Нийтийн тээврийн салбарт энэ онд цогц шинэчлэлт хийж, түгжрэлийг бууруулахаар албаныхан төлөвлөөд буй. Тухайлбал, парк шинэчлэлтийн хүрээнд энэ онд 600 автобусны татан авалт хийж үүний зэрэгцээ нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлээд буй. Тооцоо төлөвлөгөөний дагуу энэ сарын 20-ноос нийтийн тээврийн автобуснууд шинэ чиглэлээр үйлчилж эхэлсэн. Гэвч маргаан дагуулаад байсан чиглэлийн өөрчлөлт хичээл сургууль эхэлсэн өдрүүдэд иргэдэд бүр хүндрэл учруулж эхэлжээ.
Тодруулбал, хот дундуур сүлжэн явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргасан ч иргэд хуучин маршрутыг сэргээхийг хүсч байна.
Иргэдийн зүгээс автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх дээр санал авч байгаа шиг автобусны маршрутаар ч иргэдээс асуулга авахыг шаардаж эхэлжээ. Өчигдрийн тухайд 17:00-21:00 цагт хасах 25-29 хэмд иргэд 1-2 цаг автобус хүлээж, холын чиглэлийн автобусандаа багтахгүй тохиолдол их гарсан болохыг нийтийн тээврийн санал, гомдол солилцдог цахим хуудаст бичсэн байна. Мөн хүүхдүүд олон минут чиглэлийн автобусаа хүлээж чихээ хайрсан асуудал ч гарсан учир иргэд нийтийн тээврийн чиглэлд нэн яаралтай санал асуулга авахыг шаардаж буй аж.
Гэхдээ одоогоор энэ талаар албаныхан санал хүсэлт гаргаагүй учир иргэдээс асуулга авах эсэх нь тодорхойгүй байна. Автобусны чиглэлд орсон өөрчлөлттэй холбоотой санал гомдлоо иргэд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарт залгаж хэлэх боломжтой.
Нэргүй 2024-01-31 58.143.143.143
hugjiltei orond Ard irgedees asuulga avch.ehleed.1.2 sh turshiltand yavuulj bj avdag shu..Tugjireltei zam muutai bj iim urt zalgaatai avtobus avdagni yaj bfaanm bol..Ard tumenii tatvariin munguur togolhoo bolij uz
Зочин 2024-01-31 202.126.93.109
2 жил судалгаа хийсэн ажил явсангүй ээ
Нэргүй 2024-01-31 66.181.183.173
НЯМБААТАХАА САЙНЗОРИГОО АВААД ЗАЙЛ ОДОО БОЛСОН ОВТОБУС НЭМЭГДЛЭЭ ГЭСЭН ХААНА БАЙНА АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР АРД ИРГЭД ОСГОЖ БАЙНА БҮТЭН 4 ЦАГ ЗОГСЛОО БАЙХГҮҮЙ ЁРХИЙ САЙД ОЮУНЭРДЭНЭЭЭ НЯМБААТАРАА ЗАЙЛУУЛААЧ АРД ТҮМЭН ОСГОЖ ҮХЛЭЭ ЗАРИМ НЬ ДЭЛБЭРЧ ҮХЛЭЭ ЮУ БОЛООД БАЙНА АА ЭНЭ ГАЙГАА ЗАЙЛУУЛААЧ
Нэргүй 2024-01-31 213.87.161.31
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-31 139.5.218.228
Ахиад энэ луйварчид 28 он хүртэл тархи угааж, хулгай хийж, хуучин автобус будаж, нүүрс хулгайлж, ЖДҮ-ийн зээл завшиж, хөгжлийн банк тонож, бензин тасалж, нүүрс хулгайлж, газар нутгаа гадныханд зарж, боловсролын зээлийн сан зувчуулж, газтай машин дэлбэлж, насанд хүрээгүй хүүхэд хулгайлж, офшоорт хулгайн мөнгөө байршуулж, шүүхээс зугатаж гадаадад орогнож, хамаг баас шээсээ толгой дээр асгах гэж мөнгө тараалаа. Мөнгийг нь ав. саналаа АН, МАН, ХҮН-д битгий өг. МАНАН тэлж МАНАНХҮ болов.
Иргэн 2024-01-31 139.5.218.249
Зүүнсалаа-Халдвартын эмнлэг чиглэлийн автобусыг хуучин чиглэлээр нь явуулж өгөхийг хүсье.Чиглэлийн шинэчлэлтээр энэ маршрут өөрчлөгдснөөр БЗД-ийн 14-р хорооны /шинээр байгуулагдсан 42-р хороо ороод Цагаан хуаран, Нарт хороололын14,0 мянга орчим иргэд,Нарантуул зах орох иргэдийг тооцвол энэ тоо 3-4 дахин ихсэнэ/ Багшийн дээдээр дайраад хотын төв орох бололцоогүй болж үгээ барцгааж байгааг хотын зохих эрх мэдэл бүхий эрэхэмүүд анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсье.
Иргэн 2024-01-31 103.57.93.31
Та нар тачиктай гарахад Огцордг биздээ !!!!!!Ар иргэд бүгд даарч хөлдүүс болж байхад огцорохгүй баыгаад нуугдаад л байгаа юм вэ!!!!!??????бүгдийг хуучинаар нь болго Хаяг шошиг чинь бас буруу зөвиыг солж буудал дэр нь тав!!!!!!!! буудалд бичсэн захианужда ав !!!! хэн ч ойлгохгүй ухуулга хуудас!!!!!!хуучинг гарга!!!!!!!!!!!
Зочин 2024-01-31 66.181.177.132
нянбаатар нь энийг ойлгох толгой бгаа юмуу ёстой хөлдүү толгойт юмаа хуучин дээр нэмээд богино эргэлтээ хийчихгүй энэ хүүхдээс ихийг хүсээдч байх шигээ бүүр хэлэх үг алгаа
Иргэг 2024-01-31 66.181.161.127
Би энэ асуудлаар Нийслэлийн удирдлагуудтай уулзаж тодорхой асуудлуудыг дэвшүүлэх гэсэн боловч тэд их ажилтай гээд хүлээж авсангүй Их ажил хийгээд тэр нь зөв бол түгжрэл автобус нийтийн тээвэригайгүй л болох ёстой юм шиг Ойлгохгүй байна
Нэргүй 2024-01-31 59.153.87.59
Энэ хотын удирдлагууд хэний төлөө ажилаад байна аа.
Ямар санаатай өвлийн хахир хүйтэнд хүүхэд, хөгшидыг дааруулан автобус харуулдаг зогсоогоод байна..
зочин 2024-01-31 66.181.160.22
Уг нь БатҮүлээр метрог нь бариулчихсан бол хичнээн амар байх байв !!..Өөрсдөөсөөл ганц болох юмаа!!..
Zochin 2024-01-31 220.156.76.41
Уг нь иргэд шаардахаас өмнө өөрсдөө санал асуулгаар аваад дээр нь мэргэжлийн талаасаа судалгаа энэ тэрээр хийгээд хамгийн зөв вариантаар чиглэлээ тогтоосон байх ёстой биз дээ. нийслэлийн тээврийн газрын энэ чадваргүй хүмүүсийг 100 % даргатай юутай хээтэй нь соливол таарна. Энэ олон жил хийсэн ажил ч байхгүй судалгаа ч байхгүй зүгээр л цалин авч байсан юм билүү.
Zochin 2024-01-31 202.9.46.154
shaardaj bn. Ygyi gevel temtseliin xurts xelbert shiljine gej bn geed bicheech.
Нэргүй 2024-01-31 66.181.189.238
Энэ Ч63 автобус өглөө оройгүй хүлээлгэнэ, 7.30, 830 хоёр өөр цагт гарч үзлээ 7.30-ынхад арай гэж багтлаа. 8.30-ынхад бүр багтсангүй дахиад 15 минут хүлээж суулаа Өглөө гадаа -30 хэм байсан байх үнэндээ л хэцүү байлаа. Орой энэ автобус бүр найдваргүй
Нэргүй 2024-01-31 66.181.183.140
Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх хэрэгтэй
зочин 2024-01-31 66.181.160.22
Чи янз нь 2 машинтай юмаа даа ?..
Нэргүй 2024-01-31 202.72.245.209
тийм ээ