Украины эзлэгдсэн мужууд руу орос оюутнуудыг илгээв

Хуучирсан мэдээ: 2024.01.30-нд нийтлэгдсэн

Украины эзлэгдсэн мужууд руу орос оюутнуудыг илгээв

Украины эзлэгдсэн мужууд руу орос оюутнуудыг илгээв

Украины эзлэгдсэн бүс нутгууд дахь Оросын эрх баригчид оюутнуудыг барилгын бригад гэгчид дайчилж байгааг Үндэсний эсэргүүцлийн төвөөс мэдээллээ. "ОХУ-ын Курск, Брянск, Белгород мужуудын оюутнуудыг Украины эзлэгдсэн бүс нутгууд дахь барилгын бригадад илгээж байна. ОХУ-ын Ардын фронт хөдөлгөөн энэхүү кампанит ажлын ард байгаа.

Кремль эдгээр оюутныг нуранги цэвэрлэх, хүмүүнлэгийн тусламж хүргэх, бэхлэлт барих зэрэг ажилд дайчлахаар төлөвлөжээ. Тэр бүү хэл Оросын их дээд сургуулиудад тодорхой квот хүртэл зааж өгсөн гэх мэдээлэл байна.

ОХУ эдгээр оюутныг хууль ёсны дагуу хамгааллаар хангахгүй, ирээдүйд нийгмийн халамж хүртэх боломжгүй гэдгийг Үндэсний эсэргүүцлийн төв онцоллоо. Гэсэн атал Оросын армийн төлөө ажиллаж байгаа нь оюутнуудыг украинчуудын эсэргүүцлийн хөдөлгөөний бай болгож байна гэв.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж