Япончууд уян дискнээсээ сая нэг салав

Япончууд уян дискнээсээ сая нэг салав

Япончууд уян дискнээсээ сая нэг салав

Япон бол дэлхийн технологийн салбарын тэргүүлэгч орнуудын нэг. Гэвч технологийн өндөр хөгжилтэй нь зэрэгцээд хүнд суртал ч бас оршсоор байна. Тухайлбал, тус улсын засгийн газар бизнес эрхлэгчдийг албан баримт бичгээ флоппи буюу уян диск, мөн "CD-ROM" дээр хуулахыг шаардсаар байжээ.

Цахим бодлогын яамны сайд Таро Коно 2022 онд энэ өөрчлөлтийн эхлэлийг тавьсан. Тэрбээр бизнес эрхлэгчдийн материал бүрдүүлэлтийг уян диск гэх мэт биет байдлаар шаардахгүй байхыг засгийн газрын салбар нэгжүүдээс шаарджээ.

Энэ хүрээнд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам бусдыгаа түүчээлэн өөрчлөлтийг эхлүүлсэн байна. Ирэх оноос тус яам 34 тогтоолын дагуу бизнес эрхлэгчдээс уян дискэнд хуулсан мэдээлэл шаардахаа болино.

Цахим бодлогын яамнаас мэдээлснээр Японы засгийн газарт уян диск, "CD-ROM", тэр ч байтугай "MiniDisc" шаарддаг 1900 орчим удирдамж, дүрэм журам байна. Зөвхөн засгийн газрын салбар нэгжүүдээр тогтохгүй нийтийн аж ахуй, уул уурхай, агаарын тээвэр, зэвсэг үйлдвэрлэл зэрэг салбарт ч ийм шаардлага тавьсаар байна. Гэхдээ нисэхийн, эрүүл мэндийн гэх мэт салбарын зарим хуучны технологид уян диск ашиглахаас өөр аргагүй тохиолдол ч бий. АНУ л гэхэд цөмийн зэвсгийн хөгжүүлэлттэй холбоотойгоор 2019 оныг хүртэл уян диск ашиглажээ.

Уян дискнээс татгалзах хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Юун түрүүнд олдоц муу. Уян дискний хамгийн том үйлдвэрлэгч "Sony" компани 2011 оноос борлуулалтаа зогсоосон. Түүнчлэн зарим мэдээллийг уян дискэнд хуулахад тохиромжгүй байдаг. Орчин цагт ганцхан ширхэг гэрэл зураг дангаараа 1.4 мегабайтаас илүү багтаамжтай байдаг болсонтой энэ нь холбоотой.

Эх сурвалж: ENGADGET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-30 213.87.146.155

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-30 202.126.88.124

Хэхэ Япончуудаас гэж

Avatar

Нэргүй 2024-01-30 92.174.59.104

Гүйээ, мөн их хоцрогдсон орон шүү, тийм ээ?

Avatar

Нэргүй 2024-01-30 202.9.40.210

Монголд Оюуны Өмчийн Газар бас бүтээлээ CD дээр хуулахыг шаарддаг. Ганц гэрчилгээ авах гэж CD-ROM олохоор явж өгсөн дөө хэ хэ. Яагаад флаш, эсвэл тэдний сервер дээр тавьж болдоггүй юм бол? Бүү мэдээ.

Avatar

Нэргүй 2024-01-30 59.153.86.157

манай ХЗДХЯ-ныхан дискээр мэдээлэлээ авч ир гэж шаарддаг байснаа больсон уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж