НАТО-гийн орнууд "F-35" сөнөөгчөөр зэвсэглэж байна

НАТО-гийн орнууд "F-35" сөнөөгчөөр зэвсэглэж байна

НАТО-гийн орнууд "F-35" сөнөөгчөөр зэвсэглэж байна

Сүүлийн үед Европт, тэр дундаа НАТО-гийн гишүүн орнуудын дунд "F-35" сөнөөгч онгоцоор нисэх хүчнээ чадавхжуулах сонирхол нэмэгдсэн. Тэгвэл АНУ-тай олон жил ярилцаа хэлэлцээ өрнөсний үр дүнд  Бүгд Найрамдах Чех улс "F-35" үл үзэгдэх сөнөөгч онгоцны хөтөлбөрт албан ёсоор нэгдлээ. АНУ-ын засгийн газрын Гадаадын цэргийн худалдааны хөтөлбөрөөр дамжуулан тав дахь үеийн 24 ширхэг "F-35" онгоц худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Санал хүлээн авах бичигт Чехийн засгийн газар болон нисэх онгоц үйлдвэрлэгч "Lockheed Martin" компани гарын үсэг зурсан байна.

Чех улсад худалдах "F-35" онгоцны тодорхой хувилбарыг "Lockheed" компани батлаагүй ч хөөрөх, буулт хийхэд хялбар "F-35A" хувилбартай ойролцоо байх бололтой.

Тус онгоц нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт "Блок 4" сайжруулалтаараа ялгарах болно гэж компани тэмдэглэв. Худалдан авалтад "F-35"-аас гадна "боловсон хүчний сургалт, үйлчилгээ, ложистикийн дэмжлэг, 24  ширхэг сөнөөгч онгоцыг амжилттай нийлүүлэх бусад үйлчилгээг багтаасан" гэж компанийн зүгээс мэдээлэв.

Энэ хэлцэл нийтдээ 150 тэрбум чкрон (гарын үсэг зурах үеийн ханшаар 6.6 тэрбум ам.доллар) болжээ. Өмнө нь Чехийн засгийн газраас баталсан төсвөөс 5 тэрбум ам.доллараар нисэх онгоц худалдан авах, нисгэгчдийг сургах, сум, түлш хэрэгсэлд зарцуулж, үлдсэн мөнгийг Чехийн төв дэх Чаславын Агаарын цэргийн баазыг шинэчлэхэд зарцуулна гэж мэдээлж байв.

Одоогийн байдлаар Чехийн Агаарын цэргийн хүчин анхны "F-35" онгоцоо 2031 онд хүлээн авч, үлдсэнийг нь 2035 он гэхэд авна гэж үзэж байна.

Чехийн Батлан ​​хамгаалахын сайд Яна Черночова "Сөнөөгч онгоцны гэрээг ирэх гуравдугаар сарын сүүлч гэхэд байгуулна гэж амласан. Өнөөдөр би амлалтаа биелүүллээ" гэж  мэдэгдэв. Чех, АНУ-ын хооронд 24 ширхэг "F-35" онгоцны хэлэлцээ эхэлж байгааг Черночова болон тус улсын Ерөнхий сайд Петр Фиала нар 2022 оны долдугаар сард зарласан. ​​Үе шаттай хэлэлцээний дараа 2023 оны есдүгээр сард Чехийн засгийн газар тус онгоцыг худалдан авахыг албан ёсоор зөвшөөрчээ. Тухайн үед Төрийн департментаас худалдан авалтыг 5.62 тэрбум ам.доллар гэж тооцож байв.

Цаашид 24 ширхэг "F-35" онгоцоор сөнөөгч хүчний хүчин чадлаа нэмэгдүүлснээр Чех улс өөрийн "Saab JAS 39C/D Gripens" онгоцуудыг хална. Нэг хүний ​​суудалтай 12 ширхэг, хоёр хүний ​​суудалтай хос "Gripens" флотыг орон нутгийн болон ээлжийн байдлаар Балтийн орнууд болон Исландын агаарын орон зайг хамгаалах зорилгоор ашигладаг. Анхны онгоцыг 2004 онд Шведтэй байгуулсан түрээсийн гэрээний хүрээнд 2005 онд Каслав хотод нийлүүлж байжээ. 2014 онд гарын үсэг зурсан дээрх гэрээг сунгаснаар "Gripens"-ийн нислэгийг дор хаяж 2027 он хүртэл нисгэхээр төлөвлөж байгаа ч үүнийг 2029 он хүртэл сунгах боломжтой.

Өмнө нь Швед улс Прагад "F-35" сөнөөгч онгоц худалдаж авахын оронд "Gripens" онгоцыг "бараг үнэ төлбөргүй" ашиглах сонголтыг санал болгосон гэж мэдээлж байв. "Lockheed" компанийн "F-35" онгоцыг худалдаж авах нь шинэ "JAS 39E/F Gripen" хувилбарыг худалдаж авснаас илүү эдийн засгийн үр өгөөжтэй шийдвэр гэж Прага үзэж байна.

Үүнээс гадна Чех улс нэг хүний ​​суудалтай 16 ширхэг "L-159A" дэвшилтэт хөнгөн байлдааны онгоц буюу "ALCA", хоёр суудалтай "L-159T1" хувилбарын таван онгоцтой. Эдгээрийг голчлон хөнгөн дайралт болон ойрын дэмжлэгт ашигладаг. "F-35"-ууд эдгээр онгоцыг сэлгэх эсэх нь тодорхойгүй байна.

"Gripen"-аас "F-35" руу шилжсэнээр тус улс дөрөв дэх үеийн сөнөөгч онгоцыг нууц шинж чанартай, дэвшилтэт зэвсгийг багтаасан тав дахь үеийнхээр солих болно. "F-35" руу шилжих нь Чех улсад НАТО-гийн гишүүн орнууд болон Европын бусад улстай хамтран ажиллахад дэмжлэг болно. АНУ-ын сөнөөгч онгоцыг худалдан авах гол шалтгаан нь Зүүн Европ дахь хурцадмал байдал, Украины дайн гэж Прага мэдэгдэж байв.

Бельги, Дани, Финланд, Герман, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Их Британи зэрэг улсууд "F-35" онгоц захиалсан бөгөөд Румын улс энэ жил нисэх онгоцны тухай зөвшөөрлийн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Хамгийн сүүлд Шведийн НАТО-гийн гишүүнчлэлийг соёрхон баталсны дараа Байдены засаг захиргаа 40 ширхэг "F-35" онгоц болон холбогдох төхөөрөмжийг  Туркт,  70 ширхэг "F-16" байлдааны онгоцыг Грект худалдахаар зөвшөөрчээ. "Lockheed" компани 2030 он гэхэд Европын 10 гаруй оронд 600 гаруй "F-35" онгоц худалдахаар төлөвлөж байна. НАТО-гийн гишүүн биш Швейцарь улс 2030 оноос "F-35" онгоцуудыг хүлээн авч эхлэх гэж байгаа бол АНУ-ын Агаарын цэргийн хүчний "F-35" онгоцууд Европт байнга байрладаг.

Технологийн болон харилцан ажиллах боломжтой эдгээр давуу талуудыг үл харгалзан Бүгд Найрамдах Чех улс бүх "F-35"-уудыг хүлээн авах хүртэл удаан хүлээх бөгөөд энэ нь тус улсын "Gripens"-ийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: WAR ZONE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-31 202.9.46.11

евген хятадын шээс шаагаарай танай емхий хятад Оросоос СУ-30 гуйж аваад байсан золбин хятадын орхидосоо Оросын СУ-57 бол хог америкийн F-35 -с хамаагvй илvv америкийн онгоц хурд муу, vл vзэгдэгч онгоц гэж хаана ч байхгvй. темрийн хог

Avatar

Нэргүй 2024-01-31 95.99.118.211

Ongorson jil any zevsegiin borluultaaraa 238 miljard dollariin orlogo olj rekord togtooson baina sh dee.

Avatar

өвгөн 2024-01-31 103.212.119.106

Агуу Америк ч хамгийн орчин үеийн газарт үл үзэгдэх байлдааны онгоцыг талх шиг үйлдвэрлэж байна да. аргагүй шинжлэх ухаан технологиор тасарсан гэдгээ харуулж байна. гэтэл фашист оросын су 57 гэж хоцрогдсон макет 8 хан ширхэг үйлдвэрлээд таг зогссон ккк

Avatar

Нэргүй 2024-01-31 213.87.161.31

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Дорж 2024-01-31 1.145.14.210

Оркуудын Хаан ороz-н Су57 төсөл хэт сунжирч, зарвал талийсан. гадаадаас ширхэг ч захиалга бхгүй. 5-р үeийн онгоц болох зорилгодоо тeхникийн үзүүлэлт хүрдэггүй, удахгүй албан ёсоор төрж амжилгүй дампуурах гэж бгаа.
Гэтэл ф35 бараг 1000 орчим захиалга баталгаажсан.

Avatar

Нэргүй 2024-01-31 192.42.116.209

Орос Су-57 онгоцоо зарах санаагүй бол яахуу дебилээ

Avatar

Нэргүй 2024-01-31 45.141.215.21

тийм онгоц бол ер нь байхгүйлдээ цаасан макет шдээ оркоо

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.168.8

УГААСАА ХЭН Ч ТООЖ АВАХГҮЙ ТЭНЭГЭЭ

Avatar

Нэргүй 2024-01-31 103.57.93.91

путлёр нь байна уу навальный нь байна уу аль нь ч байсан газар нутаг тэлэх рашист бодлогоосоо хэзээ ч ухрахгүй гэдэг нь ойлгомжтой, сүүлийн 3, 4 зуун жилийн түүх нь тийм юм. холбооны улс нь задарч салангид бие даасан улсууд болцгоож байж л энэ рашист фашист бодлого нь устах биз.

Avatar

Нэргүй 2024-01-31 149.56.22.133

өмхий урд зүгийн шаахай чи Оросын Сибирт шунаад дотроос чинь хатгаад байж ядаж байна уу? Монголчууд бид хэдэн мянган жил хөршилсөн учир шаахайнуудын далд шуналт санааг маш сайн мэднэ шүү!

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.161.180

Похахаха нэрэндээ таарсан эргүү ац.

Avatar

Нэргүй 2024-01-31 103.57.93.91

харин тийм шүү, путлёр гитлерээс сургамж аваагүйгээр барахгүй түрэмгий дайн хийж байна шүү, рашистуудаас хамгаалахад F35 төгс тохирно.

Avatar

Нэргүй 2024-01-31 185.220.101.108

Орос нацист Герман фашист барууны улсуудад сургамж өгч хашрааж явсан болхоос биш хэн нэгнээр сургамж авч яваагүй улс шүү! F-35 бол байлдааны биш арилжааны зориулалттай ганган үзмэрийн онгоц

Avatar

Нэргүй 2024-01-31 185.220.101.108

Чехсловак улсруу 1938 оны 10 сард нацист Герман Польш хоёр зэрэг довтлон газар нутгийг нь эзэлж байжээ. Чех улс түүх давтагдахаас болгоомжилж одоогийн фашист Польш улсаас өөрийгөө хамгаалах бэлтгэлээ хийж байна.

Avatar

Нэргүй 2024-01-31 185.220.101.108

Чехсловак улсруу 1938 оны 10 сард нацист Герман Польш хоёр зэрэг довтлон газар нутгийг нь эзэлж байжээ. Чех улс түүх давтагдахаас болгоомжилж одоогийн нацист фашист Польш улсаас өөрийгөө хамгаалах бэлтгэлээ хийж байна.

Avatar

зочин 2024-01-31 66.181.160.22

Өнөөдөртөө ямарч байсан гариг ертөнц дээр байгаа хамгын супер онгоц1. Бусад бүх онгоцууд 20 , 30 жилээр хоцорч яваа..

Avatar

Оноч 2024-01-31 202.5.205.34

6 тэрбум бол Чех шиг эдийн засагт бол сүртэй их биш байх. Дээр нь 1 дор төлөхгүй, 10 гаран жил төлөх биз. Тэгээд болно доо. Оросын онгоцноос салаад баруунд нэгдсэн юм чинь онгоцгүй байхаар авъя л гээ биз. Тэр ч яахав. энэ зүгээр мөнгөтэй улсын л тоглоом.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.131.245.243

Ашиглалтын зардлыг нь дийлэхгүй дампуурах нь дээ. Гитлерээс сургамж аваагүй л байна даа. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.180.101

Чамд ямар хамаа байнаа, Бvхэл бvтэн улс чамаас л доор бодож тооцоолов гэж. Орк п***а чи тэр хэдэн ул б**в приусныхаа балга бензинээ л бодож яв, энvvгээр цаг vргэлж эргэлдэж шvлсээ vсчvvлж явахаар

Avatar

Нэргүй 2024-01-31 45.141.215.21

наадах чинь монгол хүн бишээ суурин ороz хулмас эсвал хагалан бутаргагч тагнуул удахгүй амьдаараа арьсаа өвчүүлнэ дээ

Avatar

Зочин 2024-01-31 76.220.74.140

Орос эзлэн түрэмгийлээд байна гэж байхгүй л дээ. Украйнтай л шөргөөцөлдөөд байгаа болохоос…

Avatar

Оноч 2024-01-31 202.5.205.34

Мөнгөтэй улс яахав.

Avatar

Цэргийн мэрэгжилтэн 2024-01-31 66.181.183.216

Орос Улс олон улсын хүрээлэлд "фашист халдан түрэмгий лэгч" гэдэг статусаа нэгэнт "баталгаажуулсан" учраас дэл хийн улс орон бүр түүнээс болгоомжлон, зэвсэглэлээ сайжруулж бнаа !

Avatar

Бадарч тахар 2024-01-31 66.181.189.138

Путин удахгүй биё хамгаалагчиддаа алагдчихаар энэ бүх онгоцууд хэрэггүй болж байгаа юм ! мөн тэнэг хүмүүс шүү !

Avatar

Нэргүй 2024-01-31 122.201.23.83

Орос эзлэн түрэмгийлэх бодлогоо болиогүй байхад ингэх нь зөв байхаа.

Avatar

Нэргүй 2024-01-31 198.98.54.49

НАТО эзлэн түрэмгийлэх бодлого явуулж Украйныг турхирж байна. Орос зөвхөн өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.183.216

Өөрийгээ хамгаалаад дайн өдөөх үү, түрэмгийлээд дайн өдөөх үү ?! Монголд төрсөн Оросын ЗОМБИ минь, ичээч !

Avatar

Нэргүй 2024-01-31 149.56.22.133

Америкийн батлан хамгаалах номлол юу гэдгийг мэдэх дебилээ?
"Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо" гэсэн байдаг юм.

Avatar

Нэргүй 2024-01-31 104.167.242.118

АНУ НАТО-ын хувьд ДАЙН бол БИЗНЕС.
Трамп ерөнхийлөгч байх үед дайн хийгээгүйн улмаас дампуурах шахсан АНУ з****г үйлдвэрлэгч компаниуд Байден ерөнхийлөгчийн үед алиалагч Зеленский удирдлагатай нацист Укр мэтийн улсыг турхирж золиосолж байгаад дайн өдөөж дампуурлаас аврагдан зэвсэгээ зарж ашиг олж эхэллээ.

Avatar

Нэргүй 2024-01-31 202.126.88.81

Манайд F 35 шаардлагагүй. Мөнгөний гарз. Хил найдвартай.

Avatar

Нэргүй 2024-01-31 66.181.183.216

Хил найдвартай…… Орос,Хятад хоёрын манайхаас түрэм гийлэн булааж авсан газар нутгийн хэмжээ нь одоогийн Монголын газар нутагтай тэнцэнэ, булааж авсан хүн ам нь одоогийн Монголын хүн амын тооноос арай олон юмшүү дээ, гэнэн хонгор эх оронч минь !

Avatar

dfafsd 2024-01-31 103.168.179.132

enh taivan baig

Avatar

Нэргүй 2024-01-31 202.21.107.11

хэрэглээ, зардал өндөртэй ч хамгийн их осолдсон сөнөөгч бол f35. АНУ аас холбоотон колонууддаа өндөр үнээр шахдаг гологдол.

Avatar

Нэргүй 2024-01-31 203.23.199.101

тиймээ, ану гайгүй л наймаа хийж байна

Avatar

зочин 2024-01-31 66.181.160.22

Чехууд чамаас л тэнэгг байлаа юу?

Avatar

Б 2024-01-31 202.131.225.197

ЧЕХУУД ЕР НЬ УХААЛАГ АРД ТҮМЭН. ХАМГИЙН АНХ ХҮНИЙ НҮҮРТЭЙ СОЦИАЛИЗМ ЯРЬЖ БАЙСАН. ХАМГИЙН ИХ ТҮРЭМГИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙСАН Ч ҮНСЭН ДУНДААСАА БОСЧ ИРДЭГ ГАЛТ ШУВУУ ШИГ ӨНДИЙЖ ЧАДСАН ГАЙХАМШИГТ АРД ТҮМЭН. ЛАВ Л АНГИЙН БУУНУУДААС ХАМГИЙН САЙН НЬ ЧЕХ б** Л БАЙДАГ ЮМ ДАА. 10 САЯ ХҮН АМТАЙ, ДНБ НЭГ ХҮНД 30К ДОЛЛАР БУЮУ МАНАЙ МОНГОЛООС 7 ДАХИН ӨНДӨР, ГАЗАР НУТАГ 78К КМ,КВ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж