Хятадуудын тансаг хэрэглээ сэргэж эхлэв

FASHION

Хятадуудын тансаг хэрэглээ сэргэж эхлэв

Хятадуудын тансаг хэрэглээ сэргэж эхлэв

Хятадад тансаг зэрэглэлийн брэндүүдийн борлуулалт сэргэж байгааг салбарын шинжээчид онцолж байна. Өсөлтийн хувь 2021 оны түвшинд хараахан хүрээгүй ч томоохон брэндүүдийн санхүүгийн тайланг харахад цар тахлын үеийг бодвол хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлжээ. Хятадууд сүүлийн жилүүдэд ирээдүйн орлого тодорхойгүй, эдийн засгийн өсөлт удаан зэргээс үүдэн чанга гартай болоод байв.

Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн салбарын урт хугацааны уналт, хятадуудын гадаад аялал жуулчлалын удаашрал зэргийн дараах сэргэлт ямар түвшинд байгааг доор танилцуулъя.

“LVMH” брэнд өнгөрсөн Пүрэв гаригт 2023 оны борлуулалтын үр дүнгээ зарласан. Тус компанийн тайланд дурдсанаар хятад дахь үйлчлүүлэгчдийн тоо 2019 оныхоос даруй хоёр дахин өсчээ. Мөн арьсан эдлэлийн борлууалт арванхоёрдугаар сард 30 гаруй өссөнийг онцолсон байна. Хил нээгдэж, хятадууд гадаадад аялах нь ихэссэн ч гэлээ эх орноосоо тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдан авсаар л байна.

“Хятадын дотоодын худалдан авалт асар их өссөн. Тиймээс бид үүнийг хангах ёстой” гэж компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Бернард Арнолт хэлжээ.

“Bain & Company” зөвлөх компанийн мэдээлснээр Хятадын хувийн тансаг хэрэглээний зах зээл өнгөрсөн онд 12 орчим хувиар өсөж, 400 тэрбум юань буюу 56.43 тэрбум долларт хүрсэн байна. Тэгвэл Хятад дахь тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалт өнгөрсөн онд дэлхийн зах зээлийн 16 орчим хувийг эзэлжээ. Ирэх жилүүдэд энэ үзүүлэлт улам л өсч, 2030 он гэхэд дор хаяж 20 хувьд хүрэх төлөвтэй байна.

“Cartier” брэндийн Хятад, Хонконг, Макао дахь борлуулалт 2023 оны дөрөвдүгээр улиралд 25 хувиар өсчээ. Тус компанийн санхүү хариуцсан захирал Бурхарт Грунд хэлэхдээ Хятад дахь бизнесийг бүхэлд нь “дахин бүтээн байгуулалт” гэж тодорхойлсон байна.

Хятадын зах зээлд тэргүүлдэг брэндүүдийн тал орчим хувь нь 2021 оныхоо борлуулалтын түвшинд хүрч чадсан тухай “Bain & Company” тайланд дурдсан байна. Ингэхдээ тодорхой брэндийн нэр заагаагүй ч “Олон жилийн турш брэндийг бий болгоход байнга хөрөнгө оруулалт хийсэн компаниуд амжилтад хүрсэн” гэжээ.

Тансаг зэрэглэлийн брэндүүд хэрэглэгчдэдээ улам ойртохын тулд цахим худалдааны сувгуудыг түлхүү ашиглах болжээ.

Түүнчлэн Хятадын зах зээлийг эзлэхийн тулд тодорхой бараа бүтээгдэхүүнүүдээрээ компаниуд өрсөлдөж байна. Энэ хүрээнд шинээр гарч ирж буй сегментүүдийн нэг бол ор дэрний цагаан хэрэглэл юм. “PitchBook”-ийн мэдээллээс харахад сүүлийн 18 сарын хугацаанд энэ ангилалд дор хаяж дөрвөн хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийгджээ. Хамгийн сүүлийн арилжааг нэрлэвэл, өнгөрсөн оны наймдугаар сард Италийн тансаг ор дэрний цагаан хэрэглэл үйлдвэрлэдэг “Frette” компанийг Хятадын спорт хувцасны “Анта” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дин Шижонг тэргүүтэй хөрөнгө оруулагчид худалдаж авчээ.

Ор дэрний цагаан хэрэглэлд хандах хэрэглэгчдийн хандлага аажмаар өөрчлөгдөж байгаа аж. Хэрэглэчид өндөр чанартай цагаан хэрэглэл авахыг эрмэлзэх болж, бүтээгдэхүүний чанар, функциональ байдал, нэмэлт үйлчилгээнд илүү их анхаарал хандуулж байна.

Тиймээс дотоодын брэндүүд ч энэ өрсөлдөөн дунд технологийн шинэчлэлийг идэвхтэй эрэлхийлж байгааг маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “ChoZan” компанийн үүсгэн байгуулагч Эшли Дударенок хэллээ.

Хятадуудын хувьд боломжит зах зээлийн орон зай бий. Бээжинд төвтэй “ZWC Partners” хэрэглэгчийн судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор энэ төрлийн зах зээлийн 40 гаруй хувийг АНУ эзэлдэг. Харин Хятад одоогоор ердөө тав буюу түүнээс бага хувийг эзэлж байна. .

Хятадад энэ төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээл 2023 онд 700 сая ам.долларт хүрсэн нь дотоодын зах зээлийн өчүүхэн хэсэг буюу 10 тэрбум ам.доллар ажээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 202.179.25.243

Ashley Galina Dudarenok, the founder of Alarice and ChoZan Vladivostokiin oros emegtei baidag

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 2024-01-31 205.198.122.35

Хятад хямраад сүйрээд хоол хүнсээ ч авахдаа аривлаад удаж байна.Хэдэн жилийн өмнөх мэдээ юм уу ?!

Avatar

Нэргүй 2024-01-31 202.179.25.243

Komunist Hytad ardjilsan Mongoloos hamaagu iluu uhaantai bodlogtoi yumaa

Avatar

Zochin 2024-01-31 103.11.195.34

yugeed h*****d baigaambee? erguu dagz hel meddeg uu? hyatad dampuuraad ajilguidel, banknii dampuural barilgin dampuural, ediin zasgiin dampuuraltai baihad erguu yum bicheed hunii tolgoi erguuleh hudal medeelel bicheed baihiin? setguulchiin uureg hariutslagaa medej baina uu ORKoo?

Avatar

Нэргүй 2024-01-31 202.131.225.198

Манай Хятад мянга дампуураад үхэр монголын уланд очихгүй бөлгөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж