Эмчийн хувцас өмссөн израиль цэргүүд эмнэлэг рүү дайрчээ

Эмчийн хувцас өмссөн израиль цэргүүд эмнэлэг рүү дайрчээ

Эмчийн хувцас өмссөн израиль цэргүүд эмнэлэг рүү дайрчээ

Израиль цэргүүд эмчийн хувцас өмсөөд Баруун эргийн эмнэлэг рүү дайрсан тухай Палестины хэвлэл Мягмар гаригт мэдээллээ. Энэ үеэр израиль цэргүүд алан хядагч гэх гурван хүний амийг хороожээ. Израилийн Батлан хамгаалах хүчин уг ажиллагаагаар террористуудыг онилсон гэж мэдэгдсэн байна.

Батлан хамгаалах хүчин болон цагдаагийнхан хамтарсан баг Мягмар гаригийн шөнө Женин дэх Ибн Сина эмнэлэгт нэвтэрч, Хамасын нэг гишүүн, өөр хоёр сэжигтэнг хороожээ. Тэднийг дуу намсгагчтай буугаар буудсаныхаа дараа эмнэлгийг яаралтай орхин гарсан байна. Халдлагын үеэр тухайн тасагт өөр 10 хүн байсан ч тэд гэмтэж бэртээгүй.

Бичлэгээс харахад хохирогчдыг хэвтэж байхад нь газар дээр нь буудан хөнөөжээ.

Хамасын гишүүн нь 27 настай Мухаммед Жаламнех гэгч бөгөөд гадаад дахь Хамасын төв командлалтай холбоотой ажиллаж, удахгүй террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэлээ. Жаламнех өнгөрсөн онд Израилийн дроны цохилтод өртөж шархадсан найзтайгаа хамт эмнэлэгт байжээ.

Харин өөр хоёр хохирогч нь Женин батальонд харъяалагддаг Мухаммед Газави, түүний дүү Басил нар байсан. Мухаммед Газави нь шархдаж, биеийн доод хэсэг нь саажсан тул аравдугаар сараас хойш эмнэлэгээр байнга үйлчлүүлж байжээ.

Израилийн хэвлэлд мэдээлснээр цэргүүд нэг нэгээрээ зүсээ хувирган, эмнэлэгт нэвтэрчээ. Ажиллагаа эхлэхийн өмнөхөн багаараа эмнэлгийн үүдэнд цугларсныг "CCTV"-ийн бичлэгээс харж болох юм. Эмчийн цагаан хувцас, нүүрэндээ маск зүүсэн эрэгтэй болон толгойн алчуур зүүсэн эмэгтэй хоёр эхлээд буугаа мөрлөн орсон бол араас нь нэг гартаа буу, нөгөө гартаа тэргэнцэр барьсан эрэгтэй оржээ. Харин муслим шашинтны хувцас өмссөн өөр нэг эрэгтэй цэргүүдэд дохио, зааварчилгаа өгч байжээ. Эмч болон энгийн иргэний дүрд хувирсан нийт 10 гаруй цэрэг эмнэлэгт нэвтэрсэн байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-31 66.181.179.25

а******н БАРУУНЫ НАЦИСТУУД

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-31 92.174.59.104

Израйльчууд үнэхээр дайчин, чадвартай, зэвсэглэл сайтай юм аа. Хамасынхан ч гэсэн тэр олон жил, үзэж харсаар байхад нь огт мэдэгдэлгүйгээр цэрэг, зэвсгийн аж үйлдвэрээ хөгжүүлж, газар доогуур гайхамшигтай байгууламжуудыг байгуулж чадсан нь бас гайхмаар. Газрын баялаггүй, бараг багтаж шингэх газаргүй улс орнууд хичээвэл яаж хөгжиж чаддагийн жишээ нь Израйль. Даанч аль алинд нь бие биенээ үзэн яддаг хүмүүс, удирдагчид дэндүү олон юм. Энх тайвнаар зэрэгцэн оршиж чаддагсан бол гайхамшгийг бүтээх улс

Avatar

зочин 2024-01-31 66.181.160.22

Хамасын хонгилуудыг Новосибирскийн Метроны инженерууд зааварчилж бариулсан гэнэлээ .. Хамасын боевикууд дотор Оросоор ярьдаг хүмүүс зөндөө байна гэсэн шүү !!..

Avatar

Нэргүй 2024-01-31 209.141.51.180

ороzууд сургаж санхүүжүүлсэн юм чинь бас иран. уг нь израйль ороzтой сайн харилцаатай байсан. израйль хариугаа авах биздээ.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.131.245.243

Жүүд алуурчид.

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.216.128

ДЭЛХИИН ДАРАНГУИЛАГЧ АНУ

Avatar

bycduin 2024-01-31 216.38.195.74

xscjo+?;

Avatar

-; 2024-01-31 216.38.195.74

U

Avatar

-nexgyiay 2024-01-31 216.38.195.74

dyyriaj;

Avatar

зочин 2024-01-31 66.181.160.22

Ёстой нөгөө " Сэлэм гялс , толгой бөндгөнс " гээч л болж дээ .. лаг юм аа

Avatar

Нэргүй 2024-01-31 118.221.209.8

израйл ялах болтугай

Avatar

Нэргүй 2024-01-31 118.221.209.8

лалынхан хүн алахаас өөр шидгүй хүмүүс шал хэрэггүй дайснууд. бүх дэлхийг лалын болгох зорилготой. израйлууд шинжлэх ухаан санхүү эдийн засгийг хөгжүүлж ирсэн хэрэгтэй хүмүүс . дайн эхэлж байгаагүй алагдаж л явсан түүхтэй

Avatar

Нэргүй 2024-01-31 139.5.217.211

Супер ажиллагаа болжээ.. АНУ, ОХУ 2 бол залхуураад л нийтэд бүгдийг нь шүрчиж алчаад гараад явчих байсан биз

Avatar

Erdene 2024-01-31 202.131.246.10

OroZuud geech

Avatar

BV 2024-01-31 45.117.35.34

Израйлын тусгай хүчин лаг2. Тойроод битүү дайсан байхад л алалцаад байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж