Бөөр шээсний замын халдвар нь маш түгээмэл тохиолддог бөгөөд 2022 онд хийсэн судалгаагаар дэлхий даяар 404.6 сая гаруй хүн өвчилсөн байна. Монголчуудын дунд бөөрний өвчлөл нилээдгүй их бөгөөд 10 хүн тутмын 1 нь бөөрний архаг хэлбэрийн өвчлөлтэй гэх судалгаа байдаг. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр гаргадаг статистик мэдээллээс үзэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд бүх насныханд бөөрний өвчлөл нэмэгдсэн байгаа юм. Үүн дотроо 0-19 насны 10000 хүүхэд тутамд дунджаар 300 орчим байгаа бол 20-иос дээш насны 10000 хүн амд 1000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн нь бөөрний өвчлөл сүүлийн жилүүдэд насны хувьд залуужиж байна. Бөөрний өвчнөөр хэдий чинээ залуу наснаасаа өвдөнө төдий чинээ бөөрний шалтгаант хүндрэл эрт гарна гэж эмч нар үздэг.
Бөөр шээс дамжуулах өвчлөлийн 60% -ыг нянгийн гаралтай халдвар эзлэх бөгөөд үүсгэгчийн 80-90%-ыг E-Coli буюу гэдэсний савханцар эзэлдэг.Энэхүү нян нь цистит өвчний шалтгааны 90%-ийг эзэлдэг байна. Е.Coli нян нь давсагны шүхэр/гадаргуугийн/ эстэй холбогдон эс дотор үржиж цистит өвчнийг үүсгэдэг бөгөөд цаашлаад өгсөх замаар бөөрөнд орж нянгийн гаралтай бөөрний өвчлөлийг үүсгэдэг. E.coli нянгийн гаралтай бөөрний өвчлөлийн үед :
- Шээсний өнгөр үнэр өөрчлөгдөх
- Хавагнах
- Шээс задгайрах
- Халуурах
- Ууц нуруугаар өвдөх шинж тэмдэг гардаг байна.
Е.коли нян нь дархлааны урвалаас нуугдах чадвар өндөр байдгаас цистит болон бөөрний өвчлөлийн үед эмчилгээнд сул үр дүнтэйгээс гадна, дахилт их гардаг. Учир нь энэхүү нян нь гадуураа бүрхүүл үүсгэн салстын доор нуугдаж дархлаа унахад дахин өвчлөл үүсгэдэг байна.
“ 98 жилийн түүхт хималай эмийн үйлдвэрийн Цистон эм нь E.coli нянгийн давсагны шүхэр ” /гадаргуугийн/ эстэй холбогдохыг саатуулж, нянгийн гадна бүрхүүлийг задалж, шээс хөөх замаар биеэс гадагшлуулдаг нь судалгаагаар баталгаажсан байна. Эсийн хүчилтөрөгчийн хэт исэлдэлтийг бууруулснаар эсийг хамгаалж бөөр , давсагны архаг өвчлөлөөс сэргийлдэг байна.
Цистон эм нь :
- Бөөр шээсний замын нянгийн эсрэг сонгомол үйлчилгээтэй тул шээсний өнгө засаж бөөрний үйл ажиллагааг тогтворжуулна
- Шээс хөөж хаван буулгана
- Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- Агчил тавиулан өвдөлт намдаана
Нянгийн гаралтай бөөрний өвчлөлийн үед 3ш-ээр өдөрт 2 удаа, цаашид 2ш-ээр 2 удаа 3 хайрцаг ууж байж бөөрний өвчлөлийг бүрэн эмчилдэг байна.
Цусаар шээх, халуурах зэрэг хурц зовуурь байвал эмчид хандан антибиотик эмчилгээтэй хавсруулаарай.
Жирэмсний 13 долоо хоногтойгоос дээш уухад аюулгүйг 60 жирэмсэн ээж дээр хийгдсэн судалгаагаар батлагдсан байна.
Судалгааг бүрэн эхээр унших бол : https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4863282/pdf/jep-2-019.pdf
Jude 2024-01-31 217.148.141.179
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-31 213.87.161.31
Харуулах боломжгүй.
Чимэг 2024-01-31 202.131.245.154
Эмээ минь Кофлетыг нь хэрэглэдэг байсан. Уушгины хавдартай бөглөрөх гээд унтаж чадахгүй . Кофлет уугаад хамаг цэрээ гаргаад сайхан унтаад өгдөг байсан. Одоо ч оо-ийн л хэрэглэх юм даа. Сүүлд бөөр өвдөөд цистон ууж байгаа өвдөлт бол намдаад л байх юм байна.
Soyl 2024-01-31 202.131.245.154
Haa ch helne tsiston sain em 4-5 jil tasraltgui uuj bna. Gadaa ajil hiideg tulsan havanai uushig hurtel havnaad bolohooo baigaad emnelegt hevteed garahad emch bchij ogh bsan tuunees hoish 4-5 jil uujiina. Hamgiin gol n udaan hugatsaandaa uuh ystoi yum bainlee shuu. Enethegiig n bol medehgui mongoldohoo l uuj baina. Harin unee l nemeed baih yum daa
Батүүл 2024-01-31 202.131.245.154
Хималайгийн эмүүд сайн шүү нэг бөөр жижгэрсэн нөгөө бөөрөнд маш үрэвсэлтэй байна. Энэ байдлаараа яваад байвал 3 жилийн дараа бөөр орлуулах эмчилгээнд орно гээд цистон ууж эхэлсэн сүүлийн 12 жил тасралтгүй ууж байна. Бөөрний дутагдалд ороогүй харин ч жижгэрсэн бөөрний үйл ажиллагаа сайжирсан байан гэж хэлсэн. Одоо хималайн бүх эмийг уудаг
Нэргүй 2024-01-31 94.75.218.175
Манайд ирсэн өрхийн эмч антибиотикгүй бол ямар ч хэрэггүй гээд байсан.
Саруул эмч 2024-01-31 202.131.245.154
Яацан малын эмч бэ. Шинжлэх ухаан антибиотик сайн гээд та нар ч нэг ийм эргүү байгаа болимоор юм. . Үр хүүхдээ антибиотикоор хооллохнээ нээрэээ
Саруул эмч 2024-01-31 202.131.245.154
Яацан малын эмч бэ. Шинжлэх ухаан антибиотикоос татгалзаад шаардлагатай биш л бол антибиотик хэрэггүй гээд байхад, сайн гээд байдаг тэр эмч бол юу ч уншдаггүй эргүү толгой л байна. та нар ч нэг ийм эргүү байхаа болимоор юм. . Үр хүүхдээ антибиотикоор хооллохнээ нээрэээ
Нэргүй 2024-01-31 202.179.25.243
Монголд зарж байгаа эм нь агуулагдах тунгийн хэмжээндээ хүрдгүй .энэтхэгээс захиж авчруулсан нь бол сайн юм байна лээ .Бас хямд.Тэгэхээр нийлүүлдэг компани нь мөнгө бодолгүй ард түмнийхээ эрүүл мэндийг бодвол яасан юм бэ?
Даагий 2024-01-31 66.181.160.82
Яг үнэн. Монголд чанаргүй нь зарагдаж байна уу эсвэл Монгол хүнд тэгж сайн үйлчлэхгүй байна уу. Удаан хэрэглэж үзсэн. Сайн эдгээгүй.
Гэрлээ 2024-01-31 202.131.245.154
Хүүшээ тун бол яг ижилхэн байдаг ш дээ. Манай энэтхэг найз манай хималайгийн экспортых нь сайн гээд улиралд Лив52, Цистоноос 10,10-ыг авдаг. Дотоодод байгаа бүрхүүлээс нь хавдар үүсгэгч илэрсэн хажуугаар нь сахартай гээд эндээс захиад байдаг.