76:1
Шинэчлэгч  

"NEWS" агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшин ялалт байгуулсан Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг танилцуулж байна.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулахдаа ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, АНУ-ын Дакотагийн их сургууль, БНСУ-ын Хангдоны их сургуулийг төгссөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшүүлэн томилсон нь тус салбарт бугшсан олон асуудлыг цэгцэлж чадна гэж итгэл хүлээлгэснийх болов уу.

Үнэндээ ч эл салбарт олон асуудал байгаа нь багш нарын дипломыг шалгахад 700 гаруй хуурамч диплом илэрсний зэрэгцээ уг мэдээллийг хадгалсан хард диск алга болсноор батлагдана.

Гэвч энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан ч одоог болтол эзэн холбогдогч нь тогтоогдоогүй.  Хэдийгээр хуулийн байгууллага дээр хэрэгтнийг илрүүлэх мөрдлөг гацсан ч хуурамч дипломыг хязгаарлах зорилгоор блокчейн үйлчилгээ нэвтрүүлсэн нь сүлжээнд ороод байсан хуурамч диплом үйлдвэрлэгчдийн үйлдлийг хязгаарлах хөгжүүлэлт болж чадсан юм.

Боловсролын зээлийн сан эрх мэдэлтэй, мөнгөтэй, мэдээлэлтэй хүмүүсийн "саалийн үнээ" болж хувирсныг засах зорилгоор тэтгэлэг олгодог журмыг өөрчилссөн нь хэн чадвартай, мэдлэгтэй нь тус сангаас тэтгэлэг авах бололцоог олгоод байна. Энэхүү сангаас борчууд ч тэтгэлэг авдаг болоход олон нийтийн шаардлага, шүүмжлэл нөлөөлсний зэрэгцээ гэрээний үүргээ биелүүлээгүй суралцагчид төлбөрөө эргүүлэн төлсөн. Гэсэн ч "хоёр чих ав" гэдэг тайлбар хэлээд сууж буй ширэн нүүртнүүд ч бий.

Монголын үрс эцэг, эхийнхээ орлогоос хамаарч чанартай боловсрол эзэмших эсэх нь шийдэгддэг болсон ширэнгийн хуулийг өөрчлөхийн тулд УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлуулж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад математикийн “Eduten”, англи хэлний “Pearson” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлж байна.

“Pearson” хөтөлбөр хэрэгжсэнээр багш нарын ур чадвар сайжирч байгаа бол сурагчид ахлах сургуулиа төгсөхдөө хэлний дөрвөн ур чадварыг бүрэн эзэмшихийн дээр IELTS, TOEFL-ийн оноотой төгсөх боломжтой.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудад “Мэдэхгүйгээ Medle”-ээс хөтөлбөр хэрэгжсэнээр хичээлийн хоцрогдлыг нөхөх боломжийг бүрдүүлээд байна.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд суралцагчид тавдугаар ангиасаа англи хэл үздэг байсныг гуравдугаар анги болгон өөрчилсөн нь хэл ам дагуулсан хэцүүхэн ажлын нэг байсан ч Боловсролын ерөнхий хуульд үндсэн гадаад хэл болгон томъёолж өгснөөр хэн нэгний үзэмжээр өөрчлөгдөхөөргүй болж, хуульчлагдаад буй.

Сургалтын чанарыг дээшлүүлэхэд багш нараа чадавхижуулах шаардлагатай. Иймээс дээрх дурдсан “Eduten”, “Pearson” хөтөлбөрүүдээр дамжуулан багш нараа хөгжүүлэх, чадавхижуулах ажлыг ч давхар хийж буй юм.

Ерөнхий сайд асан С.Баяр "Сургалтын агуулга, хэлбэрийг шинэ цагт нийцүүлэн өөрчлөх, дэвшилт зүйлийг боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх гэж зүтгэж буй Л.Энх-Амгалан сайдын ажлыг би хувьдаа дэмждэг” гэсэн нь өмнөх Боловсролын сайд нарт өгч байгаагүй л үнэлгээ л болов уу.

Түүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын алба хаших хугацаанд 13 дээд сургуулийн үйл ажиллагаа хаагдаж, хаалгаа барьсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд буй ч чанартай боловсролын тогтолцоог бий болгох талаасаа зайлшгүй хийх ёстой алхам байв.

Дээд сургуулиудыг хаах шаардлага үүссэн талаараа тэрбээр “Оюутан болсон нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд ээж аав, эмээ өвөө нь арилжааны банкуудаас дөрвөн жилд дунджаар 12-15 сая төгрөгийн цалингийн, тэтгэврийн зээл авдаг. Дээр нь хувцас, байр, хоол, унааны мөнгө нэмэгдэнэ. Төгсөөд ажлын байргүй, төгссөн сургуулийн нэр хүнд, чанараас хамаарч ажилгүй болж лангуун дээр зогсож байгаа нь хатуу үнэн. Аль нэг сургуулийн эрх ашиг хөндөгдөхөөс илүү Ардын хүүхдийн эрх ашиг, аав ээжүүдийн нийгмийн баталгаа, төлбөрөөс үүдэлтэй ядуурлын эрсдэлээс хамгаалах нь төрийн үүрэг байх болно. Янз бүрээр хэлж, дайрч эхэлж байна. Надад ямар ч алга ташилт хэрэггүй. 30 жил төөрсөн их дээд боловсролын тогтолцоог зөв замд нь оруулах ганцхан зорилго буй…" гэж мэдэгдсэн юм.

Монгол Улсад өнөөдөр 67 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулийг Шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтарч сургалт, судалгаа хийдэг. Үр ашигтай, өгөөжтэй судалгааг нь үйлдвэрлэлд нэвтрүүлдэг болох нь Боловсролын сайдын амбиц.

Хөвсгөл аймгаас УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй тэрбээр өмнөх парламентын үед УИХ-ын дэд даргын алба хашсаны зэрэгцээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хороог даргалж байв.

Нүүрсний хулгайд Засгийн газрын хэд, хэдэн сайд хамаатай гэх дуулиан дэгдэхэд нэр нь багтсан ч MCS компанитай холбон хардсан нь батлагдсан юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2021 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайд

ШАГНАЛ:

  • 2005 онд Алтангадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-30 66.181.177.132

бзсангаа цэвэрлэ тэгээд сонгуульд горьд

Avatar

Нэргүй 2024-01-30 64.119.29.144

Эхлээд еерийнхее дипломуудыг ил гаргачих. Сурсан нэр зуусэн сертификат буюу 1 хуудас А4-ын цаас харуулах гэж байгаа бол хэрэггуй.

Avatar

Нэргүй 2024-01-30 202.21.107.11

Элэнцгийн шинэчлэгч. Хөвсгөл аймаг чинь 40% гарсан ТЭМБҮҮНДЭЭ баригдаж Монгол улсын ТЭРГҮҮНИЙ ТЭМБҮҮЧИН аймгаар тодроод бна. Хятадчилж байгаамуу?

Avatar

Нэргүй 2024-01-30 202.126.92.98

тэмбүүндээ баригдсан бол та нарын л арчаагүйх, хувь хүний л асуудал…

Avatar

Нэргүй 2024-01-30 103.57.92.33

Шинэчлэгч гэж хэлэхгүй ээ, зүгээр л урсгалаар нь хөвүүлж байгаа.

Avatar

Багш 2024-01-30 202.9.46.186

Ийм шинэчлэгч байдаг юмуу. Жинхэнэ хулхи гар. Боловсрол шинжлэх ухааны салбарыг устгасан этгээд. Мрнгро аэлний хичээл устгасан гэх мэтээр их юм бий энэ хужаад

Avatar

Нэргүй 2024-01-30 103.212.118.221

Шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийхийг хүлээж байна,

Avatar

Нэргүй 2024-01-30 213.87.146.155

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-01-30 202.55.188.94

ХО ХО ХО. ШИНЭЧЛЭГЧ БХ ДАА Ч ЯАХАВ ДЭЭ! ИЙМ ШИНЭГЛЭГЧҮҮД МОНГОЛД БВАЛ МОНГОЛ УРУУДАХ ШАТАНДАА Л ОРЖ БНА ГЭСЭН ҮГ Л ДЭЭ! ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2024-01-30 139.5.217.195

ШИМЭГЧЛЭГЧ

Avatar

Хогийн амьтан 2024-01-30 202.21.113.238

Л.Энх-Амгалан бол асар их шуналтай үл бүтэх нөхөр, юуных нь шинэчлэгч вэ? ЖДҮ-чин, Боловсролын зээлийн сангийн хулгайч, попорчин н**ш

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.160.77

юуны чинь ШИНЭЧЛЭГЧ – бүр боловсролыг МӨХӨӨГЧ …??? Дээр нь бас ЖДҮ ч , ХөБач , бүр боловсролын боломжийг ХУЛГАЙЛАГЧ гээч …. Монголын боловсрол энэ нөхрийн үед АМЬСГАА ХУРААСНЫГ сүүлийн үеийн дэлхийн олон статистик мэдээлээд байгааг мэддэггүй бичээч үү – мэдсэнч хусам долоосон сэт … үү

Avatar

Нэргүй 2024-01-30 103.212.116.171

Авгайтайгаа нийлж эрүүл мэндийн тендер хамагч бусдын боломжийг хулгайлагч популист хөрөнгөтэй коммунист

Avatar

Нэргүй 2024-01-30 188.162.254.98

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.183.189

gants ajil hiij baigaa saiddaa

Avatar

Мө 2024-01-30 202.9.40.128

Энэ худлаа нөхөр шүү. БШУЯ-г дампууруулсан. Мөн төрийн өмчийн их сургуулийн тогтолцоог бүрэн алдагдуулсан.

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.180.113

Бүрэн алдагдуулах бишээ, бүрэн шинэчилсэн юм. Чи хэт хуучинсаг амьтан учраас шинэтгэлийн бодлогыг нь ойлго ж хүлээж авах чадваргүй л байхгүй юу даа !

Avatar

Зочин 2024-01-30 103.57.92.148

Боловсролын салбар энэ мулгуугийн золиос болох учиргүй. Очиж очиж мулгуу, хоосон попорогч сэтгүүлчээр Монголын боловсрол, шинжлэх ухаан тоглуулна л гэж байхгүй. Гишүүн байх хугацаа чинь дуусаж байна

Avatar

Хужуа г***й зайл!!!!! 2024-01-30 66.181.179.180

Хужуа царайтай пиздаа. Чамайг би лав сонгохгүй !!!!!!

Avatar

Зайл муу г***й минь 2024-01-30 66.181.179.180

х***а царайтай пиздаа. Чамайг би лав сонгохгүй!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-30 202.126.92.98

чи өөрөө Монголын төлөө юу хийсэн хүн бэ дээ, хир буртаг, өмхий санаандаа баригдсан, арчаагүй, аймхай, залхуу архичин монгол минь…

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.177.158

Бөөөлжжисс

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.176.82

х*******н э****з

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж