Галд 34 автомашин шатсанаас 3 нь нөхөн төлбөр авна

Галд 34 автомашин шатсанаас 3 нь нөхөн төлбөр авна

Галд 34 автомашин шатсанаас 3 нь нөхөн төлбөр авна

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.31/хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан дараах мэдээллийг хийлээ.


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.БАЯРСАЙХАН:

-Даатгалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хамтраад Даатгалын тухай багц хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан, УИХ-ын хаврын  чуулганаар хэлэлцүүлж батлагдах байх гэсэн хүлээлттэй ажиллаж байна.

Даатгалын тухай багц хуульд нэлээд өөрчлөлт хийхээр байгаа. Хамгийн эхэнд гэрээний харилцаа, нөгөө талд нь төр бодлогын хувьд хяналт зохицуулалтын чиг үүрэгтэй оролцдог. Салбарын хууль шинэчлэгдсэнээр нэлээд үр дүн гарна.

Нэгдүгээрт, төр хариуцах санхүүгийн ачаалал буурна, хоёрт хариуцлага хяналтын тогтолцоо сайжирна.

Даатгалын санхүүгийн хүртээмж бааз суурь нэмэгдэнэ. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо илүү боловсронгуй болно. Нэгдсэн санхүүгийн мэдээллийн сан бүрдэнэ.

Давхар даатгалыг бодлогоор бий болгох тал дээр ажиллаж байгаа. Энэ хүрээндээ үндэсний давхар даатгалын компанийг олон нийтийн компани болгохоор жагсаалтад оруулсан, бэлтгэл ажил хангуулаад явж байна.

Олон улсад ердийн даатгал, урт даатгал 48 хувьтай байдаг бол Монголд 98 хувьтай байгаа. Энийг зөв гольдролд оруулахад хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа.

УИХ-аар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлэгдээд явж байгаа. Хөрөнгийн зах зээлийн дунд урт хугацааны стратегийн хөрөнгө оруулагч нь даатгалын сангууд байдаг. Энэ хүрээндээ хоёр салбарын хуулийг тул хамтад нь хэлэлцээд явбал үр дүнтэй. Банкны реформ хийгдэж байгаа үед санхүүгийн салбарын үндсэн хуулиудыг хамтад нь хэлэлцээд явахад санхүүгийн салбарт реформыг цогцоор нь хийхэд үр нөлөө үзүүлнэ. Технологийн шийдлийг санхүүгийн салбарт оруулж ирэх. Нөхөн төлбөр олголтыг хурдан шуурхай болгоход  технологийн шийдлийг ашиглах зэргээр илүү тааламжтай хэлбэрээр төсөл бичигдсэн байгаа.

Сангийн сайдын тушаалаар Гамшгийн эрсдлийн даатгалын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна.  УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ” гэлээ. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Газ ачиж явсан автомашин дэлбэрснээс үүдэлтэй маш олон тээврийн хэрэгсэл шатсан. Мөн орон сууц галд өртсөн. Хохирол барагдуулах ажил ямар шатанд яваа бол?

-Нийт 34 автомашин осолд өртсөн мэдээлэл бий. Үүнээс гурав нь тээврийн хэрэгслийн бүрэн даатгалтай.

Хоёр жижиг оврын автомашин даатгалтай тул 100 хувь хохирлыг барагдуулсан. Тус бүр 15 сая төгрөгийн нөхөн олговор олгосон.

Том оврын норд бенз 130 сая төгрөгийн тээврийн хэрэгслийн даатгалтай юм билээ. Даатгасан компани нь нөхөн олговор олгох нь зүйтэй гээд шийдвэр гарсан юм билээ.

