Сэлбэ гол дагуу үерийн бүс дэх “S’Outlets” дэлгүүрийн агуулахын барилгыг хоёр хоногийн өмнө буулгаж, барилгын хаягдлыг өчигдөр шөнө цэвэрлэж дууссан байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс барилгыг буулгасан юм. Барилга буулгалтыг тус дэлгүүрийн 10 орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор, хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг ирэх хоёрдугаар сард буюу цагаан сарын дараа буулгаж талбайг бүрэн чөлөөлөх болсон байна.
Дэлгүүрийн удирдлагуудын зүгээс харамсалтай нөхцөл байдал үүсч, барилгаа нураалгах болсонд харамсч байгаа ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн талаар мөн өчигдөр онцлов.
Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlets” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.
“S-Оutlets” дэлгүүр болон “Шунхлай” ШТС-ийгнураах асуудлаар өнгөрсөн аравдугаар сард /2023.10.27/нийслэл хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл хийхдээ “S-Оutlets” дэлгүүрийг нураах шийдвэр гарсантай холбоотой газрын эзэдтэй газрыг чөлөөлж, хаана шилжүүлэх үү гэдэг яриа хэлэлцээр хийхээр тохирсон.
“S-Оutlets” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцох шийдэл гарсан.
Хөрөнгийн үнэлгээг цаг тухайд хийнэ. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орсныг мэргэжлийн байгууллага гаргаж ирнэ. Шүүх дээр асуудал шийдэгдсэн ч хөрөнгийн үнэлгээ хийгдэж таарна. Мэдээж, энэ газрыг өмнө нь тодорхой шийдвэрээр олгосон. Хувийн хэвшилд өөр газар үйл ажиллагаа явуулах өөр газрыг санал болгож байгаа. Газрыг хаана байх уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Хэлэлцээ үргэлжилж байна" гэж байв.
Одоогоор “S-Оutlets”дэлгүүрийн удирдлагууд түрээсийн талбай олоогүй бөгөөд цагаан сар болтол үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийг мөн мэдэгдлээ.
я 2024-01-30 202.126.93.124
S outlet ankhnaasaa hezee bol hezee nuraagdana gej medej bsan bailgu dee , harinch zunduu olon jil hachin yumnuud zaraad oboo l bosoo biz dee , odoo goyo baraatai goyo delguurtei bolooroi doo
Зочин 2024-01-30 66.181.177.132
дэлгүүр яахав авилга хороололдоо төр нь ялагдсан уу
shodorgos 2024-01-30 103.168.179.132
Aqua garden yasan bee?
Нэргүй 2024-01-30 213.87.146.155
Харуулах боломжгүй.
Зочин 2024-01-30 103.57.92.148
зөв нураа
Зочин 2024-01-30 66.181.181.178
Bugdiig ni nuraa
зочин 2024-01-30 66.181.176.27
Нөгөө авилгал хороолол нь юу болсон билээ, бараг ашиглалтанд орж байна гэж дуулдсан уу, үгүй юу
Нэргүй 2024-01-30 66.181.160.57
Одоогоор “S-Оutlets”дэлгүүрийн удирдлагууд түрээсийн талбай олоогүй бөгөөд цагаан сар болтол үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийг мөн мэдэгдлээ. …..гэнэ үү? Гэсэр сүмийн ард маш том дэлгүүртэй болсон байна лээ ш дээ
Зочин 2024-01-30 59.153.113.148
буруутай этгээдээр төлүүлнэ гээд бсан татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн олговор олгоод бгаа юм уу сумка их л бантан хутгаждээ