Гарал үүслээсээ болж Японы цагдаад 70 удаа байцаагджээ

Гарал үүслээсээ болж Японы цагдаад 70 удаа байцаагджээ

Гарал үүслээсээ болж Японы цагдаад 70 удаа байцаагджээ

Японд амьдардаг гурван гадаад иргэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан гэх үндэслэлээр тус улсын эрх баригчдыг шүүхэд өгчээ. Нэхэмжлэгч нар гадаад төрхөөсөө болж цагдаад удаа дараа байцаалт өгсөн байна.

Энэ төрлийн нэхэмжлэл Японд анх удаа гарч байгааг өмгөөлөгч Мотоки Танигучи хэллээ. Нэхэмжлэгч иргэн тус бүр гурван сая иенийн нөхөн төлбөр авахыг хүсч байна.

Тэдний нэг Пакистан гаралтай Сайед Заин хэлэхдээ "Гадаад хүн л бол гэмт хэрэгтэн гэсэн ойлголт маш хүчтэй байдаг. Цагдаагийн байцаалтыг хэрхэн яаж зохицуулдаг болохыг эргэн харах цаг болсон" гэжээ. Тэрбээр Японд 20 жил амьдарч буй бөгөөд зургаан настайдаа ирсэн байна.

Харин Энэтхэг гаралтай Мэтью 2002 онд Японд ирсэн. Энэ цагаас хойш тэрбээр дор хаяж 70 удаа цагдаад байцаалт өгсөн байна. "Саяхныг хүртэл нийгмээс зугтах гэж юу байдгийг мэдэхгүй явлаа. Ажлаа тараад харих болгондоо гэртээ нуугдах гэж яваа юм шиг санагддаг" гэж тэр ярьжээ.

Африк-Америк гаралтай Морисын хувьд цагдаа нараар тогтохгүй энгийн иргэдэд хүртэл байцаагдсан байна. Ердийн япончууд түүнээс визний хугацаа нь дууссан эсэхийг шалгаадаг гэв. "Хэлэхэд хожимдсон байж магадгүй ч… ийм зүйл өдөр бүр болдог. Хойч үедээ ийм зүйл тохиолдохоос урьдчилан сэргийлэхийн тулд ямар нэг зүйл хийх ёстой гэдгийг бусдад ойлгуулмаар байна" гэж тэр хэллээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой маргаан өнгөрсөн долоо хоногт ч бас тус улсад дэгдсэн. Тодруулбал, украин гаралтай загвар өмсөгч бүсгүй Японы миссээр шалгарснаар олон нийтийн дунд маргаан үүссэн юм.

Токио дахь АНУ-ын Элчин сайдын яам 2021 оны арванхоёрдугаар сард "Японы цагдаа нар иргэдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг байж болзошгүй" талаар иргэдэд анхааруулж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.90.67

Айлын хүүхдүүд ийм сүрхий. Гэтэл манайхан бол гадаад хүнийг бараг л бурхан мэт үзнэ.

Avatar

zochin 2024-01-31 202.126.90.124

Арьс өнгөндөө бус япон хүмүүсийн ёс суртахуундаа байгаа юмаа тэд наад нөхөд чинь визний хугацаа дуусаад явж байж магад гээд л шалгаж байгаа юм айлын хүүхдүүд тийм сүрхий манайд бол мэдэх ёстой алба нь ч тоохгуй мэдэхгүй

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.181.51

Gaduurxal bush ee. Zuv. Shalgax shaardlaga baisan bolood l shalgasan daa.

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.216.123

Зөв. Зөв, бас дахин зөв….ххх

Avatar

ZOCHIN 2024-01-31 202.55.183.178

Монголчууд япончуудын дээдэлдэг сумогийн дэвжээг нь 17 жил эзэгнэлээ. Япончууд гадных гээд (бид яадаг билээ улсын наадамж 5 давангууд тувагийн бөх Магуушыг яалаа ) ямар ч гадуурхасан хавчсан гадуурхасан удаа байгаагүй. Харин ч та нар ийм болох ёстой гэж өөрсдийн сумочидоо шахаж байсан. Пакистан, энэтхэгүүд хэцүү хүмүүс шиг санагддаг миний мэдэхийн. Манайд ажиллаж байгаа энэтхэгчүүд тухайн улс орныхоо иргэдийг хүндлэх тал дээр муу санагдсан.

Avatar

Нэргүй 2024-01-31 107.122.177.63

Нөгөө л нэг харууд гоншигнож гонгинож байна уу…Японд гадуурхагдаад зовоод тарчлаад дургүй нь хүрээд байгаа бол Африктаа очоод жаргаж болно шд

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-31 38.42.106.107

Өөрсдөө тэнд огт японждоггүй. Нөгөө л халтар энэтхэг пакисатан, адгуус хар зангаа тавилгүй хүний ад болдог юм бмшүш. Эдний хэн хэн нь усыг нь уувал ёсыг нь дага гэдгийн учрыг мэдэхгүй амьтад бнөө

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.216.171

Ардчилсан америкийн далдагнуур япон ийм л ардчилаотай орондоо. Барууныхан хятад, орос, иран гээд өөрийн дургүй ррнуудыг ийм байвал олон улсын шүүх НҮБ энэ тэр гээд яах бол! 2 нүүр гаргадаг нь угаас барууныхны зан

Avatar

Нэргүй 2024-01-31 202.179.25.243

Зөв шдээ Монгол цагдаа нарч гэсэн хятад ветнам зэрэг нөхдүүдийг шалгах хэрэгтэй овоо босгоогүй бол юу гэдэг билээ….

Avatar

Нэргүй 2024-01-31 118.221.209.8

японууд өөрсөө ч хоорондоо муу байдаг юм бишүү аймаар гэмт хэрэг гараал байдаг

Avatar

BV 2024-01-31 45.117.35.34

Болж2 Европ Америкт харууд азиудыг их гадуурхдаг Азиуд ганц нэг гадуурхаж яагаад болохгүй гэж хахааха

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.216.171

Энэ 3 хүний 2 нь ази байна. Монголжуу царайтай шар арьстныг Европ Америкт шадуурахдаг гэвэл үнэн болно

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-01-31 202.21.107.41

ЧИ СОГТУУ МАЛ, АРХИА БАГА УУЖ БАЙ ……….ӨДӨРЖИН КОМПЬЮТЕРИЙН АРД АРХИ УУГААД ЭЛДЭВ ЮМ БИЧЭЭД СУУХ ЮМ.

Avatar

Чингис хаан 2024-01-31 59.153.114.140

битгий х** гөлөгөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж