"Тоёота Мотор" корпораци алсын хараагаа зарлахаас ердөө нэг хоногийн өмнө буюу Даваа гаригт компанийн гүйцэтгэх захирал Кожи Сато алдаатай туршилтуудын төлөө үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид, дилерүүдээс уучлалт гуйлаа. Стандартын шаардлага хангаагүй дизель хөдөлгүүрүүдийн гэрчилгээжүүлэлтийн туршилт болон сорьцын дүнг хуурамчаар гаргасан асуудалд "Hino Motors", "Daihatsu", "Toyota Industries" гэсэн гурван охин компани нь холбогджээ.
Даваа гаригийн орой яаравчлан зарласан хэвлэлийн бага хурлын үеэр Кожи Сато "Үйлдвэрлээ аль болох хурдан сэргээхийн тулд чадах бүхнээ хийнэ" гэж мэдэгдсэн байна.
Мөн удирдлагууд бодит байдал дээр юу болж байгааг бүрэн ойлгож, нарийн хянах боломжгүй байсан гэжээ. Өнгөрсөн онд тус компани 11.2 сая автомашин борлуулсан. Гэтэл сүүлийн үеийн дуулиан шуугианууд ичгэвтэр байгааг мөн Кожи Сато хэлжээ. Эрэлт сэргэж, чипний хомсдол багассантай холбоотойгоор "Тоёота" компани дөрөв дэх жилдээ хамгийн өндөр борлуулалттай автомашин үйлдвэрлэгчийн байр сууриа алдаагүй явна. Энэ бол салбарын хэмжээнд дээд амжилт юм.
Хөдөлгүүрийн хуурамч туршилтын асуудал Япон, Европ, Ойрхи Дорнод, Африк, Азид нийлүүлсэн 36 мянга гаруй тээврийн хэрэгсэлд нөлөөлж байна. Машины маркийн хувьд "Land Cruiser" болон "Hilux" спорт загварууд ажээ.
Эх сурвалж: BUSINESS STANDARD
Ойлгомжгүй 2024-01-30 103.212.119.170
Нийтлэл гэж нохойн баас шиг юм. шууд google translate ч энүүнээс дээр биз.
зочин 2024-01-30 103.215.14.2
ланд 300 энэ асуудалд орсон гэсэн даанч хүмүүс авчихаад бага зэрэг хямдруулж зараад бсийн
Нэргүй 2024-01-30 202.55.191.130
Зөвхөн дизель хөдөлгүүрт хамаарна. Тэгээд ч хөдөлгүүрийн доголдол биш, хөдөлгүүрийн хүчин чадлыг хэмжихэд их баг, янз янз гараад байгаа л асуудал юм.
Нэргүй 2024-01-30 202.21.107.11
Аймаар юм, зууны луйвар, залилан.
Нэргүй 2024-01-30 202.21.107.30
shatahuun zartsuulaltiin bagasgaj zarlasan um uu
Нэргүй 2024-01-30 213.87.146.155
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-30 103.212.118.192
iim l bn
Нэргүй 2024-01-30 66.181.179.126
монгол пах дилэрүүд дизэль машиндаа тайлбар хийхүү
Нэргүй 2024-01-30 202.70.44.46
Хөдөлгүүрээс гарах хорт утааны асуудал юмаа. Манайд евро2 шатахуун хэрэглэдэг болохоор түй ч хамаагүй
Япон соёл оо гэж 2024-01-30 59.153.114.165
Япон соёл оо гэж, гайхмаар шүү. Манайхан эсвэл оросууд бол яаж гүрийж, худал үндэслэл гаргах бол доо
Нэргүй 2024-01-30 59.153.112.28
Мөнххада, Таван богд нар мэдээлэл хийнэ байлгүй.
Нэргүй 2024-01-30 43.242.243.197
Ээ кроун авсан шд зүгээр бга
Нэргүй 2024-01-30 202.21.104.178
… хаха дизель юм уу?