Шангри-Ла худалдааны төвд өнөөдөр/2024.01.31/ дэлхийн хөлбөмбөгийн музейгээс түүхэн ач холбогдолтой үзмэрүүдийн нээлтийн ажиллагаа боллоо.
Тус музейн үзмэрүүдэд:
- Jules Rimet – Дэлхийн аваргын анхны цом
- Ballon d’Or – Бразилийн алдарт хөлбөмбөгчин Роналдогийн алтан бөмбөг
- Golden medal – Аргентиний алдарт хөлбөмбөгчин Марадонагийн Дэлхийн Аваргын Алтан медаль
- Бразилийн алдарт хөлбөмбөгчин Пелегийн гарын үсэгтэй өмсгөл
Эдгээр үзмэрүүдийг олон нийтэд үзүүлэх арга хэмжээ өнөөдөр буюу ердөө ганцхан өдөр Шангри-Ла худалдааны төвд үнэ төлбөргүйгээр дэлгэгдэж байгаа аж.


































Холбоотой мэдээ