256 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зодуулсныг нуусан гэв

256 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зодуулсныг нуусан гэв

256 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зодуулсныг нуусан гэв

Нийслэлийн 256 дугаар цэцэрлэгт суралцдаг охин М хүүхдэд нүүр лүүгээ өшиглүүлснээс хамрандаа гэмтэл авсан байж болзошгүй асуудлаар өнөөдөр /2024.01.30/ ээж нь мэдээлэл хийлээ.

Охины ээж “Нэгдүгээр сарын 26-нд эрүүл саруул ямар ч гэмтэлгүй хүүхэд цэцэрлэгт оруулсан. Орой авахад миний хүүхэд зодуулсан шинжтэй, уйлсан, юм ярьж чадахгүй байсан. Гэртээ очоод асуутал “Намайг Гэгээнхүслэн гэдэг хүүхэд нүүр болон гэдэс рүү өшиглөсөн. Энэ үйлдлийг хоёр багш харсан. Хамраас цус гарсан” гэж тайлбарласан. Гэтэл ангийн багш Ариунаа надад “Танай хүүхэд өөрөө гүйж яваад унасан” гэж худлаа хэлсэн. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхдээ үзүүлсэн “Том яснууд гэмтэл байхгүй, харьяа дүүргийнхээ эмчид үзүүлж хэвтрийн дэглэм сахь” гэсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэхэд “Нарийн гэмтэл байна. Цаашаа цөмөрсөн байж болзошгүй. Чих хамар хоолойн эмчид үзүүл” гэж зөвлөсөн. Би энэ асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаад хандсан. Ер нь энд хүүхэд зодуулснаас гадна ялгаварлан гадуурхалт ч бас байдаг. Иймээс хүүхэд бусдад зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон байхад өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгаа тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд мөн нийслэлийн Боловсролын газар зэрэгт албан ёсоор хандаж гомдол гаргаж байна” гэсэн юм.

Харин нийслэлийн 256 дугаар цэцэрлэгийн анги даасан багш “Цэцэрлэг тарах дөхөж, хүүхдүүд дасгал хийгээд гүйж байх үеэр М охин маань унасан. Болсон явдлыг  ээжид нь тайлбарлаж өгөхийн завдалгүй л утсаар шууд элдвээр хэлсэн” гэлээ.

Нийслэлийн 256 дугаар цэцэрлэгийн арга зүйч н.Энх-Уянга “Энэ явдал өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт болсон байдаг. М охиныг өшиглөсөн гэх хүүгийн ээж цэцэрлэг тарсны орой утсаар холбогдож болсон явдлыг хэлээд камер шүүх боломж байна уу гэсэн. Тэр өдөр нэлээд орой болсон, маргааш нь амралтын өдөр тул ажлын өдөр камер шүүж үзье гэж хэлсэн. Гэхдээ охин М-ийн ээж өнөөдрийг хүртэл камер шүүж үзье гэдэг хүсэлт огт гаргаагүй. Энэ тухай өөрт нь хэлэхэд ээж шууд уурласан. Надад камер шүүх зав байхгүй гэсэн. Хүүхэд ялгаварлан гадуурхсан гэдэг асуудлыг тавьж байна. Баримт байгаа бол аваад ороод ирэх ёстой. Манай багшийн буруу бол бид арга хэмжээ авна. Багш, эх хоёр ойлголцохгүй байгаа юм болов уу. Хэрвээ ээжид багш таалагдахгүй байгаа бол хүүхдийн ангийг шилжүүлэх боломж байгаа” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zo 2024-01-30 192.82.65.146

сэтгэц хэвийн бус ийм авгай нар олон болсон багш нар минь болгоомжтой хандаа. камер шүүгээд харуул

Avatar

Нэргүй 2024-01-30 83.149.73.14

Хэрэв та сургуулийн өмнөх боловсрол олгох абйгууллагад ажиллаж байхад хариуцаж байсан хүүхдүүдээс чинь нас барж байсан бол одоо эцэг эхийг нь хайж олж үнэнийг хэлээрэй ! Олон жил өнгөрсөн тул танд цагдаа хэрэг үүсгэж чадахгүй. Гэвч эцэг эх нь өнөөг хүртэл яг юунаас болж яагаад хүүхэд нь нас барсныг мэдэхгүй асуултын тэмдэгтэй хэвээр л бий. Үхэхээс өмнө хүүхдэд нь яг юу тохиолдсоныг мэдэх нь эцэг эхийн сэтгэлийг тайвшруулж магадгүй.

Avatar

Хүүхдийнхээ араас явах нь зөв. 2024-01-30 202.179.21.212

Бид камөр шүүхэд тийм зүйл байгаагүй гэж хэлэхгүй байгаа нь сэжигтэй. Эсрэгээрээ баримтаа авчир гэчихсэн. Устгажээ. Цагдаа сайн шалгаарай. Цэцэрлэг сэтгэлгүй байна. Өөрсдөө тэр хүүхдийн гэмтэлд огт санаа зовохгүй байна. Санаа зовсон бол хүүхэд өшиглөснийг мэдсэн бол эцэг эхэд нь хэлж эмчид үзүүлэхийг зөвлөнө. Манай гэр бүлд багадаа багш нь авсан гэмтлийг нь хэлэлгүй нууснаас болж нас барсан хүүхэд байдаг юм. Одоо тэр хүн жаргаж яваа болов уу. Тэр хүүхэд юунаас болж нас барсныг тэр хүн л мэднэ.

Avatar

Нэргүй 2024-01-30 202.179.21.212

Төрийн албаны хүн бичлэг устгах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог шүү. Ийм юм нуувал тэгээд эрүүгээр шийтгүүлнэ шүү. Захирал дарга баримт нэхээд байгаа хэн байдаг. Юуны тулд камър байгаа билээ өөрсдөө баримтаа гаргаж өгөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-30 202.179.21.212

Өшиглөсөн хүүгийн ээж утсаар ярина гэхээр хүү нь хэлсэн гэсэн үг үү. Тэгвэл өшиглөсөн нь үнэн байна. Их л олон логик алдаа байна гэдэг нь худал ярьцгааж байна гэсэн үг. Худал хэлж буй хүн сүүлдээ логик алдаа их гаргадаг. Төрийн албаныхан ялангуйа их ингэдэг. Нэг алдаа гаргахаараа. Нэг ойлгодоггүй юм нь дарга нь өөрөө ямар ч буруугүй байж ажилтнаа өмөөрч худал яреж алдаа гаргаж хууль зөрчдөг. Ажилтнаа өмөөрөхгүй бол тэнд даргын буруу огт байхгүй дараа нь заргалдсан ч дарга цэвэрхэн гарна.

Avatar

Нэргүй 2024-01-30 202.179.21.212

Яагаад болсон явдлыг утсаар хэлэх гэж. Хүүхдийг авахаар нэг хүн очиж байгаа. Тэр хүнд тэр дор нь хэлж ярилцах ёстой. Наадуул чинь бичлэгээ устгаад үгсээ нэгтгэж байна. Тийм шударга бол хүүхэд тарахад л авсан хүнд болсон явдлын тухай хэлнэ. Дараа нь утсаар ярина гэхээр нууж өнгөрөөж яах нь вэ харсхийж өнгөрөөх гэсэн байна.

Avatar

Нэргүй 2024-01-30 202.179.25.68

Орой цэцэрлэг тарахын өмнөхөн юм бол камерын бичлэгээ хэр удаан ухрааж шалгахав амралтын өдөр гэсэн нь сэжигтэй

Avatar

Нэргүй 2024-01-30 202.179.21.212

Хүүхэд худлаа хэлэхгүй ээ !

Avatar

Нэргүй 2024-01-30 213.87.146.155

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-30 202.55.188.82

Хүүхдээ М гэснээ адилхан хүний нялх үрийг багштай нь нэр усаар нь бичсэнээс эхлээд бүдүүлэг юмаа,
сэтгүүл зүйн хэм хэмжээ гэж байна уу!! нарийн тодорхой болоогүй юм биш үү. Ингэж сенсацилж хүний нэр төрд халдах нь зүйд нийцэх үү. Ийм байхад Багшийн хомсдолд орохоос яах вэ.

Avatar

Нэргүй 2024-01-30 202.179.21.212

Тэр бол ХОРОЛын алдаа. ХОРОЛ бичихдээ өөр үсгээр тэмдэглэх ёстой.

Avatar

Нэргүй 2024-01-30 202.21.103.139

Harin ch neg Ariunaa bagshiigaa omoorno shvv Hvvhed ylgaj haritsdag gnvv zvgeer bgaarai harin eyldeg dolgoohon aashtai hvvhdvvd bagshtai mash ih hairtai thvv

Avatar

Нэргүй 2024-01-30 202.179.21.212

За уучлаарай, Энд зүгээр нэг бүдрээгүй, Нүүрэндээ гэмтэл авсан хүүхдийн тухай ярьж байна шүү ! Бодолтой байх хэрэгтэй шүү !

Avatar

Хэнд хамаатай юм. 2024-01-30 66.181.182.115

Энэ нээрээ ичэж үхээсэй балай хүүхэн чинь. Өөрөө камераа шалгаж үзэхгүй байж мөрөөрөө хүүхдийг нь ӨМНӨӨС нь харж өгч байгаа багшийн нэрийг ингэж гутааж байдаг. Тэгчихээд бас надад тийм зав байхгүй энээ тэрээ тийм завгүйдээ ингээд цагдаа телевиз дуудаад явж байх уу?.!!! энэ тэнэг үйлдэлээрээ өөрийгөө хичнээн тэнэг боловсролгүй бузар булай хүүхэн гэдгээ харуулж байна. Тэнэг хүүхний үйлдлээс болж хичнээн хүн хүүхэд хохирох бол гэж бодож үздэггүй худлаа сошиалаар ОД болох гэсэн хүний сүг байна.

Avatar

Ариунаа багшийн шавийн ээж 2024-01-30 122.201.25.131

Энэ угаасаа ийм хэл амтай балай авгай байдыш дээ. Мэдрэл нэр нь зүгээр үү. Ариунаа багш бол сайн багш. Багшдаа хайртай цэцэрлэгтээ явмаар байна л гэдэг ш дээ манай охин. эцэг эхийн хурал дээр ч хэл ам хэрүүл хийж байдаг сонин ээж шүү энэ авгай.

Avatar

зочин 2024-01-30 202.21.115.122

камерийн бичлэгийг эхлээд шалгах байтал ингээд явж байдаг тэнэг хүүхэн байна

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.184.129

ene door bicheed bgaa humuus tanai jaahan huuhed baitugai chinii uuriin chine hamriig gemteevel chi yah boloo gj bodoj 1 uzeerei

Avatar

Нэргүй 2024-01-30 202.179.4.86

Үүнээс ч илүү бөөн сүр болно шүү дээ

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.168.8

СОЛИОРООД БАЙ ХАМГИЙН ЭХЭНД Л КАМЕР ШҮҮЖ ҮЗДЭГ ЮМ БАЙГААЗ ДЭЭ, ШҮҮХ ЗАВГҮЙ ГЭЭД ҮЗЭХГҮЙ БАЙСНАА ИНГЭСЭН ГЭЭД СОНИН ТВ ГЭЭД ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД ЯВААМУУ ОЙЛГОГДОХГҮЙ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.184.129

tsetserlegiin bagsh nar huuhduudee sain har,hen 1 huuhdiig bitgii iluu uzej erhluul, tdg eej aav ch gsn huuhdee zuv humuujuul.tgd busadiin orond uuriiguu tavij uzej bai,tanai huuhdiig iim bolgovol chi yah boloo gj bodoj uzeerei

Avatar

Дэл 2024-01-30 202.55.188.91

2 хүүхэдийн цэцэрлэгээс хаачих тэгээд болоо

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.160.45

багш нараа ажлаа өгөөд бүд гарцгаа иймэрхүү авгай нар өөрсдөө хүүхдээ хараад баас шээсийн цэвэрлэг хаха

Avatar

Нэргүй 2024-01-30 66.181.160.45

эргүү авгай хүүхдээ өөрөө гэртээ хар заваан авгай мин тэр хүүхдийг хөөж явуул даварсан авгай

Avatar

иргэн 2024-01-30 202.131.227.82

цэцэрлэгийн багш нарыг буруутгах бус, эцэг эхчүүд хүүхдүүдээ зөв хүмүүжүүл. Асуудал гарангуут цэцэрлэгийг буруутгах юм. Цаад хүүхдийнхээ эцэг эхтэй нь асуудлаа ярих нь зөв шүү. цэцэрлэгийг буруутгаад байх юм бол багшлах хүн олдохгүй л бх даа.

Avatar

Нэргүй 2024-01-30 202.21.109.27

Миний хүү эхлээд цэцэрлэгт явахдаа зүгээр байдаг байсан. гэтэл цэцэрлэгийн сүүлийн 1 жил нь цэцэрлэг дээрээ дандаа орондоо шээгээд байдаг болсон. би бүр гайхаад учрыг нь олохгүй байсан. миний хүү биеэр их жижиг л дээ. тэгсэн өдөр унтлагын цагаар багш нь гараад явчихдаг. тэр үеэр биеэр том хүүхэд жорлонд хүлээж байгаад зоддог байсан байгаа юм. тэгээд л айгаад шээж чадахгүй шээсээ бариад тэсдэггүй байсан бн лээ. багш нь тэр биеэр том хүүхдийг үнэндээ даам гаргачихсан байна лээ.

Avatar

Нэргүй 2024-01-30 59.153.86.157

унтлагын цагаар унтдаггүй байсан юм уу? бүлгийн багш, туслах багш хоёр нь хоёулаа хүүхдүүдээ орхиод, тэр тусмаа өдөр болгон гараад явдаг байсан юм уу? наад тэнэг юманд чинь тэгээд бас хүмүүс итгэх ёстой юу?

Avatar

Нэргүй 2024-01-30 202.179.21.212

Тэгдэг. Цэцэрлэгт биеэр том хүчтэй хүүхэд биеэр бага хүүхдээ зоддог. Эр бяраа гаргадаг. Багш нь л зогсоохгүй бол хэцүү-

Avatar

Нэргүй 2024-01-30 202.179.21.212

Камерын бичлэг нь бүрэн үү ? Устгасан уу? Цагдаа эрх биш шүүж харах биз. Устгасан эсэхийг сайн хараарай.

Avatar

зочин 2024-01-30 202.126.91.103

ийм багаасаа харгис болж өсөж байна. хүн алахад бэлтгэгдэж байгаа бололтой.

Avatar

Нэргүй 2024-01-30 59.153.86.157

хэн нь? юу бичиж байгаагаа мэддэг ч юм уу, үгүй ч юм уу ийм мэдрэл гарууд зөндөө байна аа. цэцрлэгийн хүүхэд гэхээр 4-5 настай л хүүхдүүд байгаа шд. харин чам шиг хөгийн эцэг, эхчүүд нь ингэж сүржигнэсэн юм биш үү? тэр камераа шүүгээд учраа олчихын оронд шоудаад шаачихымаа

Avatar

Нэргүй 2024-01-30 59.153.86.157

та нар ядаж хүүхдийн нэрийг нь ингэж бичихгүй байх ёс зүйтэй байгаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж