Өнөөдөр иргэдийн дансанд хувьцааны ногдол ашиг 104 мянган төгрөг шилжинэ

Өнөөдөр иргэдийн дансанд хувьцааны ногдол ашиг 104 мянган төгрөг шилжинэ

Өнөөдөр иргэдийн дансанд хувьцааны ногдол ашиг 104 мянган төгрөг шилжинэ

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.31/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг олгох асуудал яригдсан. Өнгөрсөн онд тус компанид Засгийн газраас БЭТ томилж, үйл ажиллагааг сайжруулж, ашиг орлого нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Энэнтэй холбоотойгоор асуудлыг авч хэлэлцлээ.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш мэндэлсэн 893 мянган иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны шинэ хувьцаа эзэмшигч болсон. 12 нас хүртэлх хүүхэд шинэ хувьцаа эзэмшигч болсон гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг байна. 3,4 сая хувьцаа эзэмшигчдэд хуваарилахад нийт дүнгээрээ 351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон өгч байна.

Нэгж хувьцааны ногдол ашиг нь 108 төгрөг. Татварын өмнөх дүнгээр яривал 116 мянган төгрөг. Татвар суутгагдсаны дараа 104 мянган төгрөг өнөөдөр дансанд нь орно.

Шинээр хувьцаа эзэмшигч болсон хүүхдүүдийн мөнгө Хүүхдийн мөнгөний дансаар нь орно.

Харин 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд шилжиж орохоор зохицуулагдсан.

2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орно. Татвар суутгагдаж, нэг иргэнд олгогдох дүн нь 257.000 төгрөг болж байна.

Үндсэндээ 2022, 2023 оны 1072 хувьцааны ногдол ашиг болох 362.000 төгрөгийг татварын дараах байдлаар ард иргэдийн гар дээр олгоно. Ногдол ашиг бол халамжаас өөр ойлголт.

Цаашдаа иргэд ногдол ашгаа заавал бэлэн мөнгөөр нь шууд авдаг биш дотоодын бонд гаргадаг, хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүдэд иргэдтэй хийсэн гэрээний үндсэнд санхүүжилт хэлбэрээр оруулдаг. Банкны хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц хэмжээний хүү төлдөг байх боломж “Эрдэнэс Тавантолгой ХК-д бүрэн байгаа” гэлээ.

2022 оны ногдол ашиг 116.000, 2023 оны ногдол ашиг 286 мянган төгрөг олгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр  "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  УИХ-ын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар иргэдийн 1072 хувьцаа ийнхүү бодитоор амилж байна.
Ингэснээр Компаний тухай хуулийн 46.1, 47.1, 76.1, 76.12-т заасны дагуу 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлж байна.
2023 оны ногдол ашиг болох 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгох болно.
Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ" гэлээ.

Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ардчилсан нам, ХҮН намтай хамтран боловсруулах тухай санамж бичигт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурав.

Баялгийн сангийн тухай хуулийн төслийн үндсэн концепци нь хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг аривжуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн үндсэн дэд хэсэгтэй байх аж. Мөн Баялгийн санг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах боломжтой байхаар зааж өгөх ажээ.

Ардчилсан намын дарга Л.ГАНТӨМӨР:
-Парламентад суудалтай намууд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ардчилал, хөгжлийн нөхцөл байдалд дүгнэлт хийлээ. Өнгөрөгч оны сар шинийн баярын үеэс эхлэн тодорхой асуудлуудыг ярилцаж, Монгол Улсын үндэсний эрх ашгийн үүднээс шийдлүүдийг гаргаад явж байна. Бидний хамгийн түрүүнд гаргасан шийдэл бол Монгол Улс парламентын засаглалтай байна. Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой алхамуудыг хийнэ гэдэг шийдэлд хүрээд ард нь гарч чадсан.
Парламентын засаглалтай байхын тулд бид сонгогчдын санал гээгдэхгүй байхад анхаарсан. Ингээд пропорцианаль системийг хуульдаа оруулсан. Ингэснээр олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй хүмүүсээр Монголын парламент бүрдэх нөхцөлийг хангаж чадсан. Гадна, дотно гэхгүйгээр тойрч суугаад Монголынхоо асуудлыг ярилцдаг боломж бололцоог парламентад суудалтай улс төрийн гурван нам гаргасан. Мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлүүлье. Иймээс бид нар энэ сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх шийдлийг гаргасан. Нам, эвслийн жагсаалтаар орж ирж байгаа бол эрэгтэй, эмэгтэй төлөөллийг 50 хувь, 50 хувь байлгахаар шийдсэн. Энэ хүрээнд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхэд Монгол бүхэлдээ даргын улс болжээ. Даргын улс гэхээр авлига руу гулсаж орох магадлал өндөр байна.
Авлигын гол суурь улс төрийн намд байна гэж өнгөрөгч оны гуравдугаар сарын 1-нд бид бүхэн бусдыгаа уриад хэлэлцүүлэг хийж байсан. Ингээд бид Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг УИХ-аар баталсан байгаа.
Улс төрийн намын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр намаар дамжиж авлигачид төрийн толгойд гардаг зүйлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан.
Цаашид улс төрийн намын санхүүжилт ил тод байх, хяналттай байх юм. Улс төрийн намд цугларсан мөнгө хэрхэн, юунд зарцуулагддаг байх вэ гэдгийг хуульд тодорхой заасан. Өнөөдрийн Монголын асуудал юу гэхээр цугларсан жаахан мөнгөө талаар нэг тараачихдаг. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд бүгдээрээ сонгуулийн тойргийг томсгох ёстой гэж үзсэн. Бодлогын өрсөлдөөнийг бий болгоё. Парламентын гишүүд сонгогдчихоод нэг баг, сум руу татвар төлөгчийн мөнгө, баялгийг зөөж аваачих биш нийт монголын хөгжил дэвшил, үндэсний эрх ашигт зориулагдсан бодлого гаргахаар шийдвэрлэсэн. Энэхүү бодлогоо гаргаж чадсан. Ер нь монголын улс төрийн зураг ямар байх вэ гэдэг нь маш тодорхой болсон. Иймд хөгжлийн хувилбартаа санал нийлэх боломжит хувилбаруудаа гаргаж байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг байдаг. Ярилцах хэрэгтэй. Бид популист улс төрөөс татгалзаж байгаа. Популизм хийж хүмүүсийн амьдралаар тоглодог, доройтуулдаг, эдийн засгаа унагадаг байдлыг таслан зогсоохын төлөө тал талдаа хичээж байгаа. Энэхүү хичээл зүтгэлийг гаргаж чадаж байгаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын дарга Т.Доржханд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Өнөөдөр гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн асуудал яригдаж байна. Хувьцаа эзэмшигчийн ноогдол ашиг авах бол компанийн хуулиар бол гарцааргүй.
Харамсалтай нь, энэ компанийг ашигтай ажиллуулж чадахгүй өнөөдрийг хүргэж байгаа нь Монгол Улс баялгийн төлөө уралдсан, баялгаас хүртэх гэсэн тэмцэл өрнөсөн, улс төрийн нөлөө нь баялгийн дээрэм тулаанд аваачсан.
Ингээд нэгдсэн дүнгээрээ Монгол Улс баялгийн хараалд өртсөн. Бид баялгийн хараас гарах хэрэгтэй. Гарахдаа хэн нэгэн улстөрч эсвэл хэн нэгэн ухаантай царайлж гэхээс илүү ярилцаж суугаад боломжуудаа эрэлхийлэх юм.
Тухайлбал, улс төрийн бүх намуудад байгаа концвенци бол үндэсний баялгийн сантай болох билээ. Энэ сан нь өөрөө улс төрөөс ангид байх хэрэгтэй. Энэ баялаг эзэмшиж, ашиглаж байгаа компаниудын хараа хяналт бол монголчуудын буюу иргэдийн гарт очих ёстой юм байна. Хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Олдож байгаа жаахан мөнгөө зөв ашиглаж, ирээдүйдээ хуримтлуулъя.
Өнөөдрийн хөгжлийн бодлого руу зарцуулъя. Магадгүй өнөөдрийн амьдарч байгаа хүмүүс хувьцаагаараа дамжуулж, ноогдол ашгаа явъя гэсэн концвенцид бид нар саналаа нэгтгээд, санамжаа зурлаа. Мэдээж хэрэг зөрүүтэй саналууд байна. Гэхдээ нэгдэж байгаа саналууд их байна. Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөл болгоё. Баялгийг тэгш хуваарилж, монголчуудын өмч байна гэж заасан Үндсэн хуулийн заалтаа амилуулъя гэдэгт санал нэгдлээ гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

88 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 202.55.188.122

лалрын улсыг орхиод дүрвэн гарахад минь ямар арга байгаа бол п***а шээснүүдийг үхэж далд ороод устсны төгсгөлд хүртэл эргэж ирэхгүй байхаар зохицуулалттай. хорвооги

Avatar

Болор 2024-01-31 202.55.188.81

сайн байна уу …би 22онд хүүгээ хүний гарт алдсан гэтэл шүүх өвчний улмаас гээд хэргийг хааж байна..би гомдолтой байна сая шалгахад хүүгийн минь 1072 хувьцаа өөрийн нэр дээр нь байна энийг шилжүүлээд шинээр гарсан дүүд нь өгч болдоггүй юмуу энэ бас л ингэж байж байгаад та нарын халаасанд орхуу….

Avatar

Нэргүй 2024-01-31 84.58.246.4

Миний 116000 төгрөг ороогүй бна нөхөж олгох уу

Avatar

иргэн 2024-01-31 202.21.102.2

ноогдол ашиг нь ороогүй хүмүүс хаашаа хандах вэ ?

Avatar

Irgen 2024-01-31 202.126.89.103

huvitsaa n oroogui huuhduudig haana handaj shalguulah be ?

Avatar

Нэргүй 2024-01-31 202.21.107.67

Ene JDU hulgai hiisn Bas nuursni heregtei holbogdsn hulgaich yagaad shuuhed duudahgui bna argalaad bnu ene olbiison p s daa ?

Avatar

Отгонбаатар 2024-01-31 66.181.161.104

минийх ордгүй яасийн бол

Avatar

Тулгатчандмань баян ҮЦК ХХК 2024-01-31 66.181.161.249

яагаад заримдан өхкү бага юм бол

Avatar

Нэргүй 2024-01-31 202.131.225.198

s** hvvhdiin mungu avdag dansaar ogohoo ert helehgvi shal demii shineer dans neeleed 40k r shatchilaa

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.161.58

erthen tehh BSN ymiig baahn dans neegd mongo zarlagsn shdee dendvv ym

Avatar

Нэргүй 2024-01-31 122.201.31.114

хожимдсон ч шийдэлд хүрч байгаа нь яамай. Гэхдээ л тэгтлээ иргэдийн хүсэлд нийцэхгүй л юм байна.

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.181.51

Xunii too bish, Niit xuvitsaanii too xed ve. Niit taraax 1.3 ix nayadaa niit xuvitsaanii toond xuvaaxaar negj xuvitsaanii nogdol ashig garna. Eniig 1072 urjuulexeer xed ve. Taraagaad baigaa ni mun uu.

Avatar

Araichdee 2024-01-31 202.126.91.98

. хүүхэд хүртэл бодоод олчих юмыг 3.4хөн сая иргэнтэй улс дэлхийд дээгүүрт орох эрдэс баялагын ашиг гэнээ .ерөн яах уу бүр үзэн ядмаар юмаа арай л хуншгүй гарууд юмаа хэн гэдэг хүмүүс яаж бодоод ингэж гаргаад хувиарлаж байнаа

Avatar

ЗОЧИН 2024-01-31 122.201.23.84

40н их нядаас 2 шил архины мөнгөөр хуурч бна уу

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Нүүрсний сонсголын мөрөөр авах 6 арга хэмжээний саналынхаа 1-ийг дор давтав 2024-01-31 66.181.178.241

Нэгдмэл сонирхолтой этгээд гээд гэрчүүдийг дуудаж байгаагийн зорилго нь бүрхэг. Гэрч уг асуудалтай холбоотой гэж үзэв үү, эсвэл холбоотой байж магадгүй тул хууль хяналтынхан анхааралдаа ав гэж байна уу, эсвэл иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор гэрчээр дуудсан уу гэдэг нь бүрхэг. Үүнээс болоод миний нэр төрд халдлаа, улс төрийн зорилготой харлуулж байна гэсэн гомдол гарч байгааг хууль эрх зүйн талаас нь тодорхой болгох хэрэгтэй..

Avatar

Яравгар царайт 2024-01-31 46.135.5.108

энэ ярвайсан этгээд ширээний ард аятайхан сууж ч болохгүй бгаа юм байх даа

Avatar

Нэргүй 2024-01-31 88.181.117.203

Нэг хүн, нэг гэр бүл, хамаатнуудад газрын баялгийг үүрд дангаар эзэмших, хэтэрхий олон газар эзэмших эрх олгодог хоцрогдсог капитализмын үеэс эхтэй хуулиудыг өөрчлөх хэрэгтэй. Энэ тухай яагаад хэн ч дуугардаггүй юм бэ? Газрын худалдаачдыг ч гэсэн ингэж олон газар дамлуулах боломжийг өгсөөр байх уу?

Avatar

Данко 2024-01-31 129.41.87.4

Намайг битгий шоронд хийгээрэй. Би халамж тараадаг сайн хүн шүү. Тэгээд ч би Админералын нэрийг өөрчилсөн. Одоо тэр луйврыг мартаарай гэж энэ авилгач хэлж байна.

Avatar

Нэргүй 2024-01-31 103.212.118.117

сонгуулын мөнгөө ингэж тараах гэж та нар одоо болно зүээр зайл за

Avatar

Нэргүй 2024-01-31 59.153.114.216

ард түмнээ их залхуу халамжаар амьдардаг болгож бн даа ерөнхий сайдаа энэ тэнэглэлээ хэзээ зогсоох юм бэ тараасан мөнгөөрөө нефтийн үйлдвэр цахилгаан станцаа бариачээ тэртэй тэргүй танай намыг энэ сонгуулиар ард түмэн сонгохгүй 3 дахь хүчинд саналаа өгнө хайран мөнгө цагаан сар гээд хятадын хог болчлоо яасан тэнэглэж зогсдоггүй жавхлан хүрэлбаатар оюунэрдэнэ нар вэ

Avatar

Нэргүй 2024-01-31 203.91.115.54

eniig ter heden aluurchidtai buudchihaach.

Avatar

Нэргүй 2024-01-31 158.59.146.30

их доромжилж байнаа, та нар.
их доромжилж байнаа, та нар.
их доромжилж байнаа, та нар.
их доромжилж байнаа, та нар.
их доромжилж байнаа, та нар.
их доромжилж байнаа, та нар.

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-31 59.153.114.21

Bur doromjilj duusahgui yum. irged tus buriig 30000 garui am.dolladyn urtei bolgochood , ene odoo yu ugnu gene vee

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.182.194

Хуулиараа өгөх ёстой мөнгийг намууд энэ 3 яриад шийдчихсэн гэнээ ичиг, ичиг, ичиг…. ард олноо доромжлох юм даа….

Avatar

Зочин 2024-01-31 192.82.92.42

Намын дарга нар гэхэд дэндуу доожоогуй юмаа!!!

Avatar

Зочин 2024-01-31 78.187.120.177

Ноогдол ашиг гэж дүнгээрээ их боловч 1 хүнд цөөхөн хөрөнгийг цацаад улсаа хохироох вий дээ. Бид ч ээлжилж тараагаад, хамтрал коммун шиг болж дээ…

Avatar

зочин 2024-01-31 66.181.187.141

ноогдол ашгийг жил бүр олгох ёстой атал зөвхөн сонгуулийн жил иргэдээ жаахан юмаар хуураад 3 жилд нь ИХ, засгийн газрын гишүүд гээд манын хэдэн хүн хувааж идээд байгааг иргэд ойлгож хэрсүү хандаж доромжлолыг санал өгөхдөө тооцож хариуг барих хэрэгтэй.. коммунистууд арт түмнийг мал мэт үзэж хуурч, доромжилдгоо хэзээ ч болихгүй. тиймээс эд нарыг сонгуулийн аргаар төрөөс зайлууснаар л бид баялагийнхаа ашгийг хүртэх болно гэдгийг хүн бүр ухаарах цаг нэгэнд болжээ

Avatar

Нэргүй 2024-01-31 103.9.90.100

сайхан доромжилж байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.189.49

Муу л******д нулимж байх шив дээ. Муу хулгайчууд.

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.189.49

Муу лаааалрууууд нулимж байх шив дээ. Муу хулгайчууд.

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.218.228

Ахиад энэ луйварчид 28 он хүртэл тархи угааж, хулгай хийж, хуучин автобус будаж, нүүрс хулгайлж, ЖДҮ-ийн зээл завшиж, хөгжлийн банк тонож, бензин тасалж, нүүрс хулгайлж, газар нутгаа гадныханд зарж, боловсролын зээлийн сан зувчуулж, газтай машин дэлбэлж, насанд хүрээгүй хүүхэд хулгайлж, офшоорт хулгайн мөнгөө байршуулж, шүүхээс зугатаж гадаадад орогнож, хамаг баас шээсээ толгой дээр асгах гэж мөнгө тараалаа. Мөнгийг нь ав. саналаа АН, МАН, ХҮН-д битгий өг. МАНАН тэлж МАНАНХҮ болов.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Би нүүрсний сонсголын мөрөөр авах арга хэмжээ гэж 6 санал гаргасны 1-ийг дор давтав 2024-01-31 66.181.178.241

Нэгдмэл сонирхолтой этгээд гээд гэрчүүдийг дуудаж байгаагийн зорилго нь бүрхэг. Гэрч уг асуудалтай холбоотой гэж үзэв үү, эсвэл холбоотой байж магадгүй тул хууль хяналтынхан анхааралдаа ав гэж байна уу, эсвэл иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор гэрчээр дуудсан уу гэдэг нь бүрхэг. Үүнээс болоод миний нэр төрд халдлаа, улс төрийн зорилготой харлуулж байна гэсэн гомдол гарч байгааг хууль эрх ззүйн талаас нь тодорхой болгох нь зөв.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.179.27.151

ээ Раднаа гуай, мөн ч их хууль эрх зүй онол энэ тэрд нь бариулж ойлгуулах гэж зүдрэх юм даа, ингээд онолдоод дүрэмчирхээд ёсчирхоод байх ямарч шаардлагагүй ш дээ. зүгээр л төрийн нэг бүлэглэл нөгөө бүлэглэлээ барьж идэж шахаж л бна. өөрөөр ойлгох тайлбарлах шаардлага байхгүй. дээгүүрх дарга удирдлагууд нь гээд хөгийн юмнууд байхад доогуурх байцаагч мэргэжилтнүүд нь ингээд номчирхоод дүрэмдээд байж байдагаас залхаж байна бид.

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.217.42

маниус тэгээд 100к аваад баярлах уу эсвэл архидах уу? яаж та нар шиг тэрбум тэрбумаар нь ш*** уу?

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.161.200

өнөөдөр миний дансанд 100 мянган төгрөг орж ирнэ, маргаашнаас юмны үнэ өсөхөөр миний сарын цалингаас 200 мянган төгрөг хасагдах байхдаа.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.55.188.91

сайн байна уу. бидний 1072 хувьцаанаас 300 хувьцаа алга байх юм. бид нар уул нь зараагүй дээ. сонин л юм даа

Avatar

сонгогч 2024-01-31 202.9.46.18

МОНГОЛЫН НАМУУД ТАМЫН ТОГООНД ОРЖ, ХООРОНДОО АЛАЛДАН, ХЭДХЭН ХУЛГАЙЧУУД, ДЭЭРЭМЧИД, УРВАГЧИД ХАГАРТЛАА БАЯЖИЖ, МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖЛӨӨ ХОЙШ ТАТАН ХОРЛОЖ, АЛДСАН ХАЙРАН 33 ЖИЛ………….

Avatar

Нэргүй 2024-01-31 188.162.254.5

ноогдол ашигын монгоо авсан нь дээрээ !!!!! Авахгуй бол хэдэн худалч хулгайч з**х*й эмсийн дансанд ороод алга болно !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.177.98

Япон улс инфляцаас хамгаалж иргэддээ 70000иен өгч байгаа гэхдээ сонгуулийн өмнө бөөнд нь биш хэд хэдэн мужид нэг сард дараа нь өөр мужид өгч байгаа. Токио тойрог авчихсан одоо Саятама зэрэг дөрвөн муж дараа сард өгнө

Avatar

Нэргүй 2024-01-31 202.55.188.97

Өнөөдөр Саудын Араб, Катар нтр гээд ард иргэддэ асар их мөнгө өгдөг улсууд зүгээр л бнашд. Байгалийн баялагийг зөв зохицуулбал энэ байтугайгч өгөх боломжтой. Дээр нь цаддаггүй хулгайчууд бгаа цагт авч л байсан нь дээр. бид нар авахгүй бол наадуул чинь угаасаа шаана.

Avatar

Нэргүй 2024-01-31 188.162.254.5

ноогдол ашигын монгоо авсан дээр!!!!!!!! Авахгуй бол хэдэн худалч хулгайч з**х*й эмсийн дансанд ороод л алга болно!!!!!!!

Avatar

Иргэн 2024-01-31 62.55.205.86

Бүтээн байгуулалтад зарцуулсан нь зөв байсан юм, энэ угаасаа л сонгуулийн өмнө шоудож өгсөн хувьцаа нэртэй саналын хулгай шүү дээ, Төр менежементээ олигтойхон хийгээд хулгай хийлгүйгээр цахилгаан станц, боловсрол, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулсан нь оновчтой байсан юм. Их наядаар нь мөнгө цацаад, тэр нь хэрэглээ болоод гадаадын үнэтэй бараанд л зарцуулагдна. Ядаж дотооддоо үйлдвэр барих хэрэгтэй байсан юм.

Avatar

Нэргүй 2024-01-31 124.158.124.144

Бэлэн мөнгө тараахад юу болдог вэ?
100к-аар юу авах вэ? 5кг мах + 5кг гурил + 5кг ногоо + 5ш талх авна.
Хэд хоног идэх вэ? 5 хоног иднэ.
Тэгээд яах вэ? 6 дахь хоногоос эхлээд өдөр бүр 5 нугалж буцааж төлнө.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.55.188.83

Саналаа өгөөрэй‼️‼️
Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах , эзэмшихийг цуцлахыг дэмжиж саналаа өгөөрэй.
Цөөхөн хоног үлдсэн байна шүү

www. parliament.mn рүү ороод D-Parliament гэсэн хэсэгт санал авч байна

https://petition.parliament.mn/Detail?id=4b6ef5d2-0582-4a79-9906-3376ea53d42b энэ холбоосоор дарж ороорой.

МОНГОЛ ЯЛНА ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН🇲🇳

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.182.248

Shal hereggyi belen mongo taraah ym. Ereenees hog tyyh esvel Tsagaan saraar b**s bolood yamar ch nemergyi alga bolno

Avatar

Нэргүй 2024-01-31 202.55.188.120

Хөрөнгө оруулалт гэсэн гоё нэртэй хэдхэн цаасаар газраа 100 жилээр өгнө гэдэг чинь хужаанууд бөөнөөрөө манай газар шороонд эзэн сууж иргэншил аваад монголоор нэг дүүрэн х***а болох юм байна л даа. Оросын Сибирийн дорнод хэсгээр хужаанууд олон мянгаараа орж ирээд баахан х*******н шинэ тосгодууд бий болчихсон, өөрсдөө газар тариалан, өмд гутлаа хүртэл үйлдвэрлэж ажлын байраа шинээр бий болгож амьдраад нэлээд хэдэн жил болж байна. Нутгийн уугуул Иванууд нь хужаануудтайгаа таарахгүй бөөн зодоон.

Avatar

Бүх юмны тээг 2024-01-31 202.55.188.97

Нэг юмыг ойлго дуракуудаа. Энэ чинь хувьцааны ногдол ашиг. Тэгэхээр компани ашигтай ажилласан бол авах нь зүй ёсны асуудал . Үүнийг мөнгө тараалаа энэ тэр гуцаад байх шаардлагагүй авах ёстой юм аа л авч бна. Үнэхээр өөрийнхөө мөнгийг авмааргүй, компанийн хөгжилд (улсад) зарцуулмаар байгаа бол тэр та нарын асуудал. Авахгүй гээд өргөдлөө бичээд авахаа болино л биз. Би бол авмаар бна.

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.189.49

чи л хахаж үз.ха ха лааалараа.

Avatar

Болд 2024-01-31 124.158.64.227

Зөв, зөв. Бид нар чинь 1072 хувьцаагаар 5 Толгойд хөрөнгө оруулалт хийсэн. Одоо ашгаа авах гэж байна.Ойлгохгүй байна уу?

Avatar

Нэргүй 2024-01-31 124.158.124.144

Өнөөдөр авсан 100к төгрөгөөр бид маргаашнаас хэрэглээний үнийн өсөлтөөр хэд нугалж буцааж өгнө. Буцаагаад өгсөн мөнгө хайчдаг вэ? инфляц, татвар хэлбэрээр төрийн дансанд очоод авилгал хулгайг санхүүжүүлдэг…

Avatar

ард түмэн 2024-01-31 202.21.125.66

Хуулиараа бид ногдол авалгүй яахав.Өгөх нь төрийн үүрэг.Энэ асуудлыг сонгууль улс төр намтай холбоод хэрэггүй. Хууль нь ийм байгаа. Өгөхөөр мөнгө тараалаа сонгууль гэж тэнэгтэнэ, өгөхгүй байхаар идлээ уулаа ашиггүй гэнэ.Засаг ажил хийгээл байна. Алдаж байна онож байна. Өмнөх үеийн ах нараас энэ боломжийг нэхэл дээ. Бүгд ард түмний дунд амьдарч байна ш дээ. Тэднээс хэн нь хэзээ ингэж ард түмэнд тэгш эрхээр хангаж ногдол өгч байлаа… Ард түмэн одоо юмыг ойлгодог болсон шүү. Тролл ууд боль.

Avatar

Бүх юмны тээг 2024-01-31 202.55.188.97

Яг үнэн. Худлаа поп сданууд хуцаад харин ч ёстой сонгуулийн шоу шаагаад байх юм. Энэ ногдол ашгийг тарааж өгөхгүй улсын хөгжилд зарцуулдаг байх юм бол анхнаасаа хувьцаа гэж хуцах хэрэг байхгүйшд.

Avatar

MAH 2024-01-31 202.21.100.101

Ahiuhan mungu taraaldaaa 10 say bhd bolno

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.177.137

mungu zunduu taraalaaa uurchlugdsun yum yu bna bugd nuhen chorolngruu urssan , bugd uragsh ursaad garsan dahiad l mungu nehej avna estoi boliosooo bilee

Avatar

Нэргүй 2024-01-31 124.158.124.144

Хэлэх үг алга… Өмнө нь зөндөөл мөнгө тараасан… хүмүүсийн амьдрал улам доройтсон… дахиад л мөнгө тараана… юмны үнэ өснө…

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.90.16

Новшнууд ингэж улс орноор тоглохгүй ээ. МАН зайл!!!

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ТАРААЖ Ч МАГАДГҮЙ, ТАРААХГҮЙ Ч БАЙЖ МАГАДГҮЙ зарлавал хэрүүлгүй 2024-01-31 66.181.178.241

Ногдол ашиг тараахгүй гэхээр ТАРАА гээд жагсана, хараана, зүхнэ, доромжлоно, Тараая гэхээр ТАРААЛАА гээд жагсана, хараана, зүхнэ, доромжлоно. Тэгэхээр ТАРААЖ Ч МАГАДГҮЙ, ТАРААХГҮЙ Ч БАЙЖ МАГАДГҮЙ гэж ЗГ-аас зарлавал хэрүүл хийгээд байх юмгүй болох биш үү?? .

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.90.4

ккк хэлээд юугхэв.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.21.113.238

Бор тээг гуай та аятайхан байгаарай. 7-р сард шорон хүлээж байгаа шүү

Avatar

Бат 2024-01-31 202.9.46.137

Хайран мөнгийг баас шээс болгох нь дээ. Мухар төмөр цахилгаан станц эмнэлэг сургууль барих мөнгийг улс төрчдийн сонгуулийн шоу болгож тараах нь улс эх орноо бодохгүй улс төрийн оноогоо өсгөх заль мэх юм. Гайтай сонгууль лайтай улс төрчдийн попрол улс үндэстнээ мөхөөх аюул нүүрлэж буй нь мөнгө тарааж тархи угааж хорлох юм даа

Avatar

ыы 2024-01-31 202.72.245.121

ТАВАГ ХООЛ 20 МЯНГА хүрч ханш унах вий иргэд сайн ажиж байгаарай

Avatar

Баяр 2024-01-31 202.55.188.33

Сонгуульд яаж ялах уу яаж энэ төрийг дахин авах уу гэсэн башир арга л юмдаа гэхдээ авах ёстой бүх уул уурхайн хувьцаа гэж олгох ёстой

Avatar

иргэд 2024-01-31 192.82.64.21

цэргийн хүүд өгөх үү

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.90.17

АРАЙ Ч ДЭЭ ЭНЭ МӨНГӨ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ АРД ТҮМНЭЭ УЛАМ ЯДУУРУУЛЛАА

Avatar

JIRIIN IRGEN 2024-01-31 202.126.88.83

IULDBER TSAXILGAAN STANTSAA BARIACHEEE….

Avatar

Нэргүй 2024-01-31 202.21.107.35

Сонго -уйлын авилгал. Төрийн нэрээр эрх барьж байгаа нам нь хамгийн том авилгалчин юм байна. Ард түмнээс 4 жил төрийн эрх барих мандатыг 100$ оор худалдан авахыг санаархаж байна….

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.218.228

Мөнгийг нь ав. Саналаа МАНАНХҮ-д битгий өг. 28 он хүртэл ахиад газ дэлбэрч, гал сөнөөгч үрэгдэж, утаанд хордож, нүүрс хулгайлуулж, ЖДҮ-ээ идүүлж, төрийн сангийн зээлээ дээрэмдүүлж, хөгжлийн банкаа ухуулж, бензин, түлшээ таслуулж амьдармааргүй байна. 28 он хүртэл замын давсыг ФБ-ээр цацуулж, автобусны чиглэлээ устгуулж, цэргийн хүүгээ алуулж, утаанд хордож, хулхи түлшинд хууртаж, нефттэй мөртлөө бензингүй, баялагтай мөртлөө ядуу, харийн хулгайчид эх нутгаа зарж амьдармааргүй байна.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.180.218.37

Яаж тараах гэж байгаа билээ ингэхэд иргэдийн ямар дансанд нь шилжүүлэх гэж байгаа юм бол

Avatar

зочин 2024-01-31 59.153.84.210

ноогдол ашиг гэж иргэдэд тарааж попорч байхаар томоохон бүтээн байгуулалтуудыг хийгээчээ, тараасан мөнгө чинь эргээд барааны үнийг хөөрөгдүүлээд иргэдийг улам ядууруулж байна шдээ, хэлэх ч үг алга, эдийн засгийн зөвлөхүүд нь юу зөвлөдөг байна аа, арай ч дээ

Avatar

Нэргүй 2024-01-31 202.55.188.83

улс 73% ашигаараа тэр бүтээн байгуулалтаа хийнэ малаа…иргэд 27% эзэмшдэг ашигаа хүртэх гэж байна.эд нар мундагтаа өгч попроод байгаа юм биш бид авах юмаа л авч байна.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.21.107.35

100$ хүрэхгүй үнэтэй үнэн гар байна даа чи. ха ха

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.216.171

За өмнө нь төмөр зам энэ тэр гээд том бүтээн байгуулалт хийх гэж байна иргэд минь тэсээрэй гээд 10 жил иргэдийг хулхидаад хулгайлаад дууссан биз дээ. Тийм хэрэгтэй юм бол ЗГ өөрийн мэдлийн ашгаараа бүтээн байгуулалт хийх ёстой. Тэр ашиг хаашаа ордог юм бол?!

Avatar

Иргэн 2024-01-31 203.91.115.54

Шүлс шиг бузарын хог хаягдлаас ямар юмных нь инфлац үнийн хөөрөгдөл үүсэх юм !!! Новшийн хулгайчууд минь!!

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.218.228

Бэлэн мөнгө тараах хуйвалдааны аргаар төрийн эрхийг наймаалцахаа зогсоо. Мөнгө тараасан байлаа ч МАН, АН-д саналаа битгий өгөөрэй. МАНАН байсан чинь МАНАНХҮ болжээ. МАНАНХҮ зайл.

Avatar

Бат 2024-01-31 59.153.86.196

Худлаа ш*****а та нар зүгээр хурдан зайлцгаа Малуудаа

Avatar

Зочин 2024-01-31 64.119.29.46

Уул нь ерөнхий сайд нь 116.0 мян гэж хэлээд нөгөө нэг нөхөр нь буулгаад 104.0 мян болгоод юу болж хэнд нь итгэх болж бна даа өөрсдөө хэдэн сая тэр бумаар нь гудраад бдаг ард түмэнд болохоор чуулган хийж жаахан юм өгөх гэж бөөн юм болж бна шүү

Avatar

Zochin.. 2024-01-31 202.126.90.91

huwi hvnii orlogiin alban tatwar 10% suutgaad 104k ugch bgaa yum boluudaa.

Avatar

иргэн 2024-01-31 202.131.227.82

өөрсдөө эрх мэдэлтэн, тэдний гэр бүл хэдэн тэрбум, их наядаар нь идчихээд болоод байдаг. гэтэл иргэдээ арай л доромжилж бн. алтан дээр суусан гуйлгачин гэж үнэн юм даа. ийм хэмжээний ногдол ашиг хүртээх юм бол хэрэггүй ш тээ.

Avatar

Зочин 2024-01-31 66.181.182.60

Тэгээд л зараад дуусгана даа дуусгана. Юу юу гэнэв. Боловсрол эрүүл мэнд орон сууц гэнэ үү. Ингээд л цоолчихож бгаа юм даа

Avatar

zochin 2024-01-31 66.181.186.228

2022 оны ногдол ашиг дээр хүү нэмж олгох бус уу

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.182.92

хэдэн цаас тараачаад мэдэгдэл хийгээд байгаа суга вэ…Ганц цахилгаан станц барьж чадахгүй юм бол эртхэн зайлаарай гэж хэлсэн бздэ. 400 сая жуулчин ярихад нь л зайлуулах байжээ

Avatar

Нэргүй 2024-01-31 202.179.15.130

Татвар, торгуульдаа суутгуулъя, бэлнээр авмааргүй байна.

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.218.228

Ноогдол ашгаа нүүрсээр нь авъя. Бэлэн мөнгөөр тараахаар юмны үнэ нэмэгдээд, долларын ханш нь өсөөд, тэнэгүүд нь МАНАН-г сонгоод байна. Тэнэгүүдийг бэлэн мөнгөөр тэжээхээ болиоч.

Avatar

Зочин 2024-01-31 103.57.95.74

Ногдол ашгаа хүүхдийн мөнгөний дансанд нь хийвэл зүгээр.Данс нээлгэх гэж бөөн түвэг болно.

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.160.94

Наад ашиг дээрээ өөрсдийн авилгал, хулгайлж авсан их наядуудаа нэмээд цахилгаан станц барьж, бүх айлыг цахилгаан үүсгүүртэй болгож, утаанаасаа салмаар байна. Бас давхар гүүрэн зам олныг барьж түгжрэлээсээ салмаар байна. Метро бол мөд бүтэхгүй

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.177.98

Үр дүн нь инфляц, ажил хийх хүнгүй болноо

Avatar

Зочин 2024-01-31 202.126.90.24

Одоо бүгдээрээ амралтаа аваад гадаад руу аялж зугаална. Бүтэн сар цагаан сарын баяраа хийж архидана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж