"Урьдчилсан байдлаар тээвэрлэлтийн журмаа зөрчсөн гэж дүгнэсэн"

"Урьдчилсан байдлаар тээвэрлэлтийн журмаа зөрчсөн гэж дүгнэсэн"

"Урьдчилсан байдлаар тээвэрлэлтийн журмаа зөрчсөн гэж дүгнэсэн"

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.01.31/ Дүнжингаравын уулзварт гарсан ноцтой ослын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Аюултай ачаа тээвэрлэх журмыг Зам, тээврийн хөгжлийн яам баталж өгдөг. Улс, хот хоорондын тээврийг ЗТХЯ хариуцдаг. Хот доторх тээврийг нийслэлээс хариуцдаг. Тэгэхээр хотын төлбөр авах цэгээс гарсан тохиолдолд салбар яам нь хариуцна. Нийт жин нь  44 тонн ачаа тээвэрлэх журамтай. Энэ журмыг холбогдох байгууллагууд мөрдүүлж, ажиллах ёстой. Салбарын хяналтын газар авто зам, авто тээврийн хяналтаа тавьдаг.

Одоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын онцгой комисс хамтран ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарах юм.

Газ тээвэрлэж явсан машин яагаад задарсан эсэх, жолоочийн буруу юу, бусад хүчин зүйл нөлөөлсөн үү гэдгийг ажлын хэсгийнхэн тогтооно. Урьдчилсан байдлаар авсан мэдээллээр тээвэрлэлтийн журмаа зөрчсөн гэж ойлгож байгаа" гэв.

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт /2023.01.24/ ослын талаар мэдээлэл хийсэн. Онцгой байдлын ерөнхий газар галын тархалтыг бууруулж, иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд 600 гаруй алба хаагч, 100 гаруй техник хэрэгсэлтэй ажилласан тухай мэдээлсэн. Тэр үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэхдээ "Ослын улмаас 23 том хүн, 17 хүүхдийг нүүлгэж шилжүүлж, зочид буудалд байрлуулсан. Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан байна. Мөн Түлэнхийн төв, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн 11 том хүн , гурван хүүхдийн биеийн байдал хүнд байна. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд,  байгалийн шингэрүүлсэн хий ачиж авсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэхдээ зай анзаарахгүй, давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөс дэлбэрэлт үүссэн гэж дүгнэж байна.

Дэлбэрэлтийн улмаас ОБЕГ-ын Баязүрх дүүргийн 63-р ангийн гурван албан хаагч, энэ осолд өртөж, шидэгдсэн ёмкост өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна.

Гал түймрийн улмаас 30 автомашин шатаж, түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажлыг зохион байгуулж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 103.57.92.33

Цаашдаа ҮЦХүрээлэн болон Дүнжингаравын замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглох нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

Харуулах боломжгүй.

Avatar

Зураач Лондон 2024-01-31 90.208.245.113

Хүн ам ихтэй суурьшилийн бүс рүү аюултай ачаатай орох нь зө үү? Гэдгээс асуулт эхэлнэ… Тэр эргэлт, шүргэлт, дэлбэрэлт, хүний амь үрэгдсэн, шархадсан… энэ тэр бол дараагийн асуултууд

Avatar

DGG 2024-01-31 66.181.177.11

"ТОЙРОГ ДЭЭР ДАВХАР ХИЙ ЭРГЭХ" ГЭЖ ЧУХАМ ЯАХЫГ ХЭЛЖ БАЙНА АРИУНБУЯН ГУАЙ!

Avatar

б 2024-01-31 202.72.245.121

ИХ хотод хувь хүний анзараггүй байдал маш тос хохирлын эх үүсвэр болж байна

Avatar

Нэргүй 2024-01-31 203.150.154.184

Энэ нэг юм сайд гээд л яваад байх юм даа?? 1990 оноос өмнөх үеиййн жишгээр бол сумын АДХГЗ-ны жижиг мэргэжжилтэн ч хийлгэмээргүй амьтан байх юм даа?!! Ээ дээ, мөн ч хэцүү болж дээ?!

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.91.3

зальтай зэвүүн хулгайч даа. жинкэн төрөөс төрсөн тэрбумтан

Avatar

ZOCHIN 2024-01-31 60.41.246.196

САЙДЫН ХЭЛСЭН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЖУРАМ ЗӨРЧСӨН, МАШИНУУД МӨРГӨЛДӨХ ҮЕД ГАЗ ДЭЛБЭРСЭН ГЭДЭГ ҮНЭНД ҮЛ НИЙЦНЭ.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.88.152

Хуцаарай чи

Avatar

ЗОЧИН 2024-01-31 60.41.246.196

ЭНЭ САЙДЫН "ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЖУРМАА ЗӨРЧСӨН", "СУУДЛЫН АВТОМАШИНТАЙ МӨРГӨЛДСӨНӨӨС ДЭЛБЭРЭЛТ БОЛСОН" ГЭХ 2 ДҮГНЭЛТ 2-уулаа ҮНЭНД ҮЛ НИЙЦНЭ. ХАР ЮМЫГ ЦАГААН БАЙСАН ГЭХТЭЙ АДИЛ ХЭЛЖ БУЙ ЭНЭ САЙД ГЭХ ХУЛГАЙЧИЙГ ЭНЭ ЗАСГААС ХӨӨЖ ЗАЙЛУУЛ, ЕС ОЮУКА.ЭНЭ ХҮНД ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХЭЭС ӨӨР ЭРДЭМ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, УХААН ДУТАЖ ТОЛГОЙ ҮНЭН АЖИЛЛАХГҮЙ БНА ДАА, ЧААВААС.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.70.44.46

Байгалийн хий, нефтийн хийн ялгааг ч мэдэхгүй энэ хэдэн малыг ээ

Avatar

Нэргүй 2024-01-31 103.57.93.28

Дэлбэлсэн онцгойгынхон буруутай хэзээ газыг даралттай усаар бууддаг юм бэ

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.176.66

Патролын жолооч 100 хувь буруутай. Гэрийг нь нэгжвэл элбэг 10 тэрбум гараад ирнэ. Бүх хохирлыг наад муу Хүрэлсүхийн суганы үсээр төлүүл.

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.176.66

Уулзвар дээр гэнэт огцом тоормос дарж зогссон патролын жолооч хамгийн гол буруутан нь биз дээ. Ямарч жолооч явж байсан машин уулзвар дээр гэнэт зогсоно гэж бодохгүй. Хэрэг хийчхээд ослын газраас маш хурдан зугтаасан гэхээр согтуу явж байсан биз. Фэйсээр Хүрэлсүхийн суганы үснүүд патролын жолоочийг үс үсэггүй өмөөрч, хөгшин жолоочийг хараасан постууд зөндөө оруулсан байна лээ. Наад муу Хүрэлсүхийн суганы үсийг гэмгүй гаргах гэж 25 прокурор хүртэл томилчихсон байх шиг.

Avatar

Нэргүй 2024-01-31 103.212.118.15

замын халтиргаа гулгаа хэрээс хэтэрлээ . ийм он жилүүдийг энэ жил анх удаа л харав . осол аваарь бол үл хүндэтгэл . халтиргаа гулгаанаас л үүссэн гэж ойлогсон харсан . их хэмжээний хохирол гарсан болохоор төлбөр барагдуулах чадвар тооцон дашваанжил д хариуцлага ногдуулж арга хэмжээ авахаар төлөвлөв үү гэж хардав . сэжиг бүхий патрол жолооч хууль бус үйлдэл хийсэн , хэргийн газраас алга болсон нь тун сэжигтэй . согтуурсан /хэргэлсэн байх магдлал өндөр .хардалт үүсэв . үнэн зөв шийднэ биз хэмээв

Avatar

Нэргүй 2024-01-31 94.25.160.99

жижиг тэрэгнүүд том тэргэнд зам тавихгүй дайраад л бна шүү Газын машины хоолой бэхэлгээ хаалт муу бна туунээс амар хугарч хагарах ёсгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж