Дүүрсэн гүзээ, авхуулсан нуруу…

Дүүрсэн гүзээ, авхуулсан нуруу…

Дүүрсэн гүзээ, авхуулсан нуруу…

ҮНЭГ ЧОНО ХОЁРЫН ҮЛГЭР ӨНӨӨ ЦАГТ…

Морин дээрээс дэлхийг дайлах амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү ч хүсээгүй байхад нь хүчээр дөнгөлчихсөн аятай дарга нар дандаа гомдоллох. Хөгжлийн замд монголчуудын дийлэнх нь хөл алдсан бол төр баригч анги л хөлөө олжээ. Бүгд тэгш эрхтэй, гэхдээ гахай илүү эрхтэй гэдэгтэй эвлэрчээ. Монголчуудыг зовоож, зүдрүүлж, бухимдуулсан төрийн бодлого бишгүй.

Үлгэрт гардаг чоно шиг үүрэхийг нь үүрч, зүтгэхдээ зүтгэсэн иргэд, бор зүрхээрээ яваа бизнесийнхэн нуруугаа авхуулжээ.  Харин үнэг шиг зальдаж аахилсан албан тушаалтнууд хамсан өрмөндөө ханаж цадахгүй, өшөө илүүг нэхэн шаардан ташуурдах авай. Тэдний ташуур нь ОАТ, НӨАТ, гааль тэргүүтэй албан татвар, инфляц, төгрөгийн уналт, үнийн өсөлт, хомсдол, хориглолт болов.

Сүмбэр уулыг дов, сүүн далайг шалбааг байхад бий болсон гэх нь холгүй эрх баригчид 5-6 үеэр нь зовоосон төдийгүй хугацаа өнгөрөх тусам тартагт нь тулгасаар. Энгийн иргэд зовж, эрх мэдэлтнүүд завшсаар Монгол дэлхийд дампуурлаа зарлаж буй улс орнуудын араас нэхэж явна.

Авлагатай аятай гаднаас тусламж, зээл гуйдаг хэр нь амин хувьдаа ашигтай, ард  нийтэд хэрэггүй зүйлд зарцуулдаг ардчилсан гэх Монголд хөрөнгө оруулалт хийх хүн алга. Авлигын төсөөллийн индексээр ардчилсан улс орны эгнээнээс арчигдав. Төрийн бодлого нь тогтворгүй, иргэд нь өөрсдийг нь тэжээж буй уул уурхай, өнөөгийн хүн төрөлхтөнтэй зэрэгцүүлж буй цахилгаан станц зэргээ жадлан эсэргүүцдэг энэ улсад хөрөнгө оруулалт хийнэ гэдэг гүзээтэй шар тосоо гээхтэй  л адилхан. Гадны хөрөнгө оруулагчид энэхүү таагүй нөхцөлд ажиллахаас залхсан ч оруулсан хөрөнгөө гаргаж авч чадахгүй, үйл ажиллагаа явуулъя гэхнээ хүнд суртал, элдэв дарамтыг нь тэсхүйеэ бэрх тул хөрөнгөө зарцаан наашаа ч үгүй, цаашаа ч байхгүй таг гацжээ. Монголд хөрөнгө оруулагчдын тоо жилээс жилд буурсаар байна. Тиймээс эрх баригчид “гүзээтэй шар тос”-той болохоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэхээр бэлтгэж буй бөгөөд энэ л эдийн засгийг сэргээх эрчимт эмчилгээ гэж рекламдан зүтгүүлжээ. Гэхдээ явцын дунд ямар зүйл, заалтаа сэм шургуулахгүй гэх баталгаа даан ч алга.

Харин тэднийг “Гадныханд газар шороогоо зарах хуулийн төсөл боловсруулан батлуулах гэж байна“ МОЯ-чууд /Монгол ялна/ жадлан эсэргүүцэж байна.  Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ тухай “1993 онд гадаадын аж ахуйн нэгжүүд орж ирвэл газрыг 60 жилээр ашиглуулна, 40 жилээр нэг удаа сунгаж болох хууль баталсан. Тэгвэл 2013 онд УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, ХАА-н асуудал эрхэлсэн сайдаар Х.Баттулга нар ажиллаж байхдаа гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг эзэмшүүлж болно гэх үг нэмсэн. Энэ асуудлыг цэгцлэх ёстой гэж үзэн "эзэмших” гэсэн үгийг хасаж оруулж ирсэн”  гэж тайлбарлав. Өнөөдөр энэ хуулийг дэмжээгүй хүн Монголын дайсан, дэмжсэн нь баатар мэт пропоганда хүчтэй өрнөж байна. Газар эзэмшүүлэхгүй гэж байгаа ч 60 жилээр ашиглуулна, 40 жилээр сунгана гэсэн заалтаа хожим хэрхэн тайлбарлахыг хэн мэдлээ.  Хэрэвзээ энэ хуулийн баталвал бүх зүйл сайн сайхан болчих аятай  үгсийг эрх баригчид ам ангайх тоолондоо унагах аж. Тэрхүү хуулийн төслийг дэмжлээ гээд өргөс авсан аятай өндийх нь юу л бол… Гадны хөрөнгө оруулагчдад энэ хууль батлагдсан, батлагдах эсэхээс үл хамааран болгоомжлох болгоомжлол бодит нөхцөл өч төчнөөн бий бөгөөд тэд үлгэрт гардаг шиг шар тос олно гэж итгэхгүй нь мэдээж. Монголд хөрөнгө оруулалт чухал ч өчигдөр найр тавиад өнөөдөр хуулиар далайлгадаг, маргааш хулгайч болгоод хөрөнгийг дээрэмдэж мэдэх улсад хэн хэндээ ашигтай бизнес хийх гэсэн хүн орж ирэхгүй л болов уу?

УХАРЧ БУЙ ИНДЕКС, ДАВШИЖ ДАРАНГУЙЛАЛ

Төрийн алба улам бүр данхайсаар буй бөгөөд түүнийг тэжээж дийлэхгүй болов. Монголчууд юуны төлөө орлогынхоо 40-өөс илүү хувийг төрд хураалгаж буйгаа ч мэдэхгүй мунгинаж явна. Улс орны аюулгүй байдлыг хамгаалахын тулд батлан хамгаалах салбар, иргэдийн эрх, эрх чөлөөг хангах ёстой учраас цагдаа, шүүх, прокурор, эрүүл мэндийн үйлчилгээг түргэн, шуурхай авахын тулд эрүүл мэндийн салбар, үр хүүхдээ боловсролтой болгохын тулд боловсролын салбарт, гал ус, гамшигт үзэгдлээс хамгаалуулахын тулд онцгойд хөрөнгө оруул гэж бид татвар хураалгадаг. Гэтэл бидний хураалгасан татварыг дээр дурдсан зсалбарт бус огт өөр зүйлд зарцуулдаг болсон төдийгүй Монголын ажиллах хүчний гуравны нэгтэй тэнцэхэд ойрхон буй төрийн албан хаагчдын цалин, дарга нарын тусгай хангамж, тэднийг тохьтой, тухтай байлгахын тулд даргаас даргын хооронд өндөр үнээр удаа дараа авсан тансаг тавилга, үнэтэй машин, ойр дотны хүмүүсийг бизнесийг дэмжих худалдан авалт, тендер зэрэгт зарцуулдаг болжээ. Монголд төр хамгийн том худалдан авагч болов. Төртэй нийлсэн буруу гарын бизнес л энэ улсад ашиг олж байна. Ямар ч ашиггүй хэр нь зээл тавьж төрийн өмчийг нэмэгдүүлээд байгаагийн цаана түүнгүйгээр амьдарч чадахгүй намчид Монголд олонх болсон бодит баримт оршино.

Тэгсэн хэр нь боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, онцгойгийн салбарт төсвийн өчүүхэн хувийг зарцуулдаг төдийгүй хамгийн бага цалинг эдгээр салбарт ажиллагсад авч байна. Ажлаа сайн хийгээд амьдралаа өөд нь татах боломж эдгээр салбарт байхгүй бөгөөд ажил, мэргэжлээ буруугаар ашиглаж байж л боломжийн амьдрах боломжтой болжээ. Ажлаа хийгээд бус амиа өгч байж байр авах боломж онцгойгийнхонд олдож байна… Өвчтнөө эмчилж байсан эмч аргаа барахдаа амиа хорлодог болсон бол багш нар байр, орон сууцны урьдчилгаа хийхийн тулд гадаадад гарах виз даруулахаар оочерлож, цалин багатай багш, эмч нараа Солонгосын зочид буудалд цэвэрлэгчээр оруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан хүч тавьж байгаагаа илэрхийлжээ.

Гэтэл эрх баригчид авлига, хүнд суртал тэмцэж байна гэж байнга аашилж, аахилдаг хэр нь хэлснийхээ эсрэг хийж буйг их наяд, тэрбумаар хэмжигдэх төрийн албан тушаалтнуудын хулгайн хэргийн явц харуулаад байна. Өнөөдөр 60 тэрбумын схемээр төрийн албыг арилжсан хэрэгт хэн ч ял аваагүй бөгөөд ЖДҮ-ийг дэмжих сангийн хулгайчид Төрийн ордонд тухалж байна. Нүүрсний хэрэг гэгчээр машины оочер дарааллыг урд, хойгуур оруулсан албан хаагч л шүүхээс ял авчээ. Ийм улсад мөнгө угаах гэсэн л этгээд хөрөнгө оруулалт л хийнэ үү гэхээс хуулиа өөрчилчихлөө гэж мөнгөө бариад ирэх гэнэн хонгор байхгүй.

Өнөөдөр төрийн тусгай зөвшөөрлөөр давуу эрх эдэлж буй шатахуун импортлогчдын ачаар бид хомсдолд орж, үнийг нь чөлөөлөөгүйгээс эрчим хүч тасалдаж, шахмал түлшний шахаагаар юу нь мэдэгдэхгүй хорт хийнд хордож байна. Аахилж буй "А" намынхан авлигатай тэмцэнэ гэдэг худлаа төдийгүй тэдний бүтэц нь авлигын эх үүсвэр болсоныг олон фактаас харж болох бол үгүйсгэх "үгүй" гэх үгнээс өөр олдохгүй л болов уу. Үнэхээр нийтээрээ хөгжилд хүрье гэвэл төрийн албыг цөөлж, төрийн оролцоог хамгийн бага түвшинд хүргэж, үнэ чөлөөлж, тусгай зөвшөөрлүүдийг үгүй хийж байж л сая эрүүлээр урагшлах эхлэл тавигдах нь

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо дараа төрийн албыг 30 хувиар цомхотгоно гэдгээ зарлаж байсан ч өнгөрсөн хугацаанд Ковидын үед томилогдсон албан тушаалтныг чөлөөлснийг, сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн албан тушаалтнуудыг эс тооцвол төрийн албаны тоо төдийлөн өөрчлөгдсөнгүй.

Энэ бүхнийг шийдсэн цагт үнэгэн харанхуй өнгөрч үүр цайна. Түүнээс Хөрөнгө оруулалтын хууль баталж, авлигатай тэмцэнэ, хүнд суртлыг үгүй хийнэ гэж мянга амлаж, төр асуудлыг шийд гэж мянга хашгираад нэмэргүй. Феодлын нийгмийн бурангуй ёс гэж ирээд л ард олныг залгиж буй аварга ноёны зургаар хуучны цагт сэнхрүүлдэг байсан бол өнөөдөр төр өөрөө шимэгч, цуслагч мангас болчихлоо. Лабораторийн хулгана шиг иргэддээ вакцин туршсан тэд удахгүй цалин, тэтгэвэр нэмж унаж буй эдийн засгийн хурдыг нэмэгдүүлнэ. Түүний ашиг нь намд, хохирол нь иргэдэд тусна. Цалин нэмэгдлээ гэж төрийнхөн баясах бол хувийн хэвшилд ажилчдаа алдахгүй тулд татвар, илүү цалин төлөх шаардлага бүрдүүлнэ. Чардайж буй хувийн хэвшлийн татварын торгуульд хүү бодох тухай хэзээний яригдаад эхэлсэн бөгөөд дампуурлаа зарлалаа гэхэд хөрөнгийг нь дуудлага худалдаанаас хямдхан завшихаар албан тушаалтнууд алгаа үрээд сууж байна.

Эрх баригчид "5Ш" ажиллагаа гэж сурталчилж байсан. "Транспаренси Интернэшнл”-ийн төсөөллийн индексээр таван байраар ухарчээ. Авлигын индексээ хадгалж байгаагаа зол жавшаан гэж дэмийрсэн "5ш ажиллагаа"-ны эзэд Монголыг авлигаас ангижруулах бус автуулж, ардчилсан улсын эгнээнээс хасахад хүргэсэн төдийгүй дектатор тогтоход ойрхон буй улсын эгнээнд ухраасныг бичигч бус олон улсын байгууллага зарлачихлаа.

Энэ бүхнийг өөрчлөөгүй цагт дарга нар гүзээлж, нуруугаа авхуулсан морь шиг болсон жирийн иргэд, эдийн засгийг үүрч яваа хувийн хэвшил сөхрөх байтугай элгээрээ хэвтэх нь цаг хугацааны асуудал. Тийм байхад Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар гадныхан доллараа бариад Монголыг бүрхэн гэдэг үлгэр үгүй. Харин утаа, уналт, өвчлөл, өнчрөл л бүрхэх вий…

Хувийн хэвшлийнхэн борви бохисхийх чөлөөгүй зүтгэсээр нуруу, өвдөгний үе солиулах мэс засалд орох нь ихэссэн төдийгүй галзуурахад ганц хуруу дутуу яваагаас Шархад руу шогших болжээ.

Гучин насны босгыг алхаагүй, гуниглах завгүй яваа залууст зүрх зогсох, цус харвалт их болсон талаар эмч нар халагдаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглан суусаар байгаад эрх баригчид шохойжих шинж тэмдэг илрэх болсон бөгөөд эмч нар хөдөлгөөнтэй байхыг зөвлөх болжээ. Үүнийг сонссон бололтой. Тусгаар тогинолын ордонд шинэ фитнес хүртэл нээгджээ. Харин олноос оноо цуглуулж сурсан нэг нь овжиноор ашиглан ажил тарах үеэр бараа бологсдоо дагуулан алхаж эхэлсэн бөгөөд явган замыг түгжрүүлэхэд хүргэжээ.

Ширэн ултай, зуны шаахаатай алхсан нэгэн "эвэртэн" мөсөн гулгуур шиг гарцаар гарч тархиараа тас гэдэргээ савж унасан төдийгүй сайн санаатай буурай годон гутал өмч, оцон шувуу шиг алхахыг зөвлөсөн гэх сэрэмжлүүлэг улс төрийн хүрээнийхэнд тарсан бөлгөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

===== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-01-31 66.181.177.132

энэ дүүрсэн гүзээнүүд хэзээ хагарах бол

Avatar

Нэргүй 2024-01-31 202.9.46.48

yaj 126-g zuv songoh ve? namuud nuguu l novshnuudaa devshuulne. ter novshnuudaas ni bid arai deeriig ni songoh gej uilee uzne. suuldee songuuli uguhgui humuusiin too ers nemegddeg bolloo, argagui shuu dee songoh hun baihgui bolohoor ter shuu dee.

Avatar

Нэргүй 2024-01-31 203.150.154.184

Оюун-Эрдэнэ хүү хэдийгээр Ерөнхий сайд боловч яг цагаа тулахаар 100% толгой мэдэж бүхнийг шийдэхэд саад тээг их байх шиг байна? Жишээ нь, цаана нь суугаа том Агаа (Күүк) нь их нөлөөтэй гэлцдэг. Элдэв үл бүтэх нөхдийг шахдаг, зоригтой шийдэмгий алхам хийх гэхээр саатуулдаг г.м. өөрийг нь ЕС болгосон гэдгээр ОЭ хүү үгэнд нь орохгүй зөрөөд байх хэцүү байдаг бололтой?

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.183.216

Гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг бүхэн Монгол орноо хорлож байгаагаа ухаараач!
, Оросын бууны нохой Женкогийн троллууд,моя-чууд та нар яахаараа ингэж Монголдоо дайсагнаж байдын бэ ?!

Avatar

Нэргүй 2024-01-31 203.150.154.184

ДЭЛХИЙ Монголгүйгээр амьдарч чадна! Харин МОНГОЛ дэлхийгүйгээр амьдарч чадахгүй!! АНУ, БНХАУ гэсэн дэлхийн №1-№2 их гүрнүүд гадаадын хөрөнгө оруулагчийн өмнө бөхөлзөж байна шүү дээ!!! Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхийг эсэргүүцэгчид нь: 1-рт, учир мэдэхгүй мунхагууд; 2-рт, Оросын заавраар гацаагчид! Казахстан гадаадын хөрөнгө оруулалтаар огцом цойлж хөгжсөн. Тэнд ганц хүн бүхнийг шийддэг байсан учраас элдэв эсэргүүцэл гараагүй, маш хурдтай шийдээд явсан!! Харин манай төр засаг хөгжилд

Avatar

Нэргүй 2024-01-31 203.150.154.184

Тэнд ганц хүн бүхнийг шийддэг байсан учраас элдэв эсэргүүцэл гараагүй, маш хурдтай шийдээд явсан!! Харин манай төр засаг хөгжилд саад бологчдыг хуулийн дагуу няц гишгэж хаях хэрэгтэй!!! Тийм боломж бий, даанч төр засаг нялцганаад нялуураад байх юм!?

Avatar

Нэргүй 2024-01-31 43.242.242.59

Элбэгдоржийн хөлсний бичээч дандаа худлаа хуцнаа. Эзэнийхээ захиалгаар бичнэ үү гэхээс ард түмний хүсэл зоригийг илэрхийлнэ гэж байхгүй. Л.Нарантөгс гэж монгол нэртэй энэ хүн монголчуудыг хагаралдуулж дуусахгүй бололтой. Дандаа бослого тэмцэл зодоон цохионд монголчуудыг уриалж ирсэн хүн дээ.

Avatar

Анандбузар 2024-01-31 203.91.116.130

монироносоо буугаад төрийг төвхнүүлэх гэж юу солиороод байна аа. олон нийтийн хэвлэл мэдээлэлд цензур гэж байхаа больсоноос хойш зөв бичих, утга найруулга тодорхой байх шалгуур бүрэн устсан болно.

Avatar

Анандбузар 2024-01-31 203.91.116.130

монироносоо буугаад төрийг төвхнүүлэх гэж юу солиороод байна аа. олон нийтийн хэвлэл мэдээлэлд цензур гэж байхаа больсоноос хойш зөв бичих, утга найруулга тодорхой байх галгуур бүрэн устсан болно.

Avatar

Зочин 2024-01-31 202.126.89.112

Ном сайн уншаа.

Avatar

Зочин 2024-01-31 66.181.166.231

Үнэн шүү

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.90.8

Үнэхээр л үнэн дээ

Avatar

Нэргүй 2024-01-31 188.162.254.5

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж