"Ирэх башёд түрүүлсэн тоогоо 2 оронд хүргэмээр байна"

"Ирэх башёд түрүүлсэн тоогоо 2 оронд хүргэмээр байна"

"Ирэх башёд түрүүлсэн тоогоо 2 оронд хүргэмээр байна"

Энэ оны эхний башёд түрүүлсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн Даваа гаригт уламжлал болсон хэвлэлийн бага хуралд оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Өдгөө 32 настай Тэрүнофүжи ес дэх удаагаа эзэн хааны цомыг хүртсэн бөгөөд сүүлийн гурван башёг бэлтгэлийн үеэр авсан нурууны бэртлийн улмаас өнжөөд байсан юм. Тэрбээр өнгөрөгч Хацү башёг тааруу эхлүүлж, эхний долоон барилдааныхаа хоёрт нь өвдөг шороодсон ч төгсгөлийн сайн хийсэн. Башёгийн сүүлийн өдөр сэкивакэ Котонавакатай нэмэлт барилдаан хийн ялж, 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн билээ.

Тэрүнофүжи хэвлэлийн бага хурлын үеэр “Түрүүлсэндээ баяртай байна. Тогтмол, сайн бэлтгэлээ хийж чадахгүй байгаа ч бага багаар сайжирч байна” гэжээ.

Тэрүнофүжиг өрсөлдөгчид нь гэхээсээ илүүтэйгээр бэртэл гэмтэл л зогсоож байна. Түүний хувьд өнгөрсөн оны тавдугаар сарын башёд өвдөгний бэртлээсээ эргэн ирж, найм дахь түрүүгээ хүртсэн түүхтэй. Удаан хугацаанд зовоосон хоёр өвдгөндөө хагалгаа хийлгэн дээрдэж байсан ч нуруугаа бэртээсэн. Мэргэжлийн сүмод барилдаж буй ганц аварга цолтны хувьд тусгай бэлтгэлийн хуваарь гаргаж, сэргээн засах дасгал хийж байгаа гэнэ.  Энэ талаараа тэрбээр “Би биеэ хэрхэн анхаарч, арчлахаа мэддэг болсон” гэв.

Хэвлэлийн хурлын төгсгөлд ёкозүна ирэх гуравдугаар сарын Осакад болох башёд түрүүлж, дараалсан түрүү хүртэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрүнофүжи “Би өмнө нь ч түрүүлсэн тоогоо хоёр оронтой болгох зорилготой гэдгээ хэлж байсан. Үүнийгээ ирэх башёд гүйцээмээр байна. Аль болох хурдан зорилгодоо хүрмээр байна” гэж ярив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-31 103.57.92.62

Чи мундаг бга шү Монголын биш япон бөхийн аврага юм да гэхдэ яахав Харүмафүжи Бямбадоржийн түрүүлсэн түрүүг давахыгхүсье

Avatar

Eo 2024-01-31 59.153.112.80

Танд сайн сайхан бзхнийг хүсье. Таниар урам зориг орж хүндэлж явдаг шүү.

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – https://ok.me/AaFF1

Avatar

Монгол 2024-01-31 92.174.59.104

Өрсөлдөгчдөөсөө гадна өвчин, бэртэлтэйгээ тэмцэж ялан дийлсээр байгаа агуу бөх чамд юу санасан 9 цагаан хүсэл чинь бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.216.171

Дахиад бэртэл гэмтлээ сэдрээлгүй хурдхан шиг рүсэж байгаа 2 оронтой түрүүгээ.аваарай гэж ерөөе. Чи чаднаа. Дээлийн чинь захыг дараагийн башед мушгиж сууч

Avatar

Гал 2024-01-31 66.181.161.170

Тиймээ чи чадна аа Монгол хүн босоо хийморьтой шүү дээ
Биeээ сайн бодоорой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж