 7 буудлаас зайсангийн гүүр давтал.

Avatar

УБ иргэн 2024-01-31 202.9.46.132

Сүүлийн хэд хоногт наад тэгш сондгойг тоож байгаа цагдаа ч алга болсон. Оркууд дураараа явж байсан. Дүрэм журмаа дагадаг нь хохироод үлдсэн болохоор наад журмын чинь эсрэг санал өгчээ.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.9.46.132

Гүүр даваад ХУД т хязгаарлалт үйлчилдэггүй тэнэг журам тэнд бөөн бөглөө. Хязгаарлалтын бүсээ өргөжүүл. Хойд талдаа 7 буудал урд талдаа зайсангийн гүүр хүртэл өргөсгөвөл заавал тэгш сондгой гэх шаардлага алга болно.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.91.87

Хүүхдийн хичээл амраад л гайгүй байсан ш дэ

Avatar

зочин 2024-01-31 202.126.88.64

Иргэдийн олонх нь дугаарын хязгаарлалтыг зогсоох санал өгчээ.Түгжрэл багасгах өөр арга бараг байхгүй. Иймд иргэд нийтийн тээврээр ажлаа амжуул.Эсвэл түгжрэл багатай орой шөнийн цагийг ашигла.Өдрийн цагийн түгжирлийн талаар хэн ч гомдол гаргах эрхгүй. Учир нь энэ бол олонхийн шийдвэр. .

Avatar

Сайхнаа 2024-01-31 66.181.188.146

Бодит байдал дээр түгжрэл буурсан байхад үргэлжлүүл! Юун иргэдийн санал,гомдол Хэдий ардчилсан улс ч гэлээ Төр нь төмөр нүүрээ хааяа ч гэсэн гаргах хэрэгтэй !!! Ер нь АРДЧИЛАЛ бол маш өндөр ёс суртахуун юм шүү!!!!!!

Avatar

зочин 2024-01-31 202.126.88.64

Бүх зүйл дээр төр төмөр нүүр гаргаж болохгүй.Иргэдийн саналыг авахаас өөр аргагүй.Иргэд нэгэнт энгэж шийдсэн бол ,шийдвэрийнхээ үр дүнг өөрсдөө үүрэхээс өөр аргагүй.Хотын захиргаа зөв ажиллаж байна

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.89.74

Дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй Тэнэг иргэдэд Машин дотороо, Шээж ,Баагаад ,Алтан цагаа ямарч утга учиргүй ,хийсэн бүтээсэн зүйлгүй өдрийг өнгөрүүлж байхыг хүсэн ерөөе өө.

Avatar

Нэргүй 2024-01-31 49.179.83.83

эргүү гарууд бэ. одоо тэгээд түгжрээд бүгд зогсоод бждээ

Avatar

zochin 2024-01-31 76.130.42.82

Urgejluuleh heregtei baisan yum.

Avatar

Нэргүй 2024-01-31 189.174.197.151

haltuurnii orkuud iin tald shiidver gargaj e

Avatar

Иргэг 2024-01-31 66.181.179.55

энэ этгээдүүд юм ойлгохгүй Хийхгүй Хийхийг хүсэхгүй Шийдэл хэрэгтэй иргэдэд…Тэр судалгаа энэ тэр бол шийдвэригаргахад ашиглаж ыайгаа өгөгдөл…Тэр иргэдэд хамаагүй Иргэдэд шийдэл хэрэгтэй Маргааш гэнэт сайхан болохгүй Гэхдээ шийдэл ,

Avatar

Нэргүй 2024-01-31 203.91.115.54

ene nymbaatariin nohoin tooroig ezentei n hamtad n buudchih honshoortoi humuus baigaa baih daa. Edgeer lalaruudiig buudaj bsij bid joohon tsaashlana.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.9.40.117

УУЛ НЬ ТЭГШ СОНДГОЙГООР БАЙСАН БОЛ ТҮГЖРЭЛ БАГАСАХ БАЙЛАА. ГЭТЭЛ ТЭНЭГ ИРГЭД ДЭМЖСЭНГҮЙ. ОЛОНХ ЗӨВ ШИЙДЭЛ ГАРГАДАГ ГЭВЭЛ ХУДЛАА ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА. ХӨДӨӨНӨӨС ОРЖ ИРСЭН ХҮМҮҮС ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.179.55

таныг тэгш сондгой биш ,бүүр хөдөлгөөнд 1 өдөр л оролцуулах шийдвэр 3 жилийн дараа гаргавал яар уу …Захиргааны арга амархан Хориглоод д боллоо Бид Нийслэлийн үе үеийн удирдлагууд алдаа гаргахад оролцоод л байсан Түүнээ амсаж байна ОДОО тэднээс алдаагаа засах дахиж алдаа бага гаргахыг шаардах шахах нь зөв

Avatar

Зочин 2024-01-31 66.181.179.151

Ядаж 2сарын 10 хүртэл сунгах байсан юм.Түгжрэх тэг зогсох юун дуртай юм. битгий гонгиноод байгаарай даа иргэдээс асуусан одоо яая гэхэв түгжирэхийг илүүд үзжээ.

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-31 202.131.230.53

Гараасаа аятайхан ажил гаргачихаж чадахгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ажилд орсон ч удахгүй халагддаг, нэрээ ч зөв бичиж чадахгүй, амьдрахын эрхэнд таксинд явдаг, хүргэлт хийдэг толгой муутай эргүү л*******д энэ хотоор дүүрсэн. Ажилгүй ангайсан пиизда нараас болж энэ хот одоо тэг зогсоно. Хамтдаа сайхан түгжрээд зогсож байвал баярлах байх аа тэр лалрууд. Яагаад ийм эргүү малаас дор, шимигч сэтгэхүйтэй бүхэл бүтэн үе бий болчихсон юм бэ?!

Avatar

Монгол 2024-01-31 103.41.93.193

Яасан шантрамтгай, зүрх зориггүй залуучууд вэ. Нэг юм эхлээл больчих юм. Удирдагч нарын чанар бишшүү. Наад судалгаа статистик чинь зөв байна гээд харуулаад байхад яаагаад үргэлжлүүлэхгүй байнаа. Юуны чинь ард түмний саналаар гэж худлаа шийдээд байгаа юм бэ. Тэр асуултад чинь ихэнх нь хариулдаггүй, оролцоогүйг мэддэгггүй гэжүү.

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.182.194

Худлаа бүх бурууг иргэддээ тохдог хөгийн дарга нар юм даа.

Avatar

Зочин 2024-01-31 192.82.92.42

Буруу шийдвэр гаргаж нийгэм бухимдуулаад, одоо наад хориг гэдэг юмаа бурмесен зогсоох хэрэгтэй!

Avatar

зочин 2024-01-31 66.181.186.60

Ямарч үр нөлөөгүй ээ хоролдогоо хорлоод өнгөрсөн угаас тэгш сондгойсох зүйлгүй бүгд явах нь яваад зогсох нь зогсоод мөлхөх нь мөлхөөд л явж байна л ээ. Утгагүй юм хийж хүмүүсийг бухимдуулахаас өөр ид шидгүй нөхдүүд

Avatar

Нэргүй 2024-01-31 103.41.93.46

Сургууль амарсан, хэрэггүй үед тэгш, согдгой гэснээ сургууль эхлээд цагаан сар болох гэж бөйхад болиулдаг гэнээ. Үнэн дебил МАНгар ста нар шүү

Avatar

Нэргүй 2024-01-31 202.131.225.198

xxa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж