Хятад: Пуужингийн эрдэмтнээ улс төрөөс хөөв

Хятад: Пуужингийн эрдэмтнээ улс төрөөс хөөв

Хятад: Пуужингийн эрдэмтнээ улс төрөөс хөөв

Хятад улс пуужингийн тэргүүлэх эрдэмтнээ улс төрийн дээд зөвлөлөөс огцруулжээ. Энэ нь Хятадын армийн пуужингийн хүчин болон сансрын гэрээт гүйцэтгэгчдийн дундах их цэвэрлэгээний сүүлийн жишээ юм.

Пуужингийн тэргүүлэх эрдэмтэн Ван Шяожүныг жилийн өмнө Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр томилсон. Түүнийг Даваа гаригт Бээжинд болсон хурлаар огцруулжээ.

54 настай Ван Шяожүн саяхныг хүртэл Хятадын хөөргөх тээврийн хэрэгслийн технологийн академийг удирдаж байсан. Тус академи нь Хятадын сансрын салбарын өлгий гэгддэг. Албан ёсны цахим хуудсанд дурдсанаар уг академи нь пуужин хөгжүүлэлт, туршилт, үйлвэрлэлийн хамгийн эртний бөгөөд хамгийн том бааз аж. Түүнчлэн Ван Шяожүн нь Тиангон сансрын станц руу ачаа тээвэрлэх сансрын хөлөг хөөргөх зориулалттай "Long March 7" пуужингийн бүтээн байгуулалтыг удирдаж байсан.

Ван Шяожүн амьдралынхаа 30 жилийг пуужин бүтээх ажилд зориулсан хүн. Гэвч түүнийг улс төрийн гол байгууллагаас халсан нь тус улсын цэрэг, аж үйлдвэрийн салбар дахь хамгийн сүүлийн томоохон өөрчлөлт боллоо.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард сансрын салбарын гурван ч удирдах албан тушаалтанг албан үүргээс нь чөлөөлжээ. Энэ явдлаас хоёр хоногийн Ардын чөлөөлөх армийн есөн өндөр албан тушаалтан хууль тогтоох дээд байгууллагаас хөөгдсөн. Тэдний тав нь Хятадын Пуужингийн хүчинтэй холбоотой аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.183.216

Том эрдэмтэд нь арай чөлөөтэй сэтгэждээ, янз нь !

Avatar

5 2024-01-31 202.21.107.59

Нэг луухаан өвгөн намаасаа хөөгдсөн юм байна. Энэ явдал тэгээд 7 буудлын Должин чавганцын амьдралд яаж нөлөөлөх үү?

Avatar

зочин 2024-01-31 202.126.91.103

7 БУУДЛЫНХАНЫГ ДОРОМЖЛОХОО ЗОГСОО. 7 БУУДАЛД БАМ ШИГ ТЭНЭГҮҮД БАЙХГҮЙ

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.183.216

Тархиныхаа ядууг битгий гайхуулаач, тэнэг ээ !

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.90.19

Ээлжит тролл мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж