Зарим ШТС шатахуун хязгаарлалттай олгож байна

Хуучирсан мэдээ: 2024.01.30-нд нийтлэгдсэн

Зарим ШТС шатахуун хязгаарлалттай олгож байна

Зарим ШТС шатахуун хязгаарлалттай олгож байна
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа зарим шатахуун түгээх станцууд авто бензин, шатахууныг тодорхой хязгаарлалттай олгож байна. Тодруулбал, нийслэлийн захын хороолол дахь шатахуун түгээх станц ачаалал ихтэй байгааг иргэд хэлж байгаа юм. Харин албаныхны зүгээс бензин, шатахуун хэвийн олгож байгаа гэдэг мэдээллийг өгч байна.
Ашигт малтмал газрын тосны газрын мэдээллээр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71.580 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт. Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсан гэдгийг мэдээлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж