Газын дэлбэрэлтэд өртөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлын талаар өнөөдөр /2024.01.31/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэд гадаадаас түлэнхийн тос гэх мэт эмчилгээнд хэрэгтэй эм бэлдмэл хандиваар өгч байгааг үгүйсгэхгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал маш хүнд байна. Нийт таван хүн 80-90 хувийн түлэгдэлттэй, таван хүн 15-25 хувийн түлэгдэлттэй хүнд байгаа. Харамсалтай нь өнөөдөр 80-90 хувийн түлэгдэлттэй 54 настай иргэн нас барлаа.
Эмнэлэгт 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр нь харамсалтайгаар нас бараад байна.
Одоо дөрвөн хүний биеийн байдал маш хүнд байгаа бол нэг хүний бие сайжирч, энгийн тасаг руу шилжсэн. Одоогоор эм тарианы тасалдал үүссэн асуудал байхгүй. Засгийн газар дээр өнгөрсөн долоо хоногт асуудлыг танилцуулж, шаардлагатай эмчилгээний зардлыг нөөц хөрөнгөнөөс зарцуулах чиглэл өгсөн" гэсэн юм.
Зочин 2024-01-31 202.9.46.11
70%-с дээш бол найдваргvй юм билээ хаана ч эмчлэх блломжгvй.
Нэргүй 2024-01-31 213.87.161.31
Харуулах боломжгүй.
Бабаа 2024-01-31 202.126.91.3
ардын хүүхэд англи хэл сурах н улсын аюулгуй байдалд нөлөөлнө. тиймээс орос хэл сурах ёстой гж донгосдог зэвүүн хулгайч даа энэ Чинзориг
Нэргүй 2024-01-31 94.75.218.175
Тийн, үнэн хоцрогдсон. Хэн орчин үед хүүхдийг англи хэл битгий сур гэж хэлэх вэ ?
Нэргүй 2024-01-31 103.57.95.111
Муу юм болгоныг төр лүү чихэхээ болимоор юм ойрхон амьдарч байсан айлын хүмүүс эд хогшлоороо хохирсон ч эрүүл мэнд нь зүгээр байхад шөнийн 01 цагт юугаа хийж хотын гудамжинд тэнэж явсан улс вэархи дарс баар цэнгээн гэжл явсан биз
Нэргүй 2024-01-31 94.75.218.175
Их хот юм чинь шөнийн цагаар хүмүүс холхих байх л үзэгдэл. Хэн ингэж дэлбэрэлтэнд өртөж галд түлэгдэнэ гэж бодох вэ ? Хэн ч бодохгүй.
Zochin 2024-01-31 59.153.114.43
Энэ Чинзориг авлигачин, аохинд дуртай, авгай хүүхэнд дуртай, албан тушаалд үхэн хатаг зүтгэдэг улс төрийн хүрээнийхэн бүгд жиг жуг гэж ярилцдаг, хөгийн эр шүү
Зочин 2024-01-31 66.181.182.60
Хэрэглэж бгаа эм чинь болохгүй бна ш тээ. Наад эмээ яаралтай шинжлүүлж баталгаатай эм өгөхгүй бол наад 4 хүн чинь ч хүртэл тэсэхгүй шүү сайдаа. Эртхэн арга хэмжээ аваачээ
Дорж 2024-01-31 1.145.14.210
70% илүү түлэгдсэн бол найдвар бараг бхгүй!
Нэргүй 2024-01-31 124.158.107.35
5 хүн 80-90 хувь гэхээр найдваргүйл юм бн цаашдаа