Өнгөрсөн долоо хоногт Дүнжингаравын уулзварт гарсан ослын улмаас дэлбэрэлтийн газын хий агаарт тархсан эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. Тиймээс тус бүсэд харьяалагдах сургуулиудын сурагчдын эцэг эхийн зүгээс хичээлийг цахимд шилжүүлэх санал гаргасан. Тухайлбал, осол болсон газрын ойр орчимд Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль болон "Глобал" олон улсын дунд сургууль байрладаг. Тус бүсийн сургуулиудын сурагчдын эцэг, эхийн зүгээс хүүхдүүдийг 14 хоног танхимаар бус цахимаар хичээллүүлэх хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьсан талаар мэдээлсэн.
Улмаар сургуулиудын захиргаа эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах байгууллагад хүргүүлж албажаад байгаа. Гэхдээ осол болсон бүс дэх сургуулиуд ирэх Даваа гаригаас танхимаар хичээллэнэ.
Эцэг, эхчүүдийн зүгээс эрүүл мэндийн эрсдэлийг харгалзаж, цахим хичээлийг үргэлжлүүлэх санал дахин гаргасан ч танхимын хичээлийг үргэлжлүүлнэ гэдгийг 133 болон Глобал олон улсын дунд сургуулиас мэдэгджээ.
Энэ долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлсэн бөгөөд зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалж зарим сургууль цахимаар хичээллэж буй юм. Харин ирэх долоо хоногоос нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургууль танхимаар хичээллэх аж.
Нэргүй 2024-01-31 103.57.95.211
Дэлбэрэлтийн тусгай бүстэй газар оронд юм бхда. тэр бүсдээ бас сургуулиудтай юм байхдаа гэж гайхлаа.
Уг нь дэлбэрэлт болсон газрын бүс нутагт гэдэг ч юмуу арай ойлгомжтой бичвэл.
бо 2024-01-31 202.72.245.121
Афгануу Израйл Хамас уу мэдээгээ учиртай бичээч News mn ийн. малнууд юу хүсээд юу дуудаад байдын эсдэлтэй бүс, голомт гэж бичиж болно
Нэргүй 2024-01-31 213.87.161.31
Харуулах боломжгүй.
б 2024-01-31 59.153.113.17
Нэг эргүү нь 14 хоног алдагдсан хий газарт байж байдаг, хортой гэж фэйсбукт бичээд, түүндээ таарсан эцэг эхчүүд тэнэг хүсэлт гаргаад, таарсан таар шуудайнууд.
Нэргүй 2024-01-31 103.212.118.15
автомашины зам болон явган зорчигчидыын зам гарамууд мөстөлт их үүсч халтиргаа гулгаа там болж байна шүү. замуудаа цэвэрлээч халтиргаа гулгаа хэрээс хэтэрлээ.