УЦУОШГ: Хоёрдугаар сарын 4, 5-наас хүйтний эрч суларна

УЦУОШГ: Хоёрдугаар сарын 4, 5-наас хүйтний эрч суларна

УЦУОШГ: Хоёрдугаар сарын 4, 5-наас хүйтний эрч суларна

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч хадгалагдана гэдгийг мэдээлж буй. Харин хоёрдугаар сарын 4, 5-наас хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байгааг мэдээллээ.

Цаг уурч Б.Цогтбаатар:

-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрчээ хадгална. Хур тунадасны хувьд, нэгдүгээр сарын 30-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, хоёрдугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын баруун хэсэг, говийн аймгуудын өмнөд хэсгээр цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна. Улаанбаатар хотын хувьд ойрын дөрвөн хоногт цас орохгүй. Хоёрдугаар сарын 4, 5-наас хүйтний эрч сулрах төлөв ажиглагдаж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-30 213.87.146.155

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-30 103.212.118.231

сулраасай билээ, пддааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж