Эмчийн хувцас өмссөн израиль цэргүүд эмнэлэг рүү дайрчээ

Хуучирсан мэдээ: 2024.01.31-нд нийтлэгдсэн

Эмчийн хувцас өмссөн израиль цэргүүд эмнэлэг рүү дайрчээ

Эмчийн хувцас өмссөн израиль цэргүүд эмнэлэг рүү дайрчээ

Израиль цэргүүд эмчийн хувцас өмсөөд Баруун эргийн эмнэлэг рүү дайрсан тухай Палестины хэвлэл Мягмар гаригт мэдээллээ. Энэ үеэр израиль цэргүүд алан хядагч гэх гурван хүний амийг хороожээ. Израилийн Батлан хамгаалах хүчин уг ажиллагаагаар террористуудыг онилсон гэж мэдэгдсэн байна.

Батлан хамгаалах хүчин болон цагдаагийнхан хамтарсан баг Мягмар гаригийн шөнө Женин дэх Ибн Сина эмнэлэгт нэвтэрч, Хамасын нэг гишүүн, өөр хоёр сэжигтэнг хороожээ. Тэднийг дуу намсгагчтай буугаар буудсаныхаа дараа эмнэлгийг яаралтай орхин гарсан байна. Халдлагын үеэр тухайн тасагт өөр 10 хүн байсан ч тэд гэмтэж бэртээгүй.

Бичлэгээс харахад хохирогчдыг хэвтэж байхад нь газар дээр нь буудан хөнөөжээ.

Хамасын гишүүн нь 27 настай Мухаммед Жаламнех гэгч бөгөөд гадаад дахь Хамасын төв командлалтай холбоотой ажиллаж, удахгүй террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэлээ. Жаламнех өнгөрсөн онд Израилийн дроны цохилтод өртөж шархадсан найзтайгаа хамт эмнэлэгт байжээ.

Харин өөр хоёр хохирогч нь Женин батальонд харъяалагддаг Мухаммед Газави, түүний дүү Басил нар байсан. Мухаммед Газави нь шархдаж, биеийн доод хэсэг нь саажсан тул аравдугаар сараас хойш эмнэлэгээр байнга үйлчлүүлж байжээ.

Израилийн хэвлэлд мэдээлснээр цэргүүд нэг нэгээрээ зүсээ хувирган, эмнэлэгт нэвтэрчээ. Ажиллагаа эхлэхийн өмнөхөн багаараа эмнэлгийн үүдэнд цугларсныг "CCTV"-ийн бичлэгээс харж болох юм. Эмчийн цагаан хувцас, нүүрэндээ маск зүүсэн эрэгтэй болон толгойн алчуур зүүсэн эмэгтэй хоёр эхлээд буугаа мөрлөн орсон бол араас нь нэг гартаа буу, нөгөө гартаа тэргэнцэр барьсан эрэгтэй оржээ. Харин муслим шашинтны хувцас өмссөн өөр нэг эрэгтэй цэргүүдэд дохио, зааварчилгаа өгч байжээ. Эмч болон энгийн иргэний дүрд хувирсан нийт 10 гаруй цэрэг эмнэлэгт нэвтэрсэн байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж