"Компаниудаас 380 автобус гэрээгээр худалдаж авах саналаа ирүүлсэн"

"Компаниудаас 380 автобус гэрээгээр худалдаж авах саналаа ирүүлсэн"

"Компаниудаас 380 автобус гэрээгээр худалдаж авах саналаа ирүүлсэн"
Нийслэлчүүд цагаан сарын баяраас өмнө цоо шинэ автобусаар нийтийн тээврээ шинэчилнэ гэдгийг албаныхан мэдээлж буй. Энэ талаарх мэдээллийг тодруулахад, одоогоор 485 ширхэг шинэ автобус худалдан авч, оруулж ирснээс 100 гаруй нь үйлчилгээнд явж байна. Үлдсэн шинэ автобусыг хоёрдугаар сарын 2-н гэхэд Улаанбаатар хотод ирнэ гэсэн төлөвлөж байна гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Одоогоор шинэ 485 автобус шинэ автобус ороод ирчихсэн байна. Орой дахин 50 автобус нэмж ирнэ. Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 2-н гэхэд 600 автобус бүгд Улаанбаатар хотод ирчихсэн байна гэж нийтийн тээврийн газраас мэдээлсэн. Энэ хугацаанд нийтийн парк шинэчлэлийг хийх боломжтой. Хувийн аж ахуйн нэгжүүдэд 105 шинэ автобусыг гэрээ байгуулан, шилжүүлж өглөө. Шинэ автобусыг төсвийн мөнгөөр худалдан авсан учраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд эргэн төлөлт хийх ёстой. Эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгөөр дараагийн парк шинэчлэлийг хийнэ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төсвөөс нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийсэн ч компаниуд нь эргэн төлөлт хийдэггүй гажуудал байсан.
Тиймээс энэ гажуудлыг арилгаж, чанар стандартыг сайжруулахын тулд сан байгуулсан. Одоогийн байдлаар хувийн аж ахуйн нэгжүүдээс 380 автобус  гэрээгээр худалдаж авах саналаа ирүүлсэн.
Шинэ автобусыг шууд үйлчилгээнд гаргахдаа карт унших төхөөрөмж суурилуулах, гэрчилгээ болон улсын дугаар авах, хүлээн авах комисс бас ажиллаж байгаа учраас хугацаа шаардаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй 10 орчим компани бий. Хүчин чадал, суурь баазтай байх шалгуурыг тавьж байгаа. Нийтийн тээврийн газрын мэргэжилтнүүд тасралтгүй судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Автобусны буудал дахь маршрутын самбарыг дахин шинэчлэх ажлыг хийсэн. Газрын зургаар үзүүлсэн шинэ маршрут гаргахын тулд мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай байгаа. Энгийн инженер хүн маршрут гаргах боломжгүй юм билээ. Төсөв мөнгөний талаарх мэдээлэл алга байна" гэсэн юм.

Хотын дарга Х.Нямбаатар /2023.12.26/ шинэ автобус ирж байгаа талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын "Yutong Bus" ХХК шалгарсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон "Yutong Bus" компанитай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байхаар тусгасан" гэж мэдээлж байв.

Мөн нийтийн тээврийн автобусны тасалбар 1000 төгрөг болно. Иргэд автобусаар зорчихдоо заавал картаа уншуулснаар нэг өдөрт дөрвөн удаа зорчих боломжтой болох юм. Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг сард 30 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Хүүхэд зорчих тариф 500 төгрөг байх бөгөөд сард 15 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Дараагийн цэнэглэлтээс өмнө дуусвал иргэд өөрсдөө төлбөрөө төлнө. Ийм журмын төслийг НИТХ-аар эцэслэн шийднэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-30 103.212.116.105

автобус чинь ихдээд байгаа юм биш үү вагоны цуваа аятай юм л эргэж буцах гэж бөөн түгжээ

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.186.126

хөөё ЛУЙВАРЧИНГУУЛАА АВТОБУС ЧИНЬ ХААГУУР ЯВААД БАЙНА АА АРД ИРГЭДИЙГ ТА НАР ИХ ДОРОМЖИЛЖ БАЙНА ШҮҮ МАН НАМЫН ХУЛГАЙЧУУД ЗҮГЭЭР БОЛООД БАЙСАН ЮМЫГ БОЛОХГҮЙ БОЛГООД ДУНД ТА НАР ХУЛГАЙГАА ХИЙСЭЭР БАЙХУУ АРД ИРГЭД АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ОСГОЖ БАЙНА ХАТГАА БОЛОН ХАИАД ХҮРЧ ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ИРГЭД ИХ БАЙНАЭНЭ ХОТЫН ДАРГАА ЗАЙЛУУЛААД ЧАДДАГААР НЬ РИЙЛГЭЭЧ БОЛОХГҮЙ БОЛ СУМЪАБАЗАРАА БУЦААЖ ТАВЬ

Avatar

галаа 2024-01-30 124.158.70.105

gertee suuchihaad hutsahaa boli

Avatar

Нэргүй 2024-01-30 213.87.146.155

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-01-30 139.5.216.253

Энэ хэдэн компани үнэн даварсан байгаа шүү, бөөн мафи болчихсон газруудыг сайн шалгахгүй бол ард иргэдийг золиосонд гаргахаа юман чинээ бодохгүй байна. Яагаад жолооч нарынх нь цалинг нэмнэ гээд байхад тэнэг жолооч нар нь шинэ буудлуудаа ч олигтойхон зарлачихдаггүй юм бэ? Автобусны компаниудыг сайн шалга.

Avatar

Нэргүй 2024-01-30 103.212.117.181

автомат зарлагчтай

Avatar

S 2024-01-30 59.153.115.109

SHAALTSI80955877

Avatar

Нэргүй 2024-01-30 202.126.88.74

30 нэг дор цэнэглэх хүн хэцүү

Avatar

Мазс 2024-01-30 202.55.188.45

юу солиороод байгаам вэ

Avatar

Иргэн 2024-01-30 139.5.219.160

Энэ автобуснууд хэтэрхий зай багатай хүн зөрөхөд хэцүү. Үүнийг бодолцож хуучин автобуснууд шиг заытайг авмаар юм. Арай л багтаамж муутай. Өөрсдөө сууж явдаггүй блхр үүнийг бодолцохгүй юм. Мэргэжилтэн гэж байдаг бол үүнийг нь хэлдэггүй юм байх даа.

Avatar

Нэргүй 2024-01-30 203.150.154.184

"Компаниудаас 380 автобус гэрээгээр худалдаж авах саналаа ирүүлсэн" гэж бичихээр "Компаниудаас автобус худалдаж авах" гэж байгаа юм шиг утгатай болох тул "Компаниуд 380 автобус гэрээгээр худалдаж авах саналаа ирүүлсэн" гэж бичнэ!!

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.160.77

За болж дээ , сайн байна …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж