УДШ: С.Батдөлийн гомдлыг хэлэлцэх хурал хойшиллоо

УДШ: С.Батдөлийн гомдлыг хэлэлцэх хурал хойшиллоо

УДШ: С.Батдөлийн гомдлыг хэлэлцэх хурал хойшиллоо

НЭМЭЛТ:

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг өнөөдөр /2024.01.31/ Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэх хурал хоёрдугаар сарын 7-ныг хүртэл хойшилжээ.

С.Батдөл нарын долоон хүнд холбогдох дээрх хэргийг хянан хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүх бүрэлдэхүүнд ирүүлжээ. Тодруулбал, шүүгдэгч С.Батдөлийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирж амжаагүй тул шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байна.

УДШ: С.БАТДӨЛИЙН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг өнөөдөр /2024.01.31/ Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэж эхэллээ.  Түүний гомдлыг хэлэлцэх эсэх хурлыг 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд хийсэн. Түүний гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаснаар /2023.10.10/ түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч, 10 жил болж шийдвэрлэсэн байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай, С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох 26 хавтас хэргийг шүүгдэгч С.Батдөл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, шүүгдэгч С.Баттулга, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.

С.Батдөлийн хахууль авах гэмт хэргээс нэг жил, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасч шийдвэрлэсэн байна. Харин бусад долоон шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч нар дунд түүний ах С.Баттулга гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдсэн байдаг.  Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д заасан заалтаар тус, тус буруутгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 103.212.119.64

АКУЛУУД НЬ АРД НЬ ҮЛДЭЭД ЯЛЫГ ХӨНГӨЛЖ ЭХНЭР ХҮҮХДИЙГ ЧИНЬ ХАРНА НАМАЙГ АРГАЛААРАЙ ГЭЭД Л
БАЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-01-31 158.59.146.30

БАТДӨЛ-ИЙГ БАВНА.

энэ нээрээ гомдож ханахгүй юмаа, аргагүй ч юм уу даа, ахиухан мөнгө завших боломжийг нь хаагаад, завшиж чадсаныг нь илрүүлчихсэн юм чинь. шалдлаад надад тушаачих, гомдлыг нь тайлаад өгөмз

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Энэ хулгайч, луйварчид их даврах юм аа 2024-01-31 103.212.119.145

Хүний эрх гэж эд нарын тухайд байх ёсгүй. Учир нь энэ хулгайч, луйварчид маш олон хүн, ард түмний хүний эрхийг уландаа гишгэсэн

Avatar

Нэргүй 2024-01-31 192.82.64.153

Ёстой тэнэгтэнэ биз Монголын шүүх хойшилсоор л

Avatar

Нэргүй 2024-01-31 203.150.154.184

7,3 тэрбум төгрөг гэдэг чинь 2,147,000 доллар бэлнээр хадгалж байсан байна шүү дээ??!! Ээ, бүү үзэгд, энэ насны банди нар гэж юу ч хийхээс буцахгүй, балмад бурангуй хүн сүрэг бий болжээ??!!

Avatar

Нэргүй 2024-01-31 124.158.120.50

АВИЛГА АВЧИХААД ЮУНДАА ГОМДДОГ МАЛ ВЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж