Оросын сөрөг хүчин Кара-Мурза шоронгоос алга болжээ

Оросын сөрөг хүчин Кара-Мурза шоронгоос алга болжээ

Оросын сөрөг хүчин Кара-Мурза шоронгоос алга болжээ

ОХУ-ын сөрөг хүчний идэвхтэн Владимир Кара-Мурза Жр Сибирийн шоронд хоригдож байсан. 25 жилийн ял эдэлж буй Кара-Мурза шоронгоос алга болсныг түүний дэмжигчид Даваа гаригт мэдэгдлээ. Кара-Мурзаг дэмжигч идэвхтэн, сэтгүүлч Александр Подрабинек түүн рүү захиа бичсэн боловч "тэр энд байхаа больсон" гэсэн хариу хүлээж авчээ. Мөн түүнтэй уулзахаар очсон хуульч ч ижил хариу сонссон байна.

Эхнэр Евгениа Кара-Мурза нь хэлэхдээ "Түүнийг шилжүүлсэн гэх газар ч алга. Миний нөхөр 2015, 2017 онд хоёр ч удаа амийг нь хөнөөх оролдлого хийсэн хүмүүсийн гарт орсон гэж бодогдоод улам аймшигтай байна. Нөхрийг минь хаана байгааг хэлэхийг Оросын засгийн газраас шаардаж байна" гэв.

Дээр дурдсанчлан, Кара-Мурзаг хордуулах оролдлого өмнө нь хоёр ч удаа гарч байсан. Тэрбээр ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэнийх нь төлөө түүнд тулгасан ялыг эсэргүүцээд, уг хэргийг ЗХУ-ын дарангуйлагч Иосиф Сталины үеийн шоу шүүх хуралтай зүйрлэсэн байна.

Кара-Мурза 2022 онд баривчлагдаад сүүлд нь 25 жилийн ял сонссон. Тухайн жил Аризонагийн шүүх танхимд Украин дахь Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн үг хэлснийхээ төлөө Кара-Мурза ийн ял авчээ.

Оросын шорон хоорондын солилцоо маш нууц байдаг. Тиймээс хоригдлууд хэдэн долоо хоногоор ч сураггүй болох нь бий. Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ч бас арванхоёрдугаар сард сураггүй болсны эцэст Арктикийн шоронд шилжсэн байсан.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-30 45.141.215.21

Ингэж хоёрын хооронд бөөрөнхийлөөд яах вэ путлер алцан гээд л бичилдээ с** шулуухан нь дээр

Avatar

Нэргүй 2024-01-30 202.21.107.11

Тун зөв. Манай хорихын удирдлагууд, ажилтнууд эх оронч үзэлтэй байсан бол Батүүл, С.Баяр нарыг хаусанд тансаглуулах биш нэг нэг тугалга зоогоод золбин нохойд хаяад өгчих байсан.

Avatar

Нэргүй 2024-01-30 213.87.146.155

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-01-30 66.181.160.92

Одоогын Орос орныг " ТӨРТ УЛС " гэж хэлэх арга алга даа ..

Avatar

Зочин 2024-01-30 202.55.188.94

ДАМПУУ, СОГТУУ ОРОС ИВАН БОЛЖ ДЭЭ! ХА ХА ХА

Avatar

Тун танил найруулга байна 2024-01-30 59.153.114.165

Тун танил найруулга байна. Путин ингэж л алдаг, хордуулдаг зуршилтай шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.160.93

орос бол коммунист улс биш, зэрлэг капиталист улс талдаа эсвэл хаант улс гэж хэлж болхоор байгаа. пүтнийг тойрсон хэдэн олигарх баячуудын улс болчоод байна.

Avatar

Нэргүй 2024-01-30 203.150.154.184

Путинг магтдаг манай дуракуудыг оросын шоронд суулгаж үзэх юмсан, тэгвэл мөн жаргаж үхнэ дээ??!!

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.185.63

Алуурчид хулгайчид нь наранд жаалж,,,авлига хулгайг эсэргүүцсэн нь шоронд хадагдсан,,,дампуурсан улс болжээ,,,хөөрхий,,,

Avatar

Багаа 2024-01-30 202.126.91.3

чингис хааны шууд угсааны хүн юм шүү дэ. оросууд ами н хорлох н аргагүй

Avatar

Нэргүй 2024-01-30 122.201.31.61

Болдог бол бүгдийг нь цаазлах байсан путин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж