ГССҮТ: Түлэгдэж, бие нь маш хүнд байсан 1 хүн нас барлаа

ГССҮТ: Түлэгдэж, бие нь маш хүнд байсан 1 хүн нас барлаа

ГССҮТ: Түлэгдэж, бие нь маш хүнд байсан 1 хүн нас барлаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлт болон галд өртсөн 14 хүн ГССҮТ-ийн салбар эмнэлэг болох Түлэгдлийн төвд хүргэгдсэн.

Ослын улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б өнөөдөр /2024.01.31/ 10:30 цагт нас барсан байна. Одоогоор дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа бол Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарчээ. Мөн гурван хүний биеийн байдал тогтвортой байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.

Ингэснээр осолд өртөж түлэгдэж, маш хүнд заалттайгаар хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэн нас барлаа.

Үүний зэрэгцээ Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, нэг хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан байна. Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэжилж байна.

Ослын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-31 118.221.209.8

дэлбэрэлт гаргасан жолоочийг шоронд хий тэрний хариуцлага. дэлбэрэлт рүү ажилтан явуулсан даргыг шоронд хий. тэр зориуд хүн алсан байна

Avatar

Нэргүй 2024-01-31 59.153.115.56

Газрын наймаачид авилгачдын хатуу шүүх хэрэгтэй.

Avatar

Zocnin 2024-01-31 209.89.240.99

Morooroo yawj bgaad altan amia aldsan edgeer humuusiin hohirliig ami nasni toloodiig hen baragduulah be

Avatar

Нэргүй 2024-01-31 124.158.120.50

2 жолоочийн ял л хүндрэнэ дээ, одоо

Avatar

Нэргүй 2024-01-31 202.55.188.120

Монголд сэтгэл амар амьдрах аргагүй болжээ. Ядаж байхад Ч. Хүрэлбаатар сайд нь хятадуудын хүсээд байгаа хуулийг нь баталбал олон мянган хятадууд хөрөнгө оруулалт нэрээр монголын газар нутагт эзэн суугаад бид тэдний худалдаж авсан газар шороон дээр гишгэх ч эрхгүй хөөгдөж туугдах аюул нүүрлээд бачууруулж гүйцлээ.

Avatar

Нэргүй 2024-01-31 122.201.31.137

женко минь чиний хужаад өгсөн газрыг хураах гэж хүрэлбаатар хууль гаргасан. чи мушгиж ярь аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж