Худалдааны санхүүжилтийн форум “Restore & Unlock” сэдвээр боллоо

Худалдааны санхүүжилтийн форум “Restore & Unlock” сэдвээр боллоо

Худалдааны санхүүжилтийн форум “Restore & Unlock” сэдвээр боллоо

ХХБ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Trade Finance Forum 2024” арга хэмжээ өчигдөр “Restore & Unlock” сэдэв дор болж өнгөрлөө.

Форумын зорилго нь олон улсын худалдаа, түүний санхүүжилтийн сүүлийн үеийн чиг хандлага, хөгжлийг хэлэлцэж, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан харилцагчдынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх байдаг. Харин энэ жилийн гол онцлог сэдэв нь Монгол Улс дэлхийн ам.долларын төлбөрийн системд эргэн нэгдсэн үйл явдал байлаа. Учир нь 2019 онд манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд дэлхийн ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдсан. Харин энэ нөхцөл байдлыг ХХБ эргэн өөрчилж АНУ-н ТОП Bank of New York Mellon банктай хамтран ажиллаж эхлээд байгаа юм. BNYM нь 240 жилийн туршлагатай, дэлхийн нийт хөрөнгө оруулалтын активын 20%-г бүрдүүлдэг, 45.7 их наяд ам.долларын активтай дэлхийн санхүүгийн системд нөлөө бүхий А зэрэглэлтэй банк юм.

Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн "Trade Finance Forum 2024 – Restore & Unlock" арга хэмжээнд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган хүрэлцэн ирлээ. Тэрээр Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарч олон улсын ам.долларын төлбөр тооцооны системд эргэн нэгдсэнд баяр хүргэж, талархал илэрхийллээ. Мөн энэхүү үйл явдалд төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон элчин сайдын яамнуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал байсныг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улс ардчилал, олон улсын хэм хэмжээ, стандарт, хууль журмыг сахин ажиллаваас АНУ үргэлж дэмжин ажиллана гэдгийг илэрхийлсэн юм.

 

 

Монгол Улс дэлхийн ам.долларын системд эргэн нэгдсэн үйл явдал нь Монгол Улс өөрийн санхүүгийн зохицуулалтын тогтолцоог сайжруулж, олон улсын комплайнсын стандартад нийцэж ажиллах чиглэлээр хүчин чармайлт гаргаж байгааг дэлхийд харуулах чухал алхам болсон. Мөн дэлхийн 100 гаруй улс руу болон улсаас ам.долларын шилжүүлэг илүү ХЯМД, ХУРДАН хийгдэж эхэлсэн юм. Хамгийн чухал нь гадаад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг бизнесийн байгууллага болон иргэдэд олон шинэ боломж нээгдэж байна. Арга хэмжээний үеэр харилцагч нар ам.долларын гүйлгээ шууд хийж, туршиж үзлээ. Харилцагч нарын гүйлгээ арга хэмжээ дуусаж амжаагүй байхад буюу 20 – 60 минутын дотор л тэр даруй хийгдэж байсан юм.

 

 

Худалдаа Хөгжлийн Банк 1991 онд банкны чөлөөт валютын эх үүсвэрийг гадаадын банканд байршуулан, экспорт, импортын баталгаа гаргах үйлчилгээ буюу худалдааны санхүүжилтийн үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн. Өнгөрсөн 10 жилийн  хугацаанд ХХБ худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан 13 их наяд төгрөгийн экспорт, импортын худалдааг корреспондент харилцаатай  300 гаруй гадаадын банкаар дамжуулан түргэн шуурхай, эрсдэлгүй гүйцэтгэжээ.

 

 

Энэ удаад дэлхийн ТОП банк болох BNYM-тэй хамтарснаар дэлхийн бусад томоохон банк санхүүгийн байгууллага болон Европын улсуудын банктай хамтран ажиллах суурь амжилттай тавигдлаа.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж