Сурвалжлага: Шинэ автобустай болсон ч хүртээмж муу байна

Сурвалжлага: Шинэ автобустай болсон ч хүртээмж муу байна

Сурвалжлага: Шинэ автобустай болсон ч хүртээмж муу байна

Өглөөд ажил, сургуульдаа очих, оройд гэртээ харих гэсэн хүмүүс автобусны буудал дээр өвлийн жаврыг үл ажран, тэвчээрээ шалгах нь хэдийнэ дасал болжээ. Ийм дүр зураг автобусны буудал бүрд нийтлэг харагддаг. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд дор хаяж 30 минут автобус хүлээн зогсоно гэдэг монголчуудаас өөр үндэстний хийж чадах зүйл биш аж. Ноосон өмд, годон гутал, ноолууран ороолт, ноосон малгайн хүчинд л тэвчээр заан хүлээдэг гэлтэй.

Хотын удирдлагууд нийтийн тээврийн хүртээмж, түгжрэлийн асуудлыг шийдэх гэж автобусны парк шинэчлэлт хийж, чиглэлийг өөрчилсөн. Гэсэн хэдий ч бодит байдал дээр автобусны хүртээмж, үйлчилгээ сайжирсангүй. Харин ч эсрэгээрээ нийтийн тээврийн хүртээмж муудаж, ажил сургуулиасаа хоцрох болсноо иргэд шүүмжилж байлаа.

Багшийн дээдийн автобусны буудал, 17:00 цаг

Улаанбаатар хотын хамгийн ачаалалтай, олон чиглэлийн зангилаа болсон газар бол иргэдийн хэлж сурснаар Багшийн дээдийн урдах автобусны буудал. Олны хөл хөдөлгөөн тасарна гэж ер үгүй. Түгжрэл дунд бараа, сураггүй байгаа унаагаа хүлээсэн хүмүүс автобусны буудал дээр холхилно. Хаа нэг автобус ирэхэд бөөн хүмүүс бужигнан чихэлдэх нь ерээд оны гэрэл зургийн хальс амь оров уу гэлтэй харагдана.

"60 дугаарын автобус хүлээн зогсоно. Ирээд бараг 30 минут болж байна. Миний дүү ахынхаа автобусыг хаана явж байгааг утсаараа нэг хараад өгөөч. Сая чиглэл өөрчлөгдөөд явахаа больчихсон юм болов уу. Хөдөөний хүн болохоор сайн мэдэхгүй юм" гэж нэгэн ахмад настан ярилаа. Түүн шиг учраа олохгүй, төөрч будилж яваа хүмүүс автобусны буудал болгон дээр цөөнгүй байв.

Сурагчдын улирлын амралт дуусч, өнгөрөгч Даваа гаригаас хичээл нь орж эхэлсэн. Тиймээс буудал дээр хүүхдүүдээ хөтөлсөн эцэг эхчүүд, автобусаа хүлээн зогсох сурагчид цөөнгүй байв. Хүүхдээ сургуулиас аваад явж буй нэгэн ээж ярихдаа "Хориод минут автобус хүлээлээ. Манай чиглэлийн автобус цөөрчихсөн байна лээ" гэж ярин зогсох зуур хүсэн хүлээсэн Ч:29Б чиглэлийн автобус нь ирж, үгээ дуусгалгүй хүүхдээ хөтлөөд гүйлээ.

Багшийн дээдийн автобусны буудал хэзээнээсээ оюутнуудын хөлд дарагддаг газар. Ямар сайндаа л "Багшийн дээдийн буудал нүүвэл хөдөөний олон оюутан гэртээ харих замаа олохгүй. Бүгд л Багшийн дээдээс харих замаа заалгачихсан байдаг" гэж хошигнодог. Тэр ч утгаараа хичээл нь орчихсон оюутан зогсож байлаа. "Бид хоёр 120 мянгат чиглэлийн автобусыг хүлээж байна. Сая сургуулиасаа гарч ирээд 5-10 минутл зогслоо. Чиглэл эргэн сэргэсэн байна. Автобусны хүртээмж ч сайн байх шиг байна" гэж хоёр найз ярив.

Харин тэдний хажууханд "Оффицеруудын ордон-Таван шар" чиглэлийн автобусыг хүлээн зогсох оюутан "Өнөөдөр харж байхад Таван шар чиглэлийн автобуснууд нэг дор олноороо ирэх юм. Бараг нэг буудал дээр шууд дарааллаад арав гаруй ирсэн байх. Тэгснээ өөр чиглэлүүд нь ирэхгүй. Ер нь сонин санагдсан. Өглөөд ойр ойрхон ирж байгаа ч хүн дүүрэн явдаг" гэлээ.

"Шинэ автобустай болсон нь магтууштай байлаа. Чиглэлийн өөрчлөлт хийсэн нь ч зүгээр байсан. Гол нь хүртээмж муу юм болов уу гэж харагдсан" гэж шинэ автобусаар зорчиж, дамжин суухаар Багшийн дээдээр саатсан ахмад настан ярилаа.

Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр 600 автобус нийлүүлэхээр болж, эхнээсээ албандаа гарсан.

Өмнө нь иргэд нийтийн тээврийн хүртээмж, цэвэр цэмцгэр байдал, техникийн бүрэн бүтнээс шалтгаалан автобусанд суухаас зайлсхийдэг байсан нь нууц биш. Одоо шинэ автобус ирсэн ч хүртээмж муу байгаа талаар иргэд ярьсаар л байна.

Хотын дарга Х.Нямбаатар он гараад хийсэн мэдэгдэлдээ "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 110 чиглэлд 1017 автобусаар 1170 автобусны зогсоолоос өдөрт 400-500 мянган зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна. Өнөөгийн нийтийн тээврийн төлөвлөлт нь дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцлыг ихээхэн үүсгэж байна. Иймд нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Улаанбаатар хотын газар зүйн хэлбэр болон одоо байгаа авто замын сүлжээнд тулгуурлан зорчигчийг хотын аль нэг захаас нөгөө зах руу дамжин суух нөхцөлтэйгөөр богино эргэлтийг бий болгож автобусны хүлээгдлийн хугацааг багасгахаар ажиллаж байна" гэж хэлэн чиглэлийн өөрчлөлтийг хийсэн.

Гэвч иргэдийн дургүйцэлтэй нүүр тулж, хуучин чиглэлийг сэргээсэн удаатай. Хуучнаараа ч, шинэ зохицуулалтаараа ч нийтийн тээврийн хүртээмж муу байгааг хүмүүс ярьсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.189.12

Ногоон автобусны хулгайгаа нуух гэсэн шинэ автобус

Avatar

Зочин 2024-01-31 66.181.178.16

90 ээд онд буцаагаад аваад ирдэг гэнээ . Буудал дүүрэн хүн, автобус ирэхээр дайрч байгаа хүмүүс , автобусанд зүү орох зайгүй чихэлдэж , шахцалдаж байгаа хүн сүрэг , кондукторын оронд хойшоо яваач ээ гэж орилж загнах жолооч гээд яг 90 ээд он

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.91.3

kino2

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.91.3

цэг

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.91.3

цэгцэг

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.91.3

цэгцэгцэг

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.91.3

цэгцэгцэгцэг

0 0
Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.91.3

цэгцэгцэгцэгцэг

Avatar

Нэргүй 2024-01-31 202.166.8.29

МАНы луйварчид улаан ,ногорн ,давхар гээд Олон зуун тэрбумын луйвар хийсэн.Сонгууль дөхөөд Хуурч залилаад,Түлшгүй,тоггүй,автобусгүй болгочихоод Авилгатай тэмцээд байгаа гж зальтай байнга хуурамч эдэгдэл хийгээд.

Avatar

зочин 2024-01-31 202.126.88.64

Ардчилагч гэх чононууд нийгэмд гарч буй зарим хүндрэлийг дэвэргэн, сөрөг хүчнээ харлуулж,гүтгэж доромжилж,нийгмийг төөрөгдүүлэх, төрийн эрх булаах санаатай,Бид энэ хулгайчуудад цөөнгүй удаа хууртаж амьдралаараа хохирсон.Одоо дахин хууртаж хохирохгүй б**х аа, Монголд хүндрэл бэрхшээл гарч байвал л эд нар баярлана,

Avatar

хэрээ гонио. 2024-01-31 202.21.107.107

Наад хөдөөний золбин пиздануудаа хотоос хөөж ирсэн газар луу нь зайлуулахгүй бол хамаг автобуснуудыг чинь эвдэж хаяна даа. Энэ золбин ардчиллаас болж бүгдийг нь нэг газар шавуулж байгаад эзэнгүйрсэн газраас нь ардчилсан намын х*******н эрлийзүүд хятадад өгөөд дуусч байх шиг байна шүү. Үхэж далд орсон ардчилал гэж.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.70.37.139

Ofitseroos Zaisan bayanmongol horoolol 120 yawdag 32, 65 nomeriin awtobusnaadaa nemeechee chiheed bahtahgui bnshdee hvmvvs ni

Avatar

Нэргүй 2024-01-31 202.21.107.107

Зайлаач. Та нарт зориулж автобус нэмнэ гэж юу байсан юм бэ? Пизданууд гэрийнхээ ойр харъяаллынхаа газарт ажил хийхгүй юу? хотоор тэнэж хот бузарласан хөдөөний золбингуудыг хөөж хотоо амраах хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочид 2024-01-31 122.201.31.239

ОЛИГТОЙХОН ХОТЫН ДАРГАТАЙ БАЙСАН БОЛ ТЭР НЭМЭГДЭЖ БАЙГАА 100000 ЗОРЧИГЧДОД ЗОРИУЛЖ АВТОБУСНЫ ТООГ НЭМЭХ БАЙЛАА ГЭТЭЛ ЦАГААН ОЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧИЛСӨН одоо хотын даргын буянд ард түмэн хөлдөж үхэх гээд автобус хүлээж, чихэлдэж явж байна

Avatar

Зочин 2024-01-31 64.119.29.63

Өмнөхөөсөө дордсон, автобус хаана явж байгааг хардаг апп ажиллахгүй, шал тэнэг, Нямбаатараа ажлаа хийж чадахгүй бол зайлаач ээ

Avatar

Зочин 2024-01-31 64.119.29.63

Орж ирсэн олон автобус чинь хаана байгаа юм бэ, дугаарын хязгаарлалт хийж, эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, аль ч өдөр нь явах боломжтой олон машинтай иргэдийг түгжрэлгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Ард иргэд, хөгшид, хүүхдүүд автобус хүлээгээд хөлдөж үхлээ, Хүлээж хүлээж ирэхээрээ дүүрэн хүнтэй, суух боломжгүй. Үнэхээр гомдолтой байна.

Avatar

Нэргүй 2024-01-31 49.0.138.55

хорооллоос ч58 хотйн төвөөр 120 мянгат ордог автобус нь ирэхгүй 40,50 мин хүлээгээд арай гэж ирээд багтахгүй, тэгснээ М4 нь зогсоо зайгүй хоосон ирж байна. М4 нь хорооллоос хойгуураа шар хад явдаг, бүүр нэг Хотыг удирдаж чадахгүй бол зайлаад өгөөчээ

Avatar

Зочид 2024-01-31 122.201.31.239

ТЭГШ, СОНДГОЙ үр дүнд автобусны хүртээмж муудсан 750000 жолоочийн тал нь автобусаар зорчиж байгаа. Автобусаар зорчдог хүмүүс ТЭГШ, СОНДГОЙ болоход бүх зүйл сайхан болно гэж бодсон байх УГААС АМИН ХУВИА ХИЧЭЭСЭН МОНГОЛ ХҮНИЙ ТӨРЛӨХ ЗАН гэтэл Угаас ачаалал аа дийлэхгүй байгаа НИЙТИЙН ТЭЭВЭР хамгийн багадаа өдөрт 100 мянган жолооч автобусаар үйлчлүүлж байхад автобусны хүртээмж муудаж удаан хүлээхгүй гээд яах юм.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.91.3

gants zuv ug

Avatar

иргэн 2024-01-31 59.153.84.210

оюутан , хүүхдүүдийн хичээл эхлэхээр хөдөлгөөн эрс нэмэгдэж бгаа тул автобуснууд бас түгжрэлд удаж ирж бнаа, автобусны хүртээмж бол байна, шинэ маршрутаа жигдэртэл нь дугаарын тэгш сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх хэрэгтэй, машинтай оюутнууд их, тойргийн бус сургуульд хүүхдээ машинаар хүргэдэг, дээрээс нь цагаан сарын худалдаа наймаа идэвхжиж хөдөө орон нутгаас бас иргэд машинтайгаа орж ирж бна гээд хөдөлгөөнийг нэмэгдүүлж бгаа юм зөндөө шүү дээ

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.91.3

gutsdag alalr ve

Avatar

Иргэн 2024-01-31 192.82.65.120

Цамбагарав-ТЭЦ3-Зайсан чиглэлийн автобусныхаа тоог нэмээчээ, өглөө болгон хүмүүс нь багталцахгүй чихцэлдэх юмаа. Цамбагараваасаа энэ чиглэл рүү гарах автобусны тоог нэмэх хэрэгтэй бнаа, М1 чиглэлийн автобус шиг ойр ойрхон олон ирвэл зүгээр байх юм. Энэ чиглэлийн автобусанд өглөө, оройдоо олон хүн суудаг шүү. Ганцхан чиглэлийн автобус явах юм.

Avatar

иргэн 2024-01-31 202.21.126.195

МУБИС-ын буудалд М-1 5 шар ара араасаа ирдэг өөр ямарч автобус 40-50 муинутын дараа ирнэ.Тэр нь М61 алтай хотхон.Нямбаатараа шийдвэрээ эргэж хараач хүйтэнд иргэдээ ингэж хөлдөөдөг дарга байгаагүй шүү.Хавар энэ асуудлаа шийдэхгүй яасаэн юм. Нөгөө шинэ автобус 1ч харагдахгүй. Өмнө М61 15 муниут гээд ирдэг байсан.Автобусын цөөхөн болгосон юм уу, Болиочээ Нямбаатараа. арай биш юмаа энэ МАН-хан ахиж бүү төрд гарга.

Avatar

kk 2024-01-31 122.201.25.4

tiim sh dee selhi selbi lageriin avtobus-uud hotiin tov oroh shaardlaga baihgyi

Avatar

Нэргүй 2024-01-31 103.161.242.254

Төрийн албан хаагчид бүгд автобусаар зорчдог болмоор байна. Ажилдаа хувийн машинаар явахыг хориглое. Тэгж байж зөв шийдэл гарах байх. Бүхэл бүтэн улсын нийслэл хотод нийтийн тээвэр улам дордсоор

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.189.168

Сахил хүртээд шал дордож Нянвирустав

Avatar

зочин 2024-01-31 202.126.91.6

Нийтийн тээврээр иргэд гачигдаж байгаа нь ардчилагч гэх хулгайчуудын л хийсэн ажил.Тэдний хийсэн хорлон сүйтгэх ажиллагааны нэг үр дүн.Бүх зүйлийн дэг журмыг алдагдуулсан. Хүн бүр дураар авирлах болсон.Автобусууд графикаар явахаа больсон График цаасан дээр л үлдсэн. Хүн бүр дураараа автобусанд бараг бүгд үнэгүй зорчих болов, Ийм замбраагүй эмх цэгцгүй байхад нийтийн тээвэр яаж хэвийн ажиллах юм.Манайх баян орон биш. Бусдыг үнэгүй тээгээд, ам рүү нь үнэгүй хоол цутгаад байх чадваргүй.

Avatar

Нэргүй 2024-01-31 103.57.93.115

Японд автобусны зогсоол дээр хуваарийг цаг, минутаар нь тавьдаг. 10ц12мин, 10ц. 17 мин гэхчилэн… Тэгвэл автобус бөөнөөрөө ирэхгүй амар шүү.

Avatar

Нэргүй 2024-01-31 122.201.31.108

япон хаана бид хаана яваа билээ дээ

Avatar

хүннү 2024-01-31 202.179.24.48

70,80 оныг санагдуулж байна. Тэр үед яг ийм байсан. Автобус цөөндөө биш зохин байгуулалт муудаа байна.
Нийслэлийн нийтийн тээвриын газар гэж ёстой дампуурсан газар байнаа. Дээр нь зорчигч тээврийн компаниуд ч муу ажилж байна. Жолооч нар хүмүүсээ багтаах гэж үгээ хэлж байна ш дээ.

Avatar

зочин 2024-01-31 202.126.91.6

Кондуктруудаа ажиллуул. Хүмүүс автобусанд үнэгүй зорчиж сурцгаалаа. Дадал заншил нь боллоо.Хэн энгэж бусдыг үнэгүй зөөж алдагдалд орж байх юм. Ардчилал хэтэрч хүн бүр дураараа,авирлах явдал хязгаараа алдлаа .Ямар ч хүний хэлсэн үг тавьсан шаардлагыг хүлээж авах хүн алга.Тоохоо байжээ.Ардчилагч гэх хулгайчууд улс орныг ийм байдалд зориуд оруулж,бүх зүйлийг сүйрүүлж байна. Манайд эмх цэгц дэг журам л хэрэгтэй байна.Үүнийг шийдээгүй цагт улс орон сэхэхгүй.Автобусаар хүртэл гачигдсаар байх биз…

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.179.214

UB hotiin dargaar MAN-s 10 udaa. AN-s gantshan udaa ajillasan bhad l ardchilal ruu ulairaad dairchdag yooyo garuud ih bhiimaa kk

Avatar

n 2024-01-31 45.117.35.16

Хорооллоос төв замаар зорчих автус огт ирэхгүй мөртлөө хойшоо чиглэлүүд нь хоосон дараалаад ирэхийн.Бас 5шарын чиглэлд үнэхээр их автуус дараалаад вагон шиг явуулна. ямар үхэр толгойт нь энэ чиглэлийн хувиаруудыг хийдгийн.
Нийтийн тээврээ хувьчлаад бүх татаас энэ тэрийг нь зогсоогоод бүгд мөнгөө төлдөг болгочуул таарна. Энэ төр нь оролцохгүй юмгүй боллоо адаг сүүлд нь. Тэгээд бүтэлтэй юм бараг бхгүй.

Avatar

иргэн 2024-01-31 66.181.189.139

Нямбаатарын ,,,,Нийслэлчүүдын эсрэг явуулж байгаа *Харгис* Бодлого амжилттай хэрэгжиж байна,

Avatar

Нэргүй 2024-01-31 202.179.15.130

ШИНЭ АВТОБУСААР ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ШИЙДВЭР ГАРААГҮЙ БИЗ ДЭЭ. АВТОБУСАНД ОРСОН ЗОРЧИГЧИД ҮНЭГҮЙ ЗОРЧООД БАЙХЫН.

Avatar

Нэргүй 2024-01-31 122.201.19.99

Зайсангийн автобус явахгүй байгаа. Орой автобусны тоо эрс цөөрч байгаа.
Хотын хариуцсан дарга нар нь камераар хянах хэрэгтэй

Avatar

Баттулга 2024-01-31 66.181.179.242

автобус нэмэгдсэн байтал эрэлт ихтэй бгаа нь зохион байгуулалт муу ажилаа хийж чадахгүй байгаагийн л шинж байх даа.Автобус хүлээгээд даарч ядаж байхад хуучин автобуснууд явах гэж хаазлаад хар утаа хаяж байж нэг юм явахын хүүхдүүд өрөвдмөөр юмаа маниус дүүрсэн хэрэг болж

Avatar

Нэргүй 2024-01-31 103.9.90.100

захын хороололд хуучин хүйтэн муу автобуснуудаа явуулсан байна лээ ш дээ, заваан юмнууд. хуучин маршрут сэргээлээ гэнгүүт тэнээ хуучныгаа явуулж…, та нар тэр вокзалын буудлын маршрут бичснийг харчихаарай. ямар ч зайгүй, төмөр хашаанд тулчихсан тийм газар маршрутаа наагаад, дотор талд мобигийн рекламыг тавьчихсан, нэг нь тэр чигтээ хоосон. тэр маршрутыг харахын тулд төмөр шонд зүүгдэж үхнэ, эсхүл хүүхэд оруулж маршрутаа харуулна

Avatar

ИРГЭН ТА ӨӨРӨӨ 2024-01-31 103.111.68.3

БАЙНА. ОДОО ЭНЭ ШИНЭ АВТОБУСНУУДААРАА ҮЙЛЧЛҮҮСНИЙ ТӨЛБӨРӨӨ БҮРЭН АВЧ ЭХЭЛМЭЭР БАЙНА ХАРААД БАЙХАД СҮҮЛИЙН ҮЕД АВТОБУСАНД СУУЖ БАЙГАА ХҮМҮҮС МӨНГӨӨ ТӨЛӨХГҮЙ ЮМ ЗҮГЭЭР Л ОРООД СУУЦГААХ ЮМ. ХЭРЭВ АВТОБУС БАЙХГҮЙ БОЛ ТАКСИДАХАД 1 КМ НЬ 2000 ТӨГРӨГ ШҮҮ ДЭЭ ТЭГЭХЭД 500 ТӨГРӨГ ДЭЭРЭЭ ГОРОЙХ ЮМ. ИЙМ БАЙХАД ХОТЫН ТЭЭВЭР ЯАЖ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЦААШАА ЯВАХ ВЭ.ОДОО НЭГ БОЛ БУЦААД КОНДУКТОР АЖИЛЛУУЛДАГ СИСТЕМ РҮҮГЭЭ ОРОХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ. ИРГЭД ТА САЙН БОДООРОЙ

Avatar

ИРГЭД ТА ӨӨРӨӨ 2024-01-31 103.111.68.3

хОТ ШИНЭ АВТОБУСААР ПАРКАА ШИНЭЧЛЭЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ.ОДОО Ч ХҮМҮҮС НЭГ Л ИХ НИЙГМИЙН ШҮҮМЖИЛСЭН БУХАИМДСАН ХҮМҮҮС БОЛЖЭЭ. ЭНЭ НЬ НЭГ ТАЛААРАА ТӨРИЙГ УДИРДАЖ БАЙСАН ХҮМҮҮС БҮЛЭГЛЭЛ НАМЫН АЛДААНУУД БАЙХ. ҮҮНИЙГ ЭНЭ ЗАЛУУ ЕРӨНХИЙ САЙД ХАРААД ХҮНИЙ ӨӨРИЙН НАМ ГЭХГҮЙГЭЭР ЧАДЛААРАА Л САЙЖРУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ .ГЭХДЭЭ БАС ТҮҮНИЙ ТОМИЛСОН САЙДУУД ХОТЫН УДИРДЛАГАД ЦААШИД АЖИЛДАА АНХААРАХ БОЛОН ИРГЭД БИДЭНДТЭЙ ХОЛБООТОЙ ОЛОН АСУУДАЛ БИЙ ШҮҮ. НААД ЗАХ НЬ ШИНЭ АВТОБУСААП ПАРКАА ШИНЭЧИЛ

Avatar

Бадарч тахар 2024-01-31 66.181.189.138

Суумкааг ногоон автустай нь хамт байлгаж явуулах ёстой байсан юм !

Avatar

Нэргүй 2024-01-31 202.131.225.198

wtf

Avatar

Нэргүй 2024-01-31 59.153.114.101

avtobusnuudaa 30 30ni minutiin zaitai yavuulaach neg taldni baahan avtobus nogoo taldni hooson baihiin

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.191.189

автобус цеендее бишээ хотын хYн ам ачааллаа дийлэхгуй хэмжээнд хурээд бна. хедеенеес шилжиж ирэх хеделгеенийг зогсоо

Avatar

Нэргүй 2024-01-31 103.145.234.76

Жинхэнэ мал

Avatar

Нэргүй 2024-01-31 188.162.254.5

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-31 202.131.225.198

tegee

Avatar

Нэргүй 2024-01-31 103.212.116.159

М:1 гэсэн Мангар 1 тайлж уншмаар автобус мангар их ирэх юм .Энэ автобус нь бөөнөөрөө минут хүрэхгүй хугацаанд 4-5 ирэх юм нөгөө хэдэн Ч дугаартай автобуснууд нь сураггүй алга

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.189.238

Ёоох энэ Засгийн үед юу сайжирсан бэ гэж бодоод бодоод олсонгүй Автобус, үнийн өсалт, сургууль, цэцэрлэгийн байгаа байдал, хомс ажлын байр, цахилгаан тогны хүртээмжгүй байдал, халаалт нь нүүрс хэвээрээ хар утаа суунаглаад эрүүл мэндийн байдал эрсдэлтэй, баталгаагүй хүнс нь хүртэл үнэтэй, амьдралд авч байгаа цалин хаанаа ч хүрэхгүй, гэтэл авилга хахуул хаа сайгүй хаалга тогшсон байдалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж