Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр /2024.01.30/ хэд хэдэн байршилд хязгаарлалт хийж байна. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.
Одоогоор Нисэх, Яармаг, Баянзүрх дүүргийн зарим байршилд цахилгааны хязгаарлалт хийжээ.
Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс УБЦТС ТӨХК-иас мэдэгдлээ.