Япончуудын ээлжит "галзуурал": Гахайн кафе

Япончуудын ээлжит "галзуурал": Гахайн кафе

Япончуудын ээлжит "галзуурал": Гахайн кафе

Японд гэрийн тэжээмэл амьтдад зориулсан кафе байдаг. Тэгвэл муур, нохойн кафены араас гахайн кафе нээгдэв. Кафед орвол олон арван гахай энд тэнд гүйлдэж, хэн нэгний тухтай өврийг хайна. Үе үе хамраараа хэржигнэж дуугарахаас бусдаар гахайнууд ер бусын чимээгүй байх аж. Бусад гахайг бодвол тэд цэвэрхэн, элдэв үнэргүй. Эдгээр гахай нь насанд хүрсэн ч бие нь томордоггүй гэдгээрээ онцлог.

Токио дахь гахайн кафед зочилсон АНУ-ын иргэн Брэд Лүмис "Гайхалтай, тайвширмаар" гэж уг газрыг тодорхойлжээ.

Үйлчлүүлэгчид кафегаар үйлчлүүлэхийн тулд эхний 30 минутдаа 2200 иен төлнө. Мөн урьдчилан захиалга өгөх шаардлагатай. Хүнтэй байж дассан, ойр зуурын сургуультай гахайг эндээс 200 мянган иенээр бүр худалдаж авсан ч болох юм. Тус кафе хэдийнэ 1300 гахай заржээ.

"Гахай бүр өөрийн онцлогтой. Өөр өөр зан ааштай. Зарим нь үгэнд ордоггүй, зөрүүд бол зарим нь номхон" гэж "Мипиг" кафены захирал Шихо Китагава хэлэв. Тэрбээр гахайнуудаа энгийн үгээр бус хүндэтгэсэн үгээр "бүта-сан" гэж дууддаг. Япон хэлэнд зөвхөн хүний нэрийн араас "сан" гэж залгадаг учир энэ нь хүндэтгэсэн хэлбэртээ орох юм.

Япон даяар ийм кафе 10 байна. Анхных нь 2019 онд Токиод нээгдэж байжээ. Энэ оны сүүлээр дахин хоёр ч кафе ашиглалтад орох төлөвтэй байна.

Гадаадын иргэд гахайн кафены талаар цахим сүлжээнээс олж мэдээд, зорьж ирдэг. Гахайн кафе хүмүүсийн дунд алдартай учир зар сурталчилгаанд хүртэл мөнгө зардаггүй аж.

Муур, нохой, гахайн кафенаас гадна шар шувуу, могой, зараа зэрэг амьтны кафе ч Японд бий болжээ. Амьтад хүнтэй адилхан сэтгэл ханамж мэдэрдэг эсэхээр зарим хүн маргадаг ч эдгээр кафе цөөрөх бус олширсоор байна. Мөн амьтан ашиглан мөнгө олж байна гэж шүүмжлэгсэд ч бий.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.92.98

та нар өөрсдөө л буруутай, сурч боловсрох, ажиллах дургүй, залхаг заваан, бүхнийг төр засгаасаа нэхсэн, аймхай хөгийн улс даа, та нар…

Avatar

Токиогоос 2024-01-31 46.135.5.108

японд бизнес хийх орон зай байхгүй болсон болохоор есөн шидийн юм сэддэг. 10 жилийн охидууд нь токиогын гудамжинд өмссөн бандаашаа 100доллараар зарж бна. цагдаа хууль нь үйлчилэхгүй.

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-31 202.55.188.83

Төр шиг төртэй улс ийм л байна….тэгэхэд манайд ядаж гахайны бэлчээр ч алга.Хүүк огцор

Avatar

ih mungunii surgaar zungurtsunii gai 2024-01-31 66.181.181.229

umhii samuuraigaas yamar l uudtei yum garav gej. Manaiha n ih soniuch zantai hoino Yajon gehj ih dalcinaj . buteegdehuuniig ni orgil manlai meteer magtan duulnaa. Odoo amidadiin kofeig ni magtan duulj eh orondoo avchih biz.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж