Монголын улс төрд нэр хүнд, олны итгэлийг хүлээх байдлаараа зарим улс төрийн намаас ч хүчтэй хувь улстөрчид бий. Ийм улстөрч тийм ч олон биш. Тэдний нэг нь УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр. Тэрбээр 2020 оноос хойш улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй ч иргэд, сонгогчид түүнийг мартаагүй. Хэзээ нэгэнт цагт улс төрдөө буцаж ирэхийг мэддэг, ирээсэй гэж хүсдэг. Учир нь, түүнд хэнээс ч айхгүй, хэний ч нөлөөнд автахгүй үзэл бодлоо илэрхийлэх, шударга бусын эсрэг дуугарах харизм бий. Ийм байсныхаа төлөө 2020 онд намынхаа удирдлагуудтай зөрчилдөж, МАН-ын гишүүнчлэлээс гарсан.
Мөн түүнийг улс төрөөс хэзээ ч хулгай хийх хүн биш, тийм шаардлага ч байхгүй гэдгийг бүгд мэднэ. Олон нийт түүнд ийнхүү итгэдгийн нэг илэрхийлэл нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших шийдвэрийг нь тухайн тойргийнх нь 31041 иргэн дэмжиж гарын үсэг зурсан явдал. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэснийх нь дараа түүнийг барьж хорьсон. Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байсан ч Улсын дээд шүүх түүнийг нь хэрэгсэхгүй болгож, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан хэмээн буруутгаж нэг жил хорих ял оноосон юм. Сонгуулиар түүний нэр дэвшсэн тойргоос Г.Амартүвшин 37476, Д.Сарангэрэл 37457, Т.Доржханд 24449 хүний саналаар сонгогдов. Анзаарсан бол УИХ-ын гишүүн Т.Доржханд Н.Номтойбаярыг нэр дэвшихийг дэмжиж гарын үсэг зурсан хүмүүсээс ч бага хүний саналаар УИХ-д сонгогдсон. Хэрэв Н.Номтойбаярыг барьж хориогүй бол өнөөдөр УИХ-д ХҮН нам суудалгүй байх байлаа. Сонгогчдын итгэл, сэтгэлд үргэлж байдаг тэрээр өчигдөр улс төрд эргэн ирж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар болсноо албан ёсоор зарлав. Түүнийг улс төрд эргэн ирэхийг олон нийт мэдэж байсан болохоор гайхаж хүлээн авсангүй. Товчхондоо, Н.Номтойбаярын эргэн ирэх нь цаг хугацааны л асуудал байв.
Монголчууд “Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэж ярьдаг. Н.Номтойбаяр 2012 онд анх УИХ-д сонгогдохдоо 34 насантай байсан бол 45-тайдаа “Үндэсний эвсэл”-ийг удирдаж их улс төрд эргэн ирлээ. Тус эвсэлд одоогийн байдлаар хоёр нам нэгдээд байгаа бол сонгуулиас өмнө эвсэх намын тоо нэмэгдэх бололтой. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр улс төрийн илтгэлдээ “Би Монгол хэмээх нэрийг “эвсэх хүч” гэсэн утга агуулдаг байгаасай гэж хүсдэг. Монголчууд бид “эвсэх хүч”-тэй байхдаа гарал үүсэл, газар нутаг, шашин шүтлэг, зөрчил тэмцлээс ангид их гүрэн байгуулж, нэг хуульцаазын дор, амар амгалан нэгэн айл болгон төвшитгөх агуу их манлайллыг бүтээж байсан түүхтэй. Би хүсэл зориг нэгт Монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсаныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улстөрийн намуудын чадахгүйг чадна хэмээн итгэл төгсрөн,зориг шулуудан Үндэсний ардчилсан үзлийн дор улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг үүсгэн байгуулж байна” гэжээ.
АНУ-ын Индиана мужийн Валпарайсо их сургуулийг Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр бакалавр, Германы Berlin их сургуулийн Бизнесийн удирдлага, инженерингийн магистр хамгаалсан тэрээр сүүлийн хоёр жилийг ч мэдлэг болосролоо дээшлүүлж, өөрийгөө цэнэглэхэд зарцуулжээ. 2022 онд Кембрижийн их сургууль, 2023 онд Оксфордын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрт хамрагдсан байна. Ийнхүү өөрийгөө цэнэглээд их улс төрд эргэн ирж буй түүнийг олон нийт “Одоо юу хийх бол, хэрхэн ажиллах бол” хэмээн анхаарч байгаа. Мөн шударга нийгмийг цогцлооохын төлөө дуугараасай хэмээн хүсэж байгаа нь лавтай. Н.Номтойбаяр хорихоос суллагдсаныхаа дараа “Улс төрийн хөл хорионд 307, ажилласны шагналд 57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” хэмээн жиргэж байлаа. Одоо энэхүү үзэл санаагаа ажил хэрэг болгож улс орондоо шударга нийгмийг цогцлоохын төлөө ажиллахыг нь түүний дэмжигчид хүлээж байгаа. Тэрбээр “Үндэсний эвсэл”-ийн тэргүүнээр сонгогдох үеэрээ өнөөгийн нийгэм, эдийн засаг сайнгүй байгаагийн шалтгааныг улстөрчдийн шунал, улс орны эрх ашгаас илүү амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа байдалтай холбон тайлбарласан байна. Ингэхдээ “Би элэг нэгт монголчуудынхаа адил улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байна” гэжээ.
Судлаач 2024-01-30 139.5.217.89
НОМТОЙБАЯР УЛС ТӨРД БАЙХ ЁСТОЙ ХҮН МӨНӨӨС МӨН. ТЭР БОЛ ХИЙСЭН БҮХНЭЭ ЯРИАД СУРТАЛЧЛААД ЯВДАГГҮЙ ХЭНЭЭС Ч ХАРААТ БИШ МАШ ШУДАРГА ДЭЭР УЛС ТӨРЧДИЙН БУЛХАЙ ЛУЙВАР ГҮТГЭЛГИЙГ.БИЕЭР ҮЗЭЖ ХАТ СУУСАН ХЭРСҮҮ УЛС ТӨРЧ МӨН
Сорооноо 2024-01-30 103.57.93.206
Номтойбаяраа..Энхсайхан мэттээ гар бариад байвал чиний ажил өөдлөхгүй ээ.Энхсайханд монголын ард түмэн итгэдэггүй.Зүгээр л энгийн ардуудаар өөрийгөө хүрээлүүл.Мэдлэгтэй зарчимтай чадварлаг оюунлаг хүмүүстэй нөхөрлө ойрт.тэдэнд итгэ дэмж
Зочин 2024-01-30 43.242.243.193
энэ энхсайхан золбингоор яадаг байнаа номтойд итгэмээр байгаа ч энэ хулгайч энхсайхан байгаа болохоор итгэл унтарчихлаа энхсайхан манангийн нэг эрэг шураг төдий этгээд шүү дээ элбэгдоржийн шуналыг гүйцэлдүүлж таван толгойг хулгайлж х***а нарт авч өгөх гэсэн үйлдэл гаргаж байсан үл бүтэх амьтан
Tuwshoo 2024-01-30 103.161.242.155
Turiin oroi deer garaad ingej hugjuuldiin geed haruulaad uguurei amjilt
Нэргүй 2024-01-30 66.181.167.168
сайн юм болжээ.
BAT 2024-01-30 66.181.167.168
Яг зөв цагтаа зөв үедээ гарч ирж байнадаа Хийж бүтээх сэтгэл зүтгэлтэй хүн байна гэж харлаа Дэмжнээ.
SARUUL 2024-01-30 66.181.167.168
Үнэнээр явбаас өдөр бүр түвшин, худлаар явбаас өдөр бүр түгшүүр гэдэг үг байдаг хийсэн бүтээсэн зүйл ихтэй болохоор цаг ирсэн ДЭМЖИЖ БАЙНА
Ari ari 2024-01-30 66.181.167.168
TSAG NI IRJEE ODOO ENE IKH TUGJREL ORIIN DARAMTNAAS ANGIJIRCH TSAG IRJEE ZUW HUNEEL SONGOH YUM SHUU
яалгуун 2024-01-30 66.181.167.168
Одоо л хийж бүтээх хүн гарч ирлээ дээ.
нэргүй 2024-01-30 159.65.201.236
Өөрчлөлт шинэчлэлтийг бид одоо л хийх ёстой. сонголтоо зөв хийх хэрэгтэй.
irgen bn 2024-01-30 146.70.70.39
yu hiij chadahiig ni harmaar bval bolomj uguh heregtei shd
amaraa 2024-01-30 202.126.89.45
mongoliin uls turd surug hvchin odoo m,ash ih hergtei bna neg namiin gishvvd turiin bvren erhiig awtsan ene ved iim zaluus yag heregtei bna vnen hudliig ilchij alaltsah bol bi demjine shvv
Б 2024-01-30 66.181.167.168
Үнэнээр явбаас өдөр бүр түвшин, худлаар явбаас өдөр бүр түгшүүр гэдэг үг байдаг хийсэн бүтээсэн зүйл ихтэй болохоор цаг ирсэн ДЭМЖИЖ БАЙНА
О 2024-01-30 66.181.167.168
ДУГАРЧ ЧАДАХГҮЙН ӨМНӨӨС ДУГАРЧ, ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙН ӨМНӨӨС ТЭМЦЭНЭ ГЭДЭГ МАШ ИХ ХҮЧ ШҮҮ ДЭЭ ДЭМЖНЭЭ.
Хулан 2024-01-30 66.181.167.168
Яг зөв цагтаа зөв үедээ гарч ирж байнадаа Хийж бүтээх сэтгэл зүтгэлтэй хүн байна гэж харлаа Дэмжнээ.
Нэргүй 2024-01-30 66.181.167.168
Мөрийн хөтөлбөрөө хэзээ танилцуулах вэ? залуу хүн одоо л монголыг өөрчлөхгүй энэ чигээрээ явбал сөнөлөө. АМЖИЛТ ДЭМЖИЖ БАЙНА.
Батаа 2024-01-30 66.181.167.168
Хийж бүтээх сэтгэлтэй бол хэнийг ч байсан дэмжинээ. Дэмжиж байна.
саруул 2024-01-30 66.181.167.168
Та нар яахаараа хүнийг дандаа гоочилж байдаг юм боловсрол мэдлэгтэй мундаг хүү монгол зантай яадаг юм аархадаг нас нь юм чинь хийж бүтээх зүйлээ хий. дэмжиж байна
Зочин 2024-01-30 66.181.177.132
за энэ олигархи ь бишүү УИХд байхдаа ёстой юуч хийгээгүй өөрөө л гэр бүлээ л баяжуулсан хормойн донт
Нэргүй 2024-01-30 66.181.161.25
Эрлийзүүдийн эвсэлд тавтай морил
Нэргүй 2024-01-30 103.57.93.91
дэмжинэ шүү, хэн хүнээс илүү шударга, хэн нэгэн улстөрчөөс илүү хэлмэгдэж явсан, ёстой л жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг мэргэн үг байдаг. эргэн ирэх нь цаг хугацааны л асуудал байсан.
bbb 2024-01-30 66.181.167.168
chadwarlag zaluu hvn ilvv ihiig hiine gej naidaj demjij bna
зочин 2024-01-30 66.181.185.229
Монголыг хулгайч луйварчид үе дамжсан цагаачид самарч үүний эсрэг Оюуэрдэнэ тэргүүтэй нөхдийн тэмцэл мөхөсдөж эх орноо гэсэн хүмүүсийн дэмжлэг хатуу хуулийн шудрага хариуцлага хүлээгэх хүч маш чухал болж бна
Зочин 2024-01-30 66.181.176.103
Энэ УИХ-ын гишүүн байхдаа тараа таниулсан, Цагаан суваргын төрийн өмчийн 34 хувийг лоббидон хувьдаа луйвардаж авсан нүгэлтэй.
Зочин 2024-01-30 203.98.76.9
Улс төрд орж Төрөөс хулгай хийсэн улс төрчдийг цээрлүүлж чадах хүчнийг л гаргах хэрэгтэй дээ. Оюун-Эрдэнийн санаа нь зөв боловч сачий нь хүрэхгүй байна дээ
Иргэн 2024-01-30 203.169.48.150
Цагаатгагдаагүй л бол хуулийн хариуцлага хүлээн ял эдэлж байсан хэнбугайг ч төрийн сонгуульд нэр дэвшүүлж баймааргүй байгаа юм аа. Алдаа гаргасан гэж шүүх үзээд л хариуцлага хүлээлгэж, эрх чөлөөг нь хязгаарласан байлгүй дээ, бүгд хилс хэргээр, хэлмэгдээд л шоронд суусан болдог…
Чөлөөт сонгогч Ш.Раднаа: .ХҮН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ хоёр нэгдэхгүй байх нь чөлөөт сонголт хийх боломж бүрдүүлнэ. 2024-01-30 66.181.178.241
Энэ эвсэл байгуулагдсан нь МАН, АН, ХҮН намуудад сайн мэдээ биш. МАН-ын олон гишүүн энэ эвсэлд зарлахгүйгээр санал өгөх магадлалтай.Хүрэлсүхийн бүлэглэлд гомдогсод.АН-ын Баттулга, Баярцогт хоёрыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зарим гишүүд мөн адил. Хоёр том намд дургүй болсон чөлөөт сонгогчид ХҮН-д өгөх магадлатай байсан бол одоо хоёр дахь боломж тэдэнд гарч ирлээ.Чөлөөт сонгогчдод сонголт хийх боломж нэмэгдлээ.гэсэн үг.ХҮН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ хоёр нэгдэж болохгүй.
Нэргүй 2024-01-30 158.59.146.30
ter chadna
ter chadna
ter chadna
ter chadna
ter chadna
ter chadna
Зочин 2024-01-30 202.55.188.94
МОНГОЛЧУУДАА! СЭРЭМЖТЭЙ БАЙХТҮН! ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ОРОНДОО ОРОХ ЗАВГҮЙ, ОЛЗОЛДОН БУЛААЦАЛДАЖ БНА!
Нэргүй 2024-01-30 142.114.4.253
ЗӨВӨӨ ЗӨВ, МАН АН XОЁРООС ОДОО ЮУ XАРАX ВЭ.
Нэргүй 2024-01-30 142.114.4.253
Ерөөгийн сангийн аж аxуйд Xятад Оросод xаана ч байxгүй дэлxийн стандардийн сайxан сургууль барьж өгсөн байна лээ,
3 үеээрээ xэлмэгдсэн энэ буриад ажилсаг гэр бүлийг энэ xоёр xөрш маань мөн ч иx xоxироосондоо !!!
Нэргүй 2024-01-30 170.187.183.105
Эргүүтнэ биз. Хүчин, зодоон цохион, хүн дайрч а**х, хориотой ан хийх гээд бүх болохгүй бүтэхгүй юмны эзэнг магтан дуулахаа больцгоо тэнэгүүдээ. Цааш ярьвал зодоон цохион гээд урт жагсаалт болно
Нэргүй 2024-01-30 142.114.4.253
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-30 142.114.4.253
Монголд аж үйлдвэр xөгжүүлэxгүй байx нь манай 2 xөршийн бодлого.
Номтойбаяр үүний эсрэг тууштай тэмцэгч.
Монгол түмэн дэмжиж байна.
Амжилт хүсье 2024-01-30 103.212.118.120
Гэр бүлээрээ дэмжинэ шүү.
Нэргүй 2024-01-30 213.87.146.155
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-30 202.9.46.213
F*cking criminal
Нэргүй 2024-01-30 202.21.107.67
Hulgaichin huu hulgaich l baidag
Нэргүй 2024-01-30 59.153.112.192
дэмжинэ
Нэргүй 2024-01-30 67.173.67.188
Ene Nyla h Sengum yu samrah geed baina
Зочин 2024-01-30 202.55.188.94
ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛД ГОРИЛОГСДИЙГ ТӨРИЙН АЛБАНД БҮҮ ЗҮТГҮҮЛ ГЭСЭН ЭЗЭН ЧИНГЭСИЙН ҮЕЭС УЛАМЖЛАН ИРСЭН ЗАХИАС БАЙДАГ БОЛОЙ! МОНГОЛЧУУД АА! СЭРЭМЖТЭЙ БАЙХТҮН!
аа 2024-01-30 66.181.186.190
Айлын эрх хүүхдээр төр бариулж яавч болохгүй шүү
gg 2024-01-30 66.181.186.190
oдоо бүх хаант засагруугаа ухарах нь
gg 2024-01-30 66.181.186.190
яасан ханаж цаддаггүй хүүрнүүд вэ
Нэргүй 2024-01-30 103.9.90.100
яасан ханаж цаддаггүй хүүрнүүд вэ
Нэргүй 2024-01-30 66.181.180.49
Бизнесээ хийсэн нь дээр дээ. Яагаад улс төрд зүтгээд бгаам. Лав ард түмний төлөө гэж харахгүй бнаа.
Нэргүй 2024-01-30 124.158.69.128
за доо айлын эрх хүүхэд хэнд хэрэгтэй юм. Тэр аавдаа эрхэлж үз. Ард түмэн өмнөхөө яах вэ гэж бна энэ нөхөр дутаж үзэж бид үүнийг эрхлүүлж чадахгүй. Хүнийг цааш нь харуулж чадсан юм чинь монголыг самарна биз зайл цаашаа.
Нэргүй 2024-01-30 66.181.180.113
Бичиг үсэгт тааруухан лүд билээ ш дээ, тэр мунзуй нтр ийнхээ зиндаанд л таарах хүн. Эцэг нь гэж хуучин ДоЯ-ны (НАХЯ) чекист улсын алтны нөөцийн нууц мэдээллийг мэдэж байсныгаа хувьдаа завшин ашиглаж алтны магнат болсон луйварчин гар даа !
Нэргүй 2024-01-30 103.212.116.171
Дэмжиж байна МАНгасуудыг дараад өг
Нэргүй 2024-01-30 188.162.254.98
яагаад эд улайраад байгаа юм болдоо!!!!! Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!
harhun 2024-01-30 202.21.107.76
hudlaa shuudee. songoj bolohgui hunii 1.
Нэргүй 2024-01-30 66.181.160.21
ХХЕГ-ЫН ДАРГА БАЙХДАА УИХ-ЫН АВГАЙ НАРТ 7 ТЭРБУМ ТӨГРӨГ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ӨГЧ ЖИРИЙН АЖИЛТНУУДАА ШОРОНД ХИЙСЭН БАС Л НЭГ ТОМ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ. ТӨРӨӨС ХОЛ Л БАЙХ ЁСТОЙ ХҮН МӨНӨӨС МӨН
хэрүүлч өвгөн 2024-01-30 66.181.160.53
Хүн амины хэргээс ХЭРХЭН яаж мултарсныг нь шалгах ёстой, номтойбаярыг.
Баатар 2024-01-30 103.140.10.197
Н.Номтойбаяр улс төрд эргэн ирж байгаад бид бүхэн баяртай л б.а. Тэгэхдээ түүнд маш их саад хүлээж байгаа дор хаяж л СЕХороо нэр дэвшигчийн мандат хэзээч олгохгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ид нэр сайтай. хүчтэй байхад нь түүнтэй ам мурийгаад ямар нэгэн хэрэгт холбогдуулаад шоронд явуулж улс төрийн карерийг булшилсан. Ер нь бол 2024 оны сонгуульд Номтойбаяр. Энхсайхан 2 ажиглагчийн байр сууринаас оролцох ёстой.
хэрүүлч өвгөн 2024-01-30 66.181.160.53
хүний амины хэргээс яаж мултарсныг нь шалгах ёстой, номтойбаярыг.
Дамдин 2024-01-30 139.5.218.164
Номтойбаяр ирэх сургаар Оюун-Эрдэнэ өмдөндөө чазацага алдсан сурагтай Дэмжиж байна.
Нэргүй 2024-01-30 66.181.160.8
балай шахуу юм даа
зочин 2024-01-30 66.181.161.47
Засгийн газрын сайдуудынхаа хөрөнгийг хар. Нэг ч бизнес хийгээгүй байж тэрбумтнууд.
Зочин 2024-01-30 66.181.161.47
дэмжинэ ээ. Наад худалч хулгайч хүмүүсээ улс төрөөс зайлуулаарай
Ганаа 2024-01-30 66.181.180.47
МАК-ын буруу эрхэлсэн зулбасга
Нэргүй 2024-01-30 124.158.71.118
хэн тооховдээ ха ха ха
Зочир 2024-01-30 66.181.185.223
Алтаа ухаад яваачдээ. Эсгий хийх газар нохойны хэрэг байхгүй.
иргэн 2024-01-30 62.55.205.86
Хулгайч, хүчиндэгч бас хүн дайрч алсан, ийм л нөхөр биз дээ. Бидний байгаа царай. Үнэн хэрэгтээ нөгөө хэн ч билээ нэг атаман, тэрэнтэйгээ шоронд байх ёстой хүн ш дээ
66.181.167.168 2024-01-30 202.126.90.62
та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ, боломжийн авдаг болтой
Amsarsanaa 2024-01-30 66.181.167.168
mongoliig hugjuuleed uguuuch plssss
haliun 2024-01-30 66.181.167.168
Насны хишиг, оюутны зээл, цалинтай ээж гээд их нүдээ олсон олон зөв шийдэл гаргасан гэж хувьдаа боддог. зөв залуу улс төрд эргэн ирж зоригтой үйлдэл хийж байгаа бол дэмжинээ харинч нэг амжилт2
зочин 2024-01-30 43.228.129.40
дэмжинэ
dk 2024-01-30 66.181.167.168
medleg bol bidnii ireeduid shinechleliig avchrah gol tulhuur tiimees ene hund itgej bn
нэргүй 2024-01-30 66.181.167.168
хулчгар зангаа гаргаагүй бүхний өөдөөс сөрөн зогссон ард түмний дуу хоолой шүү дэмждэг шүү
irgen 2024-01-30 66.181.167.168
ymtai hunii huuhed erdem medlegeeree gaihuulj bainaa zow minii duu sain baina egch ni demjnee
irgen 2024-01-30 66.181.167.168
hiih ymaa hiisen ene hvniig hvleehees oor argagui
Zochin 2024-01-30 103.212.119.126
ene novshoor yaahav dee
Нэргүй 2024-01-30 66.181.185.70
buruu zamaar budaa teesen ger bul. negent mongotei bolsn hun mongooroo humuust yu ch hiij taalagdaj bolno. gol n ehleed yaj mongoo bosgoson be? bas huvi hunii humuujil, ongorsond busdad hiisen buruu zuils tsag hugatsaanii yavtsad martagdana uu gehees arilj alga bolohgu shd. odo burhan gegeereld hursn hun shig baatriin dureer ireh n zohimjhui bn. gol n uhernuud dagaad moorood ehellee
Нэргүй 2024-01-30 66.181.160.77
Хэдийгээр МАН – ын нэр хүнд НАВС УНАСАН ч өмнөх үеийн ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭР төрөө чимэглэхдээ хүрээгүй байлгүй дээ , Монголчууд – ард нь бас нэг МААЖИЙСАН МАЖГАР МАНЖ …
Зочин 2024-01-30 66.181.186.112
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж. Энэ золбин юм бас юу чив дээ. Эхлээд зэс нүүрснйихээ орд буцааж ард түмэнд нь өгчих хулгайчаа
Нэргүй 2024-01-30 43.228.130.188
Одоо үүнээс өөр гэрэл гэгээ, итгэл найдвар алга.
Нэргүй 2024-01-30 202.72.243.182
М.ЭНХБОЛДЫН ТЭЖЭЭВЭР ГӨЛГӨӨС ИЛҮҮ САНАЛ АВЧ БАЙСАН БАЙНА. 2020 ОНД ШОРОНД ОРООГҮЙ БАЙСАН ТЭЖЭЭМЭЛ ХАЛТАР ГӨЛГИЙН ОРОНД СУУХ БАЙЖ ДЭЭ. ОДОО ТЭР АМАРТҮВШИН, САРАНГЭРЭЛ ГЭГЧ АВИЛГАЧ АВГАЙ, ХАЛТАР ГӨЛГИЙН ХЭМХ ДАРААД ГАРЧ ИРЭЭРЭЙ. ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭР ТЭЖЭЭВЭР ХАЛТАР ГӨЛГИЙГ БЯЦ ДАРАХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2024-01-30 66.181.185.159
чамайг гомдоогсдоос өшөөгөө авах сайхан боломж. Одоо унавал өндийхгүй шүү. МАН-ыг батираад өг
Нэргүй 2024-01-30 202.21.108.20
НОМТОЙБАЯР ГЭГЧИЙГ бАТХҮҮГИЙН ДҮҮ НАР ХҮҮХДҮҮД ХАРЖ БАЙГАА… ГУРВАНТЭСИЙН МАКИЙН НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ЯАГААД ШАЛГААГҮЙ ЮМ БЭ…
Зочин 2024-01-30 202.70.36.227
Хол очиж хуцвал яаж байна
123 2024-01-30 45.117.35.19
өөрөөсөө хулгайлах боломж байхгүй