Ослын улмаас орон сууц галд өртсөн. Нийт 127 иргэд орон сууцны зээлтэй гэсэн мэдээлэл ирсэн. Эдгээрээс 72 нь ипотекийн болон амь нас эд хөрөнгийн даатгалтай. Энэ хөрөнгийн үнэлгээ нь 10,1 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй гэсэн мэдээлэл байгаа. Газар дээр нь даатгалын компанид хохирлын үнэлгээг хараахан хийгээгүй байна.  Хуулийн байгууллага осолтой холбоотой шалгаж тодруулах ажил хийгдэж байгаа юм билээ. Энэ ажил дууссаны дараа даатгалын компаниуд газар дээр нь ажиллана. Гэхдээ манай 15 даатгалын компани зүгээр суугаагүй. Иргэд блоод нийслэлтэй холбогдоод мэдээлэл цуглуулж ажиллаж байна гэсэн.

Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хотын албан хаагчдын амь нас эрүүл мэндийн даатгалд нийгмийн хариуцлагын хүрээнд тус бүр 50 сая төгрөгийн нөхөн олговор олгосон гэдэг мэдээлэл ирсэн.

Осолтой холбоотойгоор нийтдээ 9 төрлийн даатгалын хөрөнгө нэхэмжлэгдэхээр байгаа.

-“Дашваанжил” компани даатгалаар нөхөн төлбөр авах уу?

-“Дашваанжил” компанийн хувьд тэсэрч дэлбэрэх үеийн хариуцлагын даатгал хийлгэх шаардлагатай байсан, түүнийгээ хийлгээгүй юм билээ. Харин тэр норд тээврийн хэрэгсэл нь 130 сая төгрөгийн үнэлгээтэй даатгал хийлгэсэн юм билээ. Түүнийгээ авна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.160.43

ӨНӨӨГИЙН ДААТГАЛЫН КОМПАНИУД АВАХДАА МУУР ШИГ АМ ДЛОООЧИХ ГЭЭД САЙХАН ДОГОДНО, ӨГӨХ БОЛОХХОР ЭЛДЭВ ШАЛТАГ ГОХ ДЭГЭЭ ТАВИАД ЗОВООЖ ӨГДӨГ ҮҮНИЙГ Л БОЛОСРОНГУЙ БОЛГОХ ЁСТОЙ.

Avatar

Нэргүй 2024-01-31 59.153.112.174

Далимдуулаад даатгал нэртэй татварын хуулиа батлах нь

Avatar

Нэргүй 2024-01-31 103.212.116.171

Тээврийн хэрэгслийн даатгал бол тусдаа асуудал. Тэр хоёр машины жолооч нар албан журмын Хариуцлагын даатгалтай байсан байлгүй дээ? Тэр хоёрын хариуцлагагүй үйлдлээс болж хохирсон байхад даатгал нөлөөлөхгүй гэж үү?

Avatar

Нэргүй 2024-01-31 202.21.107.30

alban juramiin daatgal hohirol nohoh deed hemjee ni 5 say baidag.

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.185.10

C ангилал 10 сая байдаг

Avatar

Нэргүй 2024-01-31 188.162.254.5

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!

Avatar

Erka 2024-01-31 155.69.168.66

Dashvaanjil aar busad horhirliig tuluuleh heregtei shdeee

Avatar

Зочин 2024-01-31 66.181.177.132

хохирсон иргэдийн хохирлыг хулгайч нараасаа гаргуулаад татвар төлсөн энгийн иргэдийн буруу бишшүү

Avatar

Нэргүй 2024-01-31 192.82.64.212

Тэр 3 ХХК машин ба ажилчдын цалин татвараас зугтаадаг гарууд азтай байна

Avatar

өу 2024-01-31 202.72.245.121

их хотод тэсрэч ачаатйа машиын жолооч ТОЛДИНДОО дутуу харж эргэх хөдөлгөөн хийх, ОЛОН ослын тухай мэдэдэх аргаа хайхгүй зүгтах онцгой байдлынхан ТАНДАЛТ хийхгүй амь эрсдэх ,ЖИЖИГ машиын жолооч Тэсрэх шингэн урсаж байхад тамхиасаах машиын моторыг унрааахгүй хаазлах БҮГД маш БҮДҮҮЛЭГ Баахан бэнзин колонк гэр эмнэлэгтэй шахаж байрласан энд ямар хот төлөвлөлт ГАШИГТ бэлэн хот

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж