Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын гэм буруугийн дүгнэлтийг танилцуулна

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын гэм буруугийн дүгнэлтийг танилцуулна

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын гэм буруугийн дүгнэлтийг танилцуулна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр /2024.01.31/ хаалттай танилцуулна. Хэрэв гэм буруутай гэж үзвэл ял шийтгэлийн хурлаар үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээллээ.

Нүүрсний гэх хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, өнгөрсөн Баасан гаригт /2024.01.26/ завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлсэн. Шүүх хурал нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 14-нд эхэлсэн юм.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Шүүх хурал тодорхой шалтгааны улмаас нийтдээ таван удаа хойшилж, он дамнан үргэлжилсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

Харуулах боломжгүй.

Avatar

Jorj 2024-01-31 202.9.46.185

Би монголын нэг сайдын яриаг сонссон. Миний ойлгосноор тэр хүн бусад хүмүүс хууль зөрчдөг, би бас хууль зөрчинө гэж ярихыг. Энэ бол монгол.

Avatar

Иргэн 2024-01-31 203.91.115.54

Нүглийн бузар шуламсын жингэрнүүд мөнч алцганжийнээ

Avatar

Зочин 2024-01-31 66.181.191.198

ҮГҮЙ МӨН ИХ ДУНШИЖ БАЙНА ДАА. ЗӨВ ШИЙДВЭР ГАРДАГ БАЙГАА ДАА.

Avatar

Нэргүй 2024-01-31 188.162.254.5

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.189.166

баяжсан бүх хөрөнгийг хураа

Avatar

d 2024-01-31 66.181.182.17

Муусайн хулгайчдын хулгай нь ил болох гээд нуугаад үхэх нь л дээ. Ганхуягийг бол сонгууль дуустал юм яриулахгүй амыг барьсан бололтой.

Avatar

Шүүхийн шийдвэрийг харъя 2024-01-31 202.126.91.104

Гэм буруутай нь ойлгомжтой шүү дээ. Мөнгө нь багтахаа байгаад алтаар морь цутгаад гэртээ сувенир болгоод тавьчихсан байсан гээд сошиалаар шуугиад байсан биз дээ. Гэв гэнэт л энхийн цагаан тагтаа болчихдоггүй л юм бол? Хэрэв намайг шоронд хийвэл энд үлдэх хүн байхгүй бүгд шоронд хамт орно шүү гэж Аюурсайхан намын нөхдүүдээ шантаачилсан гээ биз дээ????????

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.183.216

Ганхуяг үнэнийг л хэлсэн ! Харин Монголын шүүх элдэв аргаар оролдсоор байгаад , энэ хоёрыг шийтгээд Женко,Хүүк хоёроо авч үлдэж байгаа биз !!!

Avatar

Нэргүй 2024-01-31 122.201.31.151

хөөрхий худал цуурхалд итгэж амьдардаг хүн үү дээ, нүд үнэн чих худал гэдэг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